Өвөрхангай аймаг

Шүлхийн вакцины дотоодын үйлдвэрийг ажиллуулж эхлэхийг даалгалаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулж, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх, хэрэглээнд нийлүүлэх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттай зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгалаа.

Манай улсад жилд 12.0 сая тунгаас доошгүй вакцины хэрэгцээ үүсэж байгаа тул гадаад улсаас худалдан авах хамаарлыг бууруулах, шинэ хэвшил илэрсэн тохиолдолд тохирох вакцины эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, “Биокомбинат” ТӨХХК-ийн үйлдвэрлэлийн чадавхыг хөгжүүлэх зэрэг шаардлагатай гэж үзэж байна.

Бага насны хүүхдийг мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхаарууллаа
Гол мөрөн, нуурын мөс зузаарч байгаа ч мөсний даац хүн, мал, автомашин явах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Түүнчлэн нэг нуурын өөр өөр хэсэг болон голын нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байгааг анхаарууллаа.

Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явган болон автомашинаар зорчихгүй байх, бага насны хүүхдийг мөсөн дээр тоглуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

"2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй"
Ойрын өдрүүдэд улсын хэмжээнд цас их унаж, хөдөөд отор нүүдлийн хөдөлгөөн нэмэгдэж буй. Мөн энэ өвөл олон жилийн дунджаас 5 хэмээр хүйтэн байна гэсэн судалгаа гарчээ. Иймд 2026-2027 оны өвөлжилтийн төлөв байдал, болзошгүй эрсдэлийн талаарх тодруулга мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Д.БААСАНСҮРЭН: ӨМНӨХ ЗУДТАЙ ЖИЛҮҮДИЙНХЭЭС 5 ХЭМЭЭР ХҮЙТЭН ӨВӨЛ БОЛНО

ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа

-Мэргэжлийн байгууллагуудаас өвөлжилтийн төлөв байдлын хэрхэн тооцоолж байна вэ?

-Эрсдэлийн үнэлгээгээр зун гантай байсан аймгуудад зудын хүндрэл үүсэх эрсдэл байна.  Тухайлбал, энэ зун баруун аймгуудаас Ховд, Завхан, Говь-Алтай аймаг, хангайн бүсээс Баянхонгор, Өвөрхангай, говийн бүсэд Өмнөговь, Дундговь мөн Сүхбаатар, Дорноговь аймагт зуншлага тааруу байсан. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн даац муу, 20-30 хувьд бэлчээрлэх боломжтой, гантай байсан.

Мөн агаарын температур өмнөх зудтай жилүүдийнхээс -5 хэмээр хүйтэн байх тооцоолол гарсан. Ялангуяа, 2026 оны арванхоёрдугаар сар, 2027 оны нэг, хоёрдугаар  сард олон жилийн дунджаас илүү хүйтрэх нөхцөл байдал баруун болон төвийн бүсийн аймгуудад ажиглагдаж байна.

Энэ жил төвийн болон зүүн  бүс, говийн аймгуудын нутгаар хур тунадас их орох төлөвтөй байгаа. Үүнтэй холбоотойгоор дээрх аймгуудад үүсэж болзошгүй эрсдэлийг тооцоолж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

– Зудын эрсдэлтэй аймаг, сумдын талаар нарийвчилсан мэдээлэл өгвөл?

-Зудын эрсдэлийн үнэлгээгээр 8 сум нэн өндөр эрсдэлтэй, 35 сум өндөр эрсдэлтэй байгаа. Ялангуяа, Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Увс аймгийн Сагил, Малчин, Наранбулаг, Цагаан хайрхан суманд зудын өндөр эрсдэлтэй байна. Мөн Хангайн нуруугаа дагасан Завхан аймгийн хойд сумд өндөр эрсдэлтэй.  Том зургаар нь тайлбарлавал, баруун таван аймаг,  жил бүр туурайн зудтай, бэлчээрийн даац муу байдаг Баянхонгор, Өвөрхангай аймаг, нэмээд Сүхбаатар Дорноговь,  Дундговь, Өмнөговь аймгууд зудын эрсдэл өндөр,  малын хорогдол илүү гарч болзошгүй.

-Үргэлжлэн орж буй цас малчдад багагүй бэрхшээл авчирч байна. Цаашид хур тунадас хэр орох бол?

– 2023-2024 онд тохиосон зудыг төмөр буюу шилэн зуд гэж томьёолдог. Яг өдийд буюу арваннэгдүгээр сард цас их орсон. Ялангуяа баруунаас чиглэлтэй хур тунадасны хэмжээ нэмэгдэж, эргэж дулаарч хайлан, улмаар шилэн зуд болсон. Энэ үед мөсөн бүрхүүл тогтож, мал бэлчээрлэх боломжгүй нөхцөл үүсдэг. Олон малчин шилэн зудын эрсдэл дахин үүсэж болзошгүй байгааг хэлж байна. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн эрсдэлийн үнэлгээ ч ийм эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулж байгаа.

Арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад өвөлжилтийн хүндрэл нийт нутгийн 8 хувьд  нэн их, 18 хувьд их байна.

Харин 34 хувьд дунд, 24 хувьд бага зэрэг, 16 хувьд хүндрэлгүй байхаар байна. Тухайлбал, мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим нутгаар их болон нэн их хүндрэлтэй байх төлөвтэй.

Өнөөдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 17 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Гэнэтийн аюулт  үзэгдэл буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан 20 гаруй цаг үргэлжилдэг цасан шуурга болох эрсдэл өндөр.

Цаашид  хур тунадасын хэмжээ нэмэгдвэл мал идээшлэх боломжгүй болж,  отор нүүдэл хийхэд хүндрэл учирна. Тийм учраас зудын эрсдэлтэй аймаг, орон нутгийн удирдлагууд бэлтгэл бэлэн байдлаа хангаж,  хаагдаж болзошгүй зам давааны нөхцөл байдал дээр онцгой анхааран иргэдийн зорчих хөдөлгөөнийг боогдуулахгүй байх хэрэгтэй. Ялангуяа, отроор яваа иргэд, малчдын аюулгүй байдлыг хангах, аймаг хоорондын хяналт, уялдаа холбоог анхаарах шаардлагатай.

Ерөнхийдөө ирэх арванхоёрдугаар сараас 2027 оны  хоёрдугаар сарын хооронд нөхцөл байдал хүндэрч болзошгүй. Иймд малчид ч болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангах, хашаа сараавчаа базаах зэргээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах нь чухал.

НИЙТ СУМДЫН  87.8 ХУВЬ ДУНД, ТҮҮНЭЭС ДЭЭШ ТҮВШНИЙ ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээр Монгол Улсын 330 сумын 87.8 хувь буюу 290 суманд дундаас дээш түвшний зудын эрсдэлтэй гэх дүн гарчээ.  Тухайлбал, “Маш их” эрсдэлтэй 8 сум, “Их” эрсдэлтэй 35 сум, “Дунд” эрсдэлтэй 247 сум, “Бага” эрсдэлтэй 40 сум байна.

Харин аймгуудын зудын эрсдэлийг оноогоор тооцоход Баян-Өлгий, Хөвсгөл тус  7, Говьсүмбэр 7.2 гэсэн үзүүлэлттэйгээр "Их" буюу улбар шар түшинд байгаа бол Хэнтий 1.47, Орхон 1.48 үзүүлэлтээр бага буюу ногоон түвшинд бүртгэгдсэн байна.  Бусад аймгууд "Дунд эрсдэлтэй"  буюу шар түвшинд үнэлэгджээ.

Зудын  “Маш их” эрсдэлтэй 8 сум:

Баян-Өлгий,  Алтай

Баян-Өлгий,  Цэнгэл

Баян-Өлгий,  Ногооннуур

Баян-Өлгий,  Өлгий

Баян-Өлгий,  Буянт

Баян-Өлгий,  Сагсай

Баян-Өлгий,  Улаанхус

Завхан, Тэс

https://news.mn/r/2900110/

Өвөрхангай аймгийн Тарагт суманд гурван автомашин голд суусан байсныг татан гаргажээ
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал багийн “Алтан талын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т, 46.17180 103.00590/ "Онги"-ийн голын усанд суудлын автомашинууд суусан байна гэсэн дуудлага 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23:23 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгийн Сант сумаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн RX450 загварын автомашин /4 зорчигчтой/, иргэн О-гийн “Приус-41” загварын автомашин /1 зорчигчтой/, иргэн Ц-гийн “Premio” загварын автомашин /3 зорчигчтой/ голд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөдлийг өнөөдөр албан ёсоор УИХ-д өгнө. Пүрэв гарагт болох УИХ-ын чуулганаар эцэслэн шийдэх байх
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр сэтгүүлчдийн асуултад хариулж, Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Ерөнхийлөгч огцрох хүсэлтээ өнөөдөр УИХ-д хүргүүлнэ. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байна.

УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгч огцрох нөхцөл бүрдэнэ. Ерөнхийлөгчийн албан тушаал суларсан тохиолдолд дараагийн сонгууль болж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга түүний бүрэн эрхийг түр хэрэгжүүлнэ.

УИХ-аар асуудлыг шийдвэрлэснээс хойш дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулна. Өнөөдөр УИХ-ын даргатай уулзаж, холбогдох асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” хэмээн мэдэгдлээ.

ТАНИЛЦ: Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдсон Т.Жамбалцэрэн
Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Пүрэвдорж ар гэрийн асуудлаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Улмаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Жамбалцэрэнг ИТХ-ын олонхын саналаар дэмжиж, Ерөнхий сайдад уламжилсан.

Тэгвэл Ерөнхий сайдын 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 255 дугаар захирамжаар Өвөрхангай аймгийн Засаг даргаар Төмөр-Уяагийн Жамбалцэрэнг томиллоо.

Тэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1986 онд төрсөн. Ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төрийн удирдлага, бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах чиглэлээр ажилласан туршлагатай төрийн захиргааны удирдах албан тушаалтан. Жижиг, дунд үйлдвэр, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хяналт, төрийн захиргааны удирдлага, хөдөө аж ахуйн бүсийн хөгжил болон олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр ажиллажээ.

Боловсрол:

1994–2004 онд Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын ерөнхий боловсролын I сургуульд бүрэн дунд боловсрол,

2004–2008 онд Монгол Улсын Их Сургуульд Социологич, нийгэм судлалын багш,

2010–2014 онд Монгол Улсын Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистр (MBA),

2012–2014 онд Австрали Улс, Ньюкаслын Их Сургууль (University of Newcastle)-д Нийгмийн өөрчлөлт ба хөгжил, олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр,

2017–2025 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуульд Менежментийн ухааны доктор,

2025 оноос Япон Улс, Рицүмэйкан Их Сургууль (Ritsumeikan University)-д Бодлого судлалын ухааны докторын зэрэг горилж байна.

Ажилласан байдал:

2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хөрөнгө оруулалт, төслийн хэлтэст мэргэжилтэн,

2020 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга,

2010-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт Улс төрийн ахлах ажилтан,

2015–2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх,

2016–2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирал,

2018–2020 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,

2019–2020 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч,

2020-2026 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан.

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ
Өвөр Монгол ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй бөгөөд Хятадын эрчим хүч, стратегийн чухал нөөцтэй юм. “Хятадын Үндэсний эрчим хүч, стратегийн чухал нөөцийн бааз байгуулах” стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Өвөр Монгол ашигт малтмалын шинэ нөөц илрүүлэх, хайгуулын томоохон ахиц гаргах стратегийн шинэ үе шатны ажлыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж байна. Ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тархай бутархай нөөцүүдийг нэгтгэн зохион байгуулж, нөөцийг хэмнэлттэй, цогц, үр ашигтай ашиглах түвшнийг тасралтгүй дээшлүүлж байна.

Үүний зэрэгцээ Өвөр Монгол ашигт малтмалын олборлолт, ашиглалтыг экологийн орчны хамгаалалттай уялдуулан, уул уурхайн салбарын ногоон, нүүрстөрөгч багатай шилжилтийг эрчимтэй ахиулж байна. Ашигт малтмал ашиглах эрхийг нэгтгэх, ногоон уурхай байгуулах, нөөцийг эргэлтэд оруулан дахин ашиглах зэрэг арга хэмжээнд тулгуурлан, ашигт малтмалын нөөцийг зөвхөн олборлон борлуулахаас илүүтэйгээр үйлдвэрлэлийн бүх үе шатанд үнэ цэнийг нь нэмэгдүүлэн ашиглах чиглэлд шилжүүлж байна. Ийнхүү байгалийн баялгийн хосгүй давуу талаа эдийн засгийн тогтвортой өсөлт, өндөр чансаатай хөгжлийн давуу тал болгон үе шаттайгаар хувиргаж байна.

Олон талын хамтын хүчээр хайгуулын ажлыг ахиулж, баялгийн гүн боловсруулалтыг хөгжүүлнэ. Өвөр Монгол Бүх Хятадын ашигт малтмалын нөөцийн төлөвлөлтийг удирдлага болгон, ашигт малтмалын шинэ нөөц илрүүлэх, хайгуулын томоохон ахиц гаргах стратегийн арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна. “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулахдаа “Төв засгийн газрын чиглүүлэг, орон нутгийн дэмжлэг, нийгмийн олон талын оролцоо” бүхий санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоог бүрдүүлжээ. Төрийн болон нийгмийн олон талын хүчийг нэгтгэн ажилласны үр дүнд нүүрс, төмрийн хүдэр, лити, зэс, алт зэрэг нөөцийн давуу талтай болон хомсдолтой стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ихээхэн нэмэгдсэн байна. Тухайлбал, нүүрсний нөөц бараг 20 тэрбум тонн, төмрийн хүдрийн нөөц 1.2 тэрбум тонн, хайлуур жоншны нөөц 300 сая тонноор тус тус нэмэгджээ. Ийнхүү ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнг нэмэгдүүлснээр Хятад улсын эрчим хүч болон стратегийн чухал нөөцийн аюулгүй байдлын баталгааг улам бэхжүүлж байна.

Геологийн нөхцөл улам бүр нарийн төвөгтэй болж, ашигт малтмалын шинэ орд илрүүлэхэд тулгарч буй хүндрэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Өвөр Монгол хиймэл оюун ухааны технологийг ашиглан, Өвөр Монгол орон олон жилийн турш хуримтлуулсан геологи хайгуулын 2,000 гаруй тайлангийн мэдээллийг нэгтгэж, Хөлөнбуйр, Хянган зэрэг зургаан томоохон бүсийн геологийн мэдээллийг иж бүрэн стандартчилсан байна. Үүний үндсэн дээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны анхны ашигт малтмалын нөөцийн их өгөгдөлд суурилсан мэдлэгийн граф болон хайгуулын ухаалаг таамаглалын том загварыг бүтээжээ. Олон эх сурвалжаас цуглуулсан өгөгдлийг хиймэл оюун ухаанаар шинжлэн, нэгтгэснээр ашигт малтмалын орд илрүүлэх боломжийг ухаалгаар таамаглаж, хайгуулын нарийвчлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зардлыг бууруулж байна. Ийнхүү уламжлалт гар ажиллагаанд тулгуурласан хайгуулын аргаас өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг таамаглалын арга руу шилжиж байна.

Ашигт малтмалын хайгуулын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Өвөр Монгол олборлосон баялгийг орон нутагтаа боловсруулж, гүнзгий боловсруулалтын түвшнийг дээшлүүлэхийг дэмжиж байна. Мөн “олборлолт, баяжуулалт, металлургийн боловсруулалт, эцсийн боловсруулалт” -ыг нэгтгэсэн уул уурхайн групп болон аж үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлж, “ашигт малтмалын орд бүхий бүс нутаг”-ыг “эрчим хүч, байгалийн баялгийг цогцоор нь ашиглан хөгжүүлэх бааз” болгон өргөжүүлж байна.

Улаанхад хотын зэс, хар тугалга, цайр, цагаан тугалга зэрэг өнгөт металлын нөөц Хятад улсын хэмжээнд тэргүүлэх байранд ордог бөгөөд уул уурхай болон холбогдох салбаруудын үйлдвэрлэлийн нийт өртөг 100 тэрбум юаниас давжээ. Улаанхадын Бэйбү мөнгө, хар тугалга, цайр, зэсийн олон металлын бааз, Бугатын Баян-Овоогийн төмөр, газрын ховор элемент, алтны бааз, Баяннуурын зэс, хар тугалга, цайрын олон металлын бааз зэрэг эрчим хүч, байгалийн баялгийг цогцоор нь ашиглан хөгжүүлэх хэд хэдэн бааз Өвөр Монголд бүрэлдэн тогтож, баялгийн нөөц ба аж үйлдвэрийн хөгжлийг уялдуулан, үйлдвэрлэлийн гинжин хэлхээг өргөжүүлж байна. 2025 онд Өвөр Монголын томоохон хэмжээний аж үйлдвэрийн дотор, газрын тос, нүүрс болон бусад түлш боловсруулах үйлдвэрлэлийн нэмүү өртөг өмнөх оныхтой харьцуулахад 5.0 хувь, металл бус эрдэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.7 хувь, хар металлургийн хайлуулах болон цувих боловсруулалтын үйлдвэрлэл 6.7 хувь, өнгөт металлургийн хайлуулах болон цувих боловсруулалтын үйлдвэрлэл 7.7 хувиар тус тус өсжээ. Ашигт малтмалыг гүнзгий боловсруулж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний бүх шатны хөгжлийг эрчимжүүлэх замаар Өвөр Монгол ашигт малтмалын нөөцийг өндөр үр ашигтай, чанартай ашиглан хөгжүүлэх ажлыг ахиулж байна.

Тархай бутархай нөөцийг нэгтгэж, хэмнэлттэй, цогц ашиглалтыг нэмэгдүүлнэ. Уул уурхайн салбар дахь жижиг, олон тооны, тархай бутархай уурхайн асуудлыг шийдвэрлэхийн тулд Өвөр Монгол нүүрсний бус уурхайнуудыг хамруулан “нэг хэсгийг нэгтгэн өөрчлөн зохион байгуулах, нэг хэсгийг хааж татан буулгах, нэг хэсгийг шинэчлэн сайжруулах” арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж байна.

Статистик мэдээллээс үзэхэд, “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монголын нүүрсний бус уурхайнуудын тоо 298-аас 187 болж цөөрсөн бөгөөд 47 жижиг уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Өвөр Монгол 2030 он гэхэд орон нутгийн хэмжээнд дунд болон том хэмжээний нүүрсний бус уурхайнуудын эзлэх хувийг 50 хувиас дээш хүргэхийг зорьж байна. Ингэснээр уул уурхайн нөөцийг олборлон ашиглах үйл ажиллагааг үндсэндээ томоохон цар хүрээтэй, төвлөрсөн, ухаалаг, ногоон хөгжлийн загварт шилжүүлэх юм.

Нүүрсний бус уурхайнуудыг нэгтгэхийн зэрэгцээ Өвөр Монгол нүүрсний уурхайн бүсүүдийг нэгтгэн цогцоор нь ашиглах ажлыг мөн эрчимтэй урагшлуулж байна. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол нүүрсний олборлолтын байршил, бүтцийг цаашид оновчтой болгож, эрчим хүч, баялгийн бааз, Налиньсилийн уурхай, Хэйшань уурхай, Налиньхэ уурхайн бүсэд стратегийн ашигт малтмалын нөөц болон цогцолбор нүүрсний уурхайн эрхийг түлхүү олгоно. Үүний зэрэгцээ бүс нутгийн хэмжээнд одоо байгаа нүүрсний уурхайн ашиглалтын явцад үлдсэн захын болон завсрын хэсгүүдийн нөөцийг үе шаттайгаар ашиглалтад оруулна.

Ногоон уурхай байгуулж, уул уурхайн салбарын чанартай хөгжлийг ахиулна. Өвөр Монголын Өөртөө Засах Орон ногоон уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор “Ногоон уурхайн бүтээн байгуулалтыг цаашид бэхжүүлэх тухай мэдэгдэл”, “Өөртөө засах орны ногоон уурхайн бүтээн байгуулалтыг зохицуулах механизмыг бүрдүүлэх тухай мэдэгдэл”, “Ногоон уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих бодлогын хэд хэдэн арга хэмжээ” зэрэг бодлогын баримт бичгийг дараалан батлан гаргажээ. Үүний хүрээнд ногоон уурхай байгуулахад шаардагдах газрын зардлыг бууруулах, өндөр технологийн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, ногоон уурхайн онцлогт тохирсон зээлийн бүтээгдэхүүн боловсруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, Өвөр Монголд ногоон уурхайн бүтээн байгуулалтыг бэхжүүлэхэд бат бөх суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

Үүний зэрэгцээ “Өвөр Монголын Өөртөө Засах Орны ногоон уурхайн бүтээн байгуулалтын үнэлгээний үзүүлэлт”-ийг боловсруулж, нүүрс, металл бус ашигт малтмал, алт зэрэг салбарыг хамарсан орон нутгийн 9 стандартыг батлан гаргаснаар ногоон уурхайн бүтээн байгуулалтыг стандартын дагуу хэрэгжүүлэх техникийн үндэс суурийг бэхжүүлжээ. Өвөр Монголын “ногоон” уурхайн бүтээн байгуулалтын агуулга өргөжиж, технологийн инновацын үр дүнд бий болсон ногоон үйлдвэрлэлийн салбарыг хамрах болжээ.

“14-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монголын хэмжээнд олборлолт явуулж буй уурхайнуудын экологийн нөхөн сэргээлт, засварлан сайжруулах ажлыг нийт 1,100 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайд хийж гүйцэтгэжээ. Ингэснээр жил бүрийн нөхөн сэргээлтийн талбай нь уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн талбайн хэмжээнээс давсан байна. Өнөөдрийн байдлаар Өвөр Монголд нийт 442 ногоон уурхай байгуулагдсаны 73 нь Хятад улсын түвшний ногоон уурхай юм. Энэ үзүүлэлтээрээ Өвөр Монгол Хятад улсдаа тэргүүлэх байруудын нэгт багтаж байна. “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Өвөр Монгол томоохон уурхайнуудын 90 хувь, дунд хэмжээний уурхайнуудын 80 хувийг ногоон уурхайн стандартад нийцүүлэх зорилт тавьжээ.

Редактор : Х.АРВИНТАЛ

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
105 жилийн түүхэн замналтай улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам 300 мянга гаруй гишүүнчлэлтэй том нам. Тус намын анхан шат болон дэргэдэх байгууллагад ажиллаж, намынхаа үйл хэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн жирийн гишүүдийнхээ санал бодол, хүсэл зоригийг нэгтгэн намын бодлого шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг нэмэгдүүлэх нь намын дотоод ардчиллыг бэхжүүлэх чухал үндэс юм.

Энэхүү зорилгын хүрээнд намын жирийн гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг сонсох, эрх ашгийг нь хамгаалах, тэдний санал санаачилгыг намын бодлого шийдвэрт тусгуулах, идэвхи оролцоог нь нэмэгдүүлэх, эв нэгдлийг нь хангуулах чиглэлээр ажиллахаар Монгол Ардын Намын Гишүүд, дэмжигчдийн холбоо 2018 онд байгуулагдсан түүхтэй.

Тус холбоо нь анхан шатны жирийн гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг нэгтгэх, тэдний оролцоог бодитой нэмэгдүүлэх, намын дотоод ардчилал, эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг байгууллага юм.

Холбооны Удирдах зөвлөлөөс зарим удирдлагын бүрэлдэхүүнээ шинэчилж, улс төр судлаач Н.Амартүвшинг тус Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.

Н.Амартүвшин нь ХААИС-ийг Инженер-механикч мэргэжлээр төгсөж, Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн чиглэлээр суралцан улмаар МУИС-д Улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд өдгөө Отгонтэнгэр их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж байна.

Түүний ажлын гараа дөрөвдэхь засаглал гэгддэг хэвлэл мэдээллийн салбараас эхэлсэн бөгөөд 2010-2012 онд ZASAG.MN мэдээллийн сайтыг, 2012-2016 онд ТӨР.МН мэдээллийн агентлагийг тус тус үүсгэн байгуулж, захирлаар нь ажилласан туршлагатай.Төр, нийгмийн харилцаа, улс төрийн мэдээлэл, олон нийтийн харилцааны салбарт хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан 2016-2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын, 2018-2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллажээ.

Мөн 2017 оноос Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 2020-2023 онд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын хэлтсийн дарга, 2021-2022 онд Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж байв.

Улс төрийн салбарт тэрээр 2024-2025 онд Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны орон тооны дэд даргаар ажиллаж, 2025 оноос одоог хүртэл тус хорооны орон тооны бус дэд даргын үүргийг гүйцэтгэж байна. Түүнчлэн Монгол Ардын Намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин оролцож байсан улс төрийн туршлагатай.

Юутай ч Ардын нам дотроо түжигнэлдэж буй энэ үед МАН-ын Гишүүд дэмжигчдийн холбоо хөдөлгөөнд орж эхэллээ.

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх
Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүхийг хурцаар харьцуулсан ЕС асан Г.Занданшатарын лекцийг эмхэтгэн боловсрол, мэдлэг олгох зорилгоор бэлтгэлээ.

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...