Эдийн засаг - Өвөрхангай аймаг

Нөөцийн үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мах бэлтгэдэг ААН-үүдтэй уулзаж байна. Шатахууны үнийн өсөлт зэрэг цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн компаниуд үнэ нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх зэрэг асуудлыг удаа дараа уламжилсан юм.

Нийслэлийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах асуудлаар Хотын захирагч Х.Нямбаатар мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн байдаг. Уулзалтаар махны хангамж болон үнийн өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргасан ба төрөөс татаас авах эсвэл борлуулалтын үнийг нэмэх шаардлагыг компаниудын зүгээс тавьсны дагуу өнөөдрөөс эхлэн махны жижиглэнгийн үнэд дараах өөрчлөлт орохоор болсон юм. Тодруулбал,

Үхрийн мах: 15,000 төгрөгөөс 18,000 төгрөг (3,000 төгрөгөөр нэмэгдсэн)

Хонины мах: 13,000 төгрөгөөс 15,000 төгрөг (2,000 төгрөгөөр нэмэгдсэн)

Хотын захирагчийн зүгээс махны үнэ үүнээс цааш дахин нэмэгдэхгүй бөгөөд одоогийн бэлтгэсэн нөөц нь 4 болон 5 дугаар сарын хэрэгцээг бүрэн хангана гэдгийг онцоллоо.

Алтны үнэ 4900 доллароос давлаа
Чикагогийн таваарын биржид өчигдөр болсон арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ 1,3 хувиар өсөж, нэг унц нь 4900.6 ам.долларт хүрчээ. Мөн Нью-Йоркийн таваарын биржид болсон арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх алтны үнэ түүхэн дээд үзүүлэлт буюу унц нь 4950 ам.долларт хүрсэн байна.

Геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, долларын ханш сулрах магадлал, Төв банкууд нөөцөө төрөлжүүлж, нөөц дэх доллароо багасгаж, алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа зэргээс шалтгаалан алтны үнэ тасралтгүй өссөөр байна гэж шинжээчид дүгнэжээ.

Үнэт металлын зах зээлд оролцогчдын Лондоны холбооноос явуулсан санал асуулгад хамрагдсан шинжээчдийн үзэж байгаагаар, энэ онд алтны үнэ 5000 доллароос давна гэдэг нь нэгэнт тодорхой болсон байна. Тухайлбал, ICBC Standard bank-ны стратегийн шинжээч Жулиа Ду-гийн таамаглаж байгаагаар бол, алтны үнэ энэ онд дунджаар 6050 доллар/унц орчимд хэлбэлзэх ажээ.

Импортод эзлэгдэх эрсдэл
Эдийн засгаа төрөлжүүлж, экспортоо нэмэгдүүлэх зорилготой монголчууд эрчимтэй үйлдвэрлэх үү, импортод эзлэгдэх үү гэдэг эргэлзээтэй нөхцөл байдалд байна.

ОХУ-ын хүч давамгайлсан Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлаар төр, хувийн хэвшлийнхэн хоёр талд гарсан ч түр хойшлуулах шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа.

Түр хэлэлцээрийг сүүлийн нэг жилийн хугацаанд эрчимтэй хөдөлгөж буй Эдийн засаг, хөгжлийн яамныхан 375 нэр төрлийн бүтээгдэхүүнээ таван улсад татваргүй экспортолж, эдийн засгаа дан уул уурхайгаас хараат бус болгох өндөр ач холбогдолтой учир хэлэлцээрийг зүтгүүлж буйгаа тайлбарласан. Харин хувийн хэвшлийнхний зүгээс дотоодын үйлдвэр эрхлэгчдийнхээ хаалгыг барьж, эдийн засгаараа хараат болох эрсдэлийг дурдаж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Тэгвэл энэхүү хэлэлцээр нь Монголд үр ашигтай, үгүйг өгүүлэхийн өмнө Евроазийн эдийн засгийн холбоо болоод Чөлөөт худалдааны хэлэлцээрийн өрнөлийн талаар товч мэдээлэл хүргэе.

ЕАЭЗХ-г 2015 онд байгуулжээ

Зөвлөлтийн үедээ эдийн засгийн эвсэлтэй байсан ОХУ эвслээ нөхөх оролдлогыг 20 жил хийсэн гэдэг. Үр дүн нь БРИКС. Харин үүний дам нөлөөгөөр байгуулсан нь Евроазийн эдийн засгийн холбоо. Энэ холбоог 2015 онд ОХУ, Казахстан болон Беларусийн төрийн тэргүүн нарын санаачилгаар байгуулсан түүхтэй. Өнөөгийн байдлаар энэ холбоо ОХУ, Казахстан, Беларусь, Армен болон Киргизстан гэсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтийн тэнгисийн таван орны гишүүнчлэлээс бүрдэж байна.

3 ба 375

Энэхүү хэлэлцээр нь зөвхөн өнгөрсөн оноос гаргаж ирсэн шинэ зүйл биш. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг байгуулах саналыг Монголын тал 2016 оноос тавьсан байдаг. Улмаар тус холбооны шийдвэрийг гол гүйцэтгэгч байгууллага болох Евразийн эдийн засгийн комисс 2020 онд хамтарсан ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байжээ. Ингээд өнгөрсөн оноос ажлын хэсгийнхэн намжмал байдлаас гарч, эрчимтэй хөдөлж эхэлсэн бөгөөд ойрын хугацаанд хэлэлцээрийг урагшлуулах алхам хийхийг зэхэж байв.

Чөлөөт худалдааны түр хэлэлцээрээр гурван жилийн хугацаанд 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэхээр тохироод байгаа. Монголоос мах махан, арьс шир, ноос ноолууран болон хөдөө аж ахуйн бусад 375 төрлийн 633 барааг гаалийн татваргүй нийлүүлэхээр тохиролцсоныг албаныхан мэдээлсэн. Харин холбооны улсуудаас манай улс руу хүнс, эрдэс химийн, аж үйлдвэрийн болон бусад 375 нэр төрлийн 511 барааг импортын татваргүй нийлүүлэхээр тохирсон байлаа. Хэлэлцээрийн талаарх талуудын байр суурийг хүргэе.

“Монголд ашигтай, ашиггүй"

“ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ БОЛНО”

Монголын 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гадагш нь импортолсноор улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой гэж Засгийн газар болоод ЭЗХЯ-наас танилцуулж байгаа. Хоёр талын хамтарсан судалгаагаар хэлэлцээрийг байгуулснаар ДНБ өсөх үр дүн гарсан аж. Мөн энэ бодлого нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-тай зөрчилдөхгүй гэдгийг албаныхан ам уралдан хэлж байгаа.

ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү

"Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн гол зорилго нь Монгол Улсын экспортын зах зээлийг тэлэх, төрөлжүүлэх зорилготой. ОХУ болон Евразийн эдийн засгийн холбооны улс орон руу Монгол Улс бараа бүтээгдэхүүн экспортлоход 15-50 хувийн татвар төлдөг. Түүнчлэн ОХУ руу бараа бүтээгдэхүүн гаргахад худалдааны бусад саад хориг ихтэй. Тиймээс Евразийн эдийн засгийн холбоо чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд худалдааны бусад саад тотгорыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх боломж бий болох юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын бодлоготой огт зөрчилдөхгүй."

“МОНГОЛ УЛС ХҮНСНИЙ ХАРААТ БОЛОХ НЬ”

Харин дотоодын үйлдвэр эрхлэгчид үүний эсрэг байр суурьтай байгаа. Тог цахилгаан, түлш шатахууны импортын хараат манай улс хүнсний хараат болох эрсдэл өндөр болж буйг тэд сануулж байгаа. Хөдөө аж ахуйн салбар уналтад орж, дотоодын үйлдвэрүүд дампуурна. Салбараа эргэн босгоход цаг хугацаа болоод нөөц боломжийн хувьд асар хүнд нөхцөлд орно. Тиймээс импортоор оруулах 375 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дотоодод үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг хасахыг хүсэж буйгаа үйлдвэр эрхлэгчид илэрхийлсэн юм.

“Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр

"Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолтой байх ёстой. Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах гээд байна. Төрийн ажлыг ингэж хийж болохгүй. Олон компани дампуурах нөхцөлд хүрэхээр байна. Хэлэлцээр байгуулснаар манай талаас мах, ноос ноолуурын бизнест бол ашигтай байх. Харин бусад салбарт ашиггүй. Хөдөө аж ахуйн салбар хүнд байдалд орно. Заавал ОХУ-ын хараат болж яах гээд байгаа юм. Михаил өвгөнд нэг бодол байхад Болд өвгөнд өөр нэг бодол байх ёстой шүү гэдгийг хэлмээр байна."

“Хүнс комплекс” компанийн ерөнхий захирал Д.Оюунтуяа

"Энэ хэлэлцээрийг байгуулснаар махны салбарт ашигтай гэж хүмүүс хараад байх шиг байна. Манай улсад малын өвчлөл их байдаг. Чанар стандартын шаардлага хангадаггүй гэж олон улсын зах зээл үздэг. Одоо хэлэлцээр байгууллаа ч махны экспорт бараг хийхгүй байх. Ямар нэгэн үйлдвэрт түүхий эдээр л нийлүүлэх байх. Оросууд манай махыг маш хямд үнээр авах гэж зүтгэдэг. Тиймээс өрсөлдөх чадваргүй л гэж харж байна."

“ТҮР ГЭРЭЭ ГЭДЭГ ИХЭЭХЭН ЭРГЭЛЗЭЭТЭЙ”

Эдийн засагч, судлаачдын зүгээс ч энэхүү хэлэлцээрийг байгуулах нь Монголд ашиггүй, цаг нь болоогүй, одоо дотоодын зах зээлээ хамгаалах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан

"Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, экспортын уул уурхайн салбарын бус боломжийг харахад энэ хэлэлцээрийг байгуулах нь оновчтой бус буюу буруу гэсэн байр суурьтай байгаа. Үүнд гурван үндсэн шалтгаан байна. Нэгдүгээр Монгол Улсын хувьд геополитикийн маргаантай нөхцөл байдалд дэлхийн олон улсын томоохон байгууллагуудын хувьд хаана, хэнтэй хамтрах вэ, хэнтэй хамтран ажиллах вэ гэдэг дээр болгоомжтой хандах ёстой. Хоёрдугаарт, энэ хэлэлцээрт орсноор манай улсад ашигтай байх нөхцөл байдал юу байгаа юм бэ. Өнөөдөр Монгол Улсын экспортыг уул уурхайн салбар л тодорхойлж байгаа шүү дээ. Мах, арьс шир гэсэн цөөн бүтээгдэхүүнтэй. Өөр бүтээгдэхүүнийг бид нийлүүлээд ашигтай байх уу гэдгээ тооцсон уу гэдэг асуудал байна. Эдийн засгаа солонгоруулна гэдэг асуудалд сөргөөр нөлөөлнө гэж харж байна. Боловсруулах үйлдвэр хөгжиж байгаа энэ үед бид хамгаалах ёстой. Энэ зах зээлд сөргөөр нөлөөлбөл яах вэ. Гуравдугаарт, худалдааны хэлэлцээрийг түр байгуулна. Холбоонд элсэн орох асуудал байхгүй гэж байна. Миний ойлголтоор эдийн засагт түр гэрээ гэдэг зүйл ихээхэн эргэлзээтэй. Бүтэн гурван жилийн турш эдийн засгийн суурьтаа эрсдэл тулгачихаад үндэсний үйлдвэрийн салбартаа цохилт өгчихвөл эргэн сэргээхэд хэцүү байдалд орно гэж хувь хүнийхээ хувьд харж байна."

2.4 тэрбум ам.долларын алдагдалтай худалдаа

Өнгөрсөн онд ЕАЭЗХ-ны гишүүн орнууд болоод Монгол Улсын хийсэн гадаад худалдааны мэдээллээр манай улс 2.4 тэрбум ам.долларын алдагдалтай байжээ. Тодруулбал, Монгол ЕАЭЗХ-ны улсууд руу 143 сая ам.долларын экспорт хийж, 2.5 тэрбум ам.долларын үнэ бүхий барааг импортолжээ. Харин ЕАЭЗХ-ны таван улсаас Монгол Улс руу нийлүүлсэн худалдааны 95 хувийг ОХУ дангаараа эзэлж байна.

“Хүнсний хувьсгал”-тай зөрчилдөв

Монголчууд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо 100 хувь хангах том амбицтай бодлогыг өрнүүлж байгаа. Хүмүүсийн хэлдгээр Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал"-ыг өрнүүлээд хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулах төсөл хөтөлбөрүүд эхнээсээ хэрэгжиж эхэлж байгаа. Харин яг энэ үед ОХУ-ын нөлөө бүхий эдийн засгийн холбооноос татваргүй импортын бараа оруулж ирэх нь “Хүнсний хувьсгал”-тай яалт ч үгүй зөрчилдөж байна.

“Хүнсний хувьсгал” ТББ-ын дэд тэргүүн Т.Мөнхтөр

"Дотооддоо хүнсний хэрэгцээгээ хангах “Хүнсний хувьсгал”-ын бодлоготой зөрчилдөж байна. Энэ хэлэлцээрийг байгуулбал, манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар тэр чигтээ дампуурна. Бид өөрсдөө салбараа дампууруулах гэж байгаад тун харамсалтай байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхантай хамтарч ажилламаар байна. Тиймээс хүнс, хөдөө аж ахуйн салбарын холбоод хамтарч энэ хэлэлцээрийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлж байна."

Энэ нь төрийн бодлогын нэгдмэл байдал байхгүйтэй холбоотой. Уг нь бидэнд улсын хөгжлийн бодлого, алсын хараа бий. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг дагасан хуультай. Гэтэл үндсэн бодлого чиглэлдээ тулгуурлахгүй байх нь алсдаа том зорилгод ч сөргөөр нөлөөлж мэдэх нь. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа солонгоруулах зорилготой гэгдэж буй энэ хэлэлцээр нь эргээд энэ бодлогодоо сөргөөр нөлөөлөхөөр харагдаж байгааг судлаачид хэлж буй. Өмнө нь ингэж бүтэлгүйтсэн туршлага ч манай улсад уг нь бий.

Бүтэлгүйтсэн туршлага

Асуудлын хариулт Японтой хийсэн эдийн засгийн түншлэлийн гэрээний үр дүнгээс шууд харагдахаар байна. Манай улс Японтой 2015 онд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан ч экспорт өссөнгүй. Монголоос Япон руу хийсэн экспорт 2015 онд 20 сая ам.доллар байсан бол 2023 онд 14 сая ам.доллар болж буурчээ. Харин Японоос нийлүүлсэн импорт 2015 онд 274 сая ам.доллар байсан бол 2023 онд 716 сая ам.доллар болтлоо өсжээ. Эндээс манай улс 702 сая ам.долларын алдагдал хүлээсэн тоо баримт байна. Ийнхүү түншлэлийн гэрээ манай талд үр ашиггүй байгаа нь хөрөнгө оруулалттай холбоотой гэдгийг албаныхан хэлж байгаа бол хувийн хэвшлийнхэн чиг баримжаатай экспортын үйлдвэрлэл хөгжөөгүйтэй холбон тайлбарлаж байгаа.

Уг нь манай улсаас Япон руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнс экспортлох боломжтой ч тогтвортой нийлүүлэлт хийж чаддаггүй аж. Жишээ нь, арьс ширийг амжилттай нийлүүлж эхэлсэн ч зарим жил их, заримдаа цөөн нийлүүлдэг нь хамтран ажилладаг талд хүндрэлтэй байжээ. Мөн Монголоос арлын улс руу бараа нийлүүлэх хугацаа урт, инфляцын хэлбэлзэл их, ханшийн алдагдал өндөр, шударга бус өрсөлдөөнтэй, зарим дүрэм тодорхойгүй, хүний нөөц хомс байгааг Японы аж ахуйн нэгжүүд судалгаанд оролцохдоо хэлжээ. Ерөнхийлж хэлбэл, өрсөлдөх чадвар өндөр хөгжөөгүй үйлдвэрлэлтэй ийм үед импортын барааг дэмжих нь өөрөө эдийн засгаа солонгоруулах үйл явцад сөргөөр нөлөөлдгийн жишээ болж буй. Тэгвэл энэ байдал ЕАЭЗХ-той хийхээр зэхэж буй хэлэлцээрт ч давтагдахыг үгүйсгэхгүй билээ.

Импортын барааны үнэд нөлөөлж чадахгүй

Ийн олны анхаарлын төвд өртөөд байгаа Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг яаравчлан байгуулах нь Монголын талд ихээхэн сөрөг нөлөөтэй гэж салбарынхан төдийгүй судлаачид үзэж байгаа. Дайны үед олон улсын хоригт орсон ЕАЭЗХ ч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа. Ийм нөхцөл байдалд, тэр дундаа дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой энэ цаг үед олон нэр төрлийн импортын татваргүй бараа оруулах нь өөрсдийгөө боомилж байгаагаас ялгаа юун.

Хэдийгээр түр гэрээ ч цөөн хүн амтай, жижиг зах зээлтэй манай улсыг “эзлэхэд” гурван жил гэдэг хангалттай хугацаа. Татваргүй барааны нөлөөгөөр хүнсний бүтээгдэхүүний үнэ буурах сайн тал бий ч дотоодын үйлдвэрлэл нэгэнт хумигдаж, импортын хараат болсон цагт бид эргээд хүнсний бүтээгдэхүүний үнийг яагаад ч хязгаарлаж чадахгүйд хүрнэ.

Түүнчлэн эдийн засгийн түншлэл хийгээд чөлөөт худалдааны хэлэлцээр нь хөгжиж буй орнуудын хувьд экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжөөгүй байдгаас импортын бараа тэлж, дотоодын үйлдвэрлэлийн хөгжил зогсох аюултай гэдгийг ч олон улсын байгууллагууд сануулдаг. Монголын дотоодын зах зээл хязгаарлагдмал, хууль эрхзүйн орчин тогтворгүй, тээврийн зардал өндөр, бүтээмж бага тул өрсөлдөх чадвар сул гэдэг хэнд ч ойлгомжтой. Тиймээс эдийн засгийг тэлэх бус хумих хэлэлцээрийг эргэж харахаар болсон нь сайн хэрэг билээ.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "Төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн.

Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл бид 2015-2024 оны хооронд буюу сүүлийн 10 жилд Монгол Улс хэчнээн хэмжээний нүүрсийг экспортод гаргасан талаарх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын эх сурвалжтайгаар хүргэж байна. Тодруулбал,

-2015 онд 14.4 сая тонн байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 саян тоннд хүрчээ-

2015 онд 14.4 сая тонн, 2016 онд 25.6 сая, 2017 онд 33.0 сая, 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая, 2023 онд 69.6 сая, 2024 оны 12-р сарын 1-ний байдлаар 74.2 сая тонн нүүрсийг экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, нийт 365.1 сая тонн экспортолсон гэсэн үг. Хэрвээ сайд Ц.Туваан хэлсэн 232 сая тонн нүүрсийг экспортолж чадсан бол нийт 597.1 сая тонн нүүрс экспортлох боломж байжээ.

Улсын төсвийг энэ сарын 10-ны дотор хэлэлцэж батална
УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж,  Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжлээ. Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц тийм ч хангалттай байгаагүй учраас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ асуудалд арга хэмжээ авахаа хуралдааны эхэнд мэдэгдэв.  Тэрээр “Чуулгандаа ирдэггүй гишүүдэд хариуцлага тооцно. Хуралдаа тогтмол оролцдог гишүүдийг урамшуулна.  Гэхдээ энэ нь мөнгөн урамшуулал биш. Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгөх нь зүйтэй гэж бодож байгаа. Урдуур суучихаад хамаг суудал хоосон орхидог энэ байдлыг ч засна гэсэн үг” гэлээ.  Ээлжит бус хуралдааны протоколоос тоймлон хүргэж байна.

Д.Амарбаясгалан VS С.Бямбацогт

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-УИХ түүхэндээ Монгол Улсын төсвийг 34 удаа баталсан, хугацаандаа баталдаг байсан. Төсөв дээр Ерөнхийлөгч бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар хориг тавьдаг байсан.  Тэр үед хоригийг УИХ авдаг, зарим тохиолдолд авдаггүй. Улсын нэгдсэн төсөв дээр энэ хугацаанд Ерөнхийлөгч нарын 10 гаруй удаагийн хориг тавигдсанаас зургаан удаагийнх нь бүхэлд нь хориг тавигдсан түүхтэй. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд Засгийн газар саналаа өгөөд явах бололцоо байсан. Харамсалтай нь, шинэ дэг болгоод шинэ төсвийн хууль оруулж ирээд явж байна. Аймаг, нийслэл, сум дүүрэг дээр төсвөө энэ ондоо багтаагаад шахуу батлах асуудал үүсэж байгаа. Зарим аймгууд мэдээлэлгүйгээс төсвөө хэлэлцээд явж байна, асуугаад байна. Тийм учраас Засгийн газар юм уу, Сангийн яам “Энэ хугацаанд төсвийг батлах байх. Түүнээс хойш та нар  төсвөө хэлэлцээрэй” гэдэг чиглэлийг өгөхгүй бол асуудал үүсэх нь байна шүү.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

- Энэ асуудалд хэн манлайлал үзүүлэх ёстой юм олон сонгогдсон гишүүн шүү дээ.  Засгийн газарт орж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн сайд нар шүү дээ. Энэ бүхэн дээр онцгой анхаарч ажиллахгүй бол УИХ -ын босгыг давахад амаргүй болсон гэдгийг тал талдаа ойлгох цаг нь болсон. УИХ-ын гишүүдийг тал талаас нь шахаад хүнд байдалд оруулж болохгүй. Орж ирсэн төслийг дэмжсэн нь хүнд байдалд ордог.  Дэмжээгүй нь буруу юм хийчихсэн юм шиг байдалд ордог. Ийм байж болохгүй.

“Шинэ ондоо багтаж төсвөө баталж чадахгүй бол сумд, аймгийн ИТХ тарах нөхцөл байдал үүссэн”

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Төсөв бүхий л цаг хугацааны цагалбараар боловсруулагдаж орж ирсэн төсөв дээр тодорхой тодотгол, өөрчлөлтүүд хийж оруулж ирж байгаа гэж ойлгож байна. Үүгээрээ дамжуулж энэ жил шинэ нөхцөл байдал үүсгэлээ. Төсвийнхөө талаар төрийн эрх барьж байгаа байгууллага нь ч тэр, гүйцэтгэх засаглалын байгууллага, иргэд олон нийт анхаарал хандуулж, төсвийн бүтэц, үр ашигтай байх тал дээр анхаарал хандуулсан он жил болж байна. Цаашид төсвийн шинэчлэлийн асуудал дээр томоохон эхлэл үүсэх байх гэж харж байна. Харин хэлэлцүүлгийн түвшинд анхаарах асуудал бий. УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ төсөв батлах үйл явцыг тодорхой цаг хугацааны цагалбартай болгож гурван шатандаа тодорхой хугацаагаар шахаж ажиллаж, илүү хариуцлагажих шаардлага гарч байна. Энэ тал дээр төсөл өргөн баригч ямар байр суурьтай байна вэ?

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Энэ асуудлыг байнгын хороон дээр нэлээд ярилцсан. Ялангуяа  хугацаандаа багтаж батлах. Цаашид хүндрэлтэй үргэлжилж болох асуудал бол Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 36-д зааснаар ондоо багтаж төсвөө баталж чадахгүй бол сумд, аймгийн ИТХ тарах нөхцөл үүсгэж болзошгүй болгочхоод байгаа юм. Төсвийн тухай хуульд заасан дэгээр бол төсвийн хэлэлцүүлгүүд тав хоногийн хугацаатай явдаг. Энэ хугацааг богиносгох шаардлага үүсч байна. Үүнийг нэг удаагийн дэгээрээ зохицуулаад яаралтай хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдал орон нутагт хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Тийм учраас бид улсын төсвийг арванхоёрдугаар сарын 10-ны дотор хэлэлцэж батлаад аймаг, орон нутгууд төсвөө оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 20-ны дотор батлах боломжтой гэж харж байгаа.

Төсөв дээр Аудитын байгууллагын дүгнэлт дахин гарна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Аудитын байгууллагын дүгнэлт дахин оруулах уу?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-УИХ-аас ирэх 2025 оны төсвийг бүхэлд нь хүчингүй болгосон учраас үзэл баримтлалын хүрээнд ч тэр шинэчлэгдэх учраас шинээр Төсвийн тухай хуулийг өргөн барих юм. Тиймээс шинээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Аудитын байгууллагын дүгнэлт гарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ТӨСӨВ-2025: Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг улсын төсөвт орлого оруулж, бусад нь 527.8 тэрбум төгрөгийн ТАТААС авна
УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсний дараахан Засгийн газар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан билээ. Улмаар өнөөдөр нээлтээ хийх энэ удаагийн намрын чуулганаар төсвийн төслийг хэлэлцэнэ.

Тэгвэл ҮАГ-аас 2025 оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргажээ. Иймд бид аудитын дүгнэлтээс онцлохыг нь та бүхэнд хүргэж буй юм.

Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн суурь орлого, зарлагын саналыг Сангийн яам хянаж, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд дараах байдлаар тусгасан байна. Үүнд:

•Орон нутгийн 2025 оны суурь орлогыг өмнөх оноос 1,101.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 6,366,1 тэрбум төгрөгөөр, суурь зарлагыг 964.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 4,830.6 тэрбум төгрөгөөр тус тус төсөвлөсөн байна.

•Орон нутгийн төсвөөс улсын төсөв төвлөрүүлэх дүнг 2024 оноос 307.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,903,1 тэрбум төгрөгөөр тооцжээ. Төсөв бүрдүүлэх аймгуудад Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг багтаж байна.

Улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн дээрх аймгуудаас бусад аймгуудад 527.8 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг улсын төсвөөс олгохоор төлөвлөжээ.

АУДИТЫН ДҮГНЭЛТ: НЗДТГ Шинэ жилийн баярын цэнгүүн, ОУ-ын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн

Монгол Улсын 2025 оны орон нутгийн суурь зардалд төлөвлөгдсөн доорх зардлыг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасны дагуу дараагийн аудитаар хянах шаардлагатай байна. Үүнд:

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бусад байгууллагын чиг үүрэгтэй давхцуулж төлөвлөсөн 1.4 тэрбум, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, мэдээ дата боловсруулах систем, мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлага хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ зэрэг санхүү бүртгэлтэй холбоотой зах зээлийн үнээс өндөр 1.1 тэрбум, бүтээлч хот төсөл, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх 1.9 тэрбум төгрөг нийт 4.4 тэрбум төгрөг төлөвлөсөн;

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2025 онд шинээр ашиглалтад орох 38 сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд 6.2 тэрбум төгрөгийг төлөвлөсөн ч 2025 онд ашиглалтад орох эсэх нь нотлох баримтаар дэмжигдээгүй;

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах арга хэмжээ, олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

ХААН Банк Азийн Хөгжлийн Банкнаас хос шагнал хүртлээ
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Олон улсын “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-өөс ХААН Банкийг 2024 оны “Монгол Улс дахь шилдэг хамтрагч банк”, “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч банк”-аар тус тус тодруулж, ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал Т.Ууганбаяр, Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба нар шагналын цомыг гардан авсан юм.

ХААН Банк нь 2013 оноос тус хөтөлбөрт идэвхтэй оролцож, дэлхийн нэр хүнд бүхий 200 гаруй банктай худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж, харилцагчдынхаа худалдааны бизнесийг дэмжих, хэрэгцээ шаардлагад нийцэхүйц худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг тухайд нь чанартай хүргэх боломжийг бүрдүүлээд буй юм.

Түүнчлэн харилцагчдадаа санал болгодог худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд ачилтын өмнөх болон дараах зээлийн бүтээгдэхүүнүүдээс гадна баримтат аккредитив, баталгаа, батлан даалтын аккредитивийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан гадаад худалдааны эрсдэлийг удирдах, санхүүжилтийн зардлыг бууруулах боломж олгодог. Энэ ч үүднээс “Монгол дахь шилдэг хамтрагч банк”-аар ХААН Банкийг долоо дахь жилдээ шалгаруулан өргөмжлөөд байна.

Харин Азийн хөгжлийн банк “Gender Champion” буюу “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч” байгууллагаар биднийг хоёр дахь удаагаа тодруулсан юм. Тогтвортой хөгжлийн зорилгын нэг болох жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд ХААН Банкны дотооддоо мөрдөн ажилладаг бодлого, олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөр, ирээдүйд хэрэгжүүлэх төслүүд нь ажлын байран дахь хүйсийн тэгш оролцоо, манлайллыг бүхий л түвшинд дэмжиж, жигд хангаж ажилласныг онцлон энэхүү шагналыг олгосон байна. ХААН Банк дээд болон дунд шатны удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг салбарын хэмжээнд жишиг болохуйцаар дэмждэгээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн чамгүй хувь нь эмэгтэйчүүдийг чадавхжуулах, нийгэм дэх тэдний оролцоог нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн болон хувийн карьерт өсөн дэвжих боломж олгоход чиглэдэг билээ.

Эдгээр шагнал нь бидний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын түвшинд хүрснийг үнэлж буйн илрэл төдийгүй ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчид, олон талын дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, АХБ-ны хамт олонд болон ХААН Банкны нийт ажилтнуудын маань хамтын хичээл зүтгэл, ололт амжилт юм. Амжилтыг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье.

ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Хадгаламждаа мөнгө нэмээд NURA-гийн эрх аваарай
Хадгаламж хэзээ ч багадахгүй. Гагцхүү түүнийг дадал зуршил болгосноор та өөрийн хүсэж зорьсондоо хүрч чадна. Ирээдүйнхээ төлөө хуримтлал үүсгэж буй харилцагчдадаа зориулан ХААН Банк 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хуримтлуулах дадлыг тань дэмжсэн ээлжит урамшуулалт аянаа зарлалаа.

Энэхүү урамшуулалт аянд 2024 оны  8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, эсвэл 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс өмнө интернет банкаараа дамжуулан нээсэн 6 болон түүнээс дээш сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансандаа орлого нэмсэн харилцагчид хамрагдах боломжтой юм.

Таны хуримтлалдаа нэмсэн орлогын 100,000 төгрөг тутамд эсвэл хадгаламжийн дансандаа нэмсэн орлого 100,000 төгрөг хүрэх тутамд нэг тохирлыг эрх үүсэх бөгөөд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх цуглуулж болно. Хэрвээ та хадгаламжгүй бол яг одоо Khan Bank аппликэйшний Данс>Шинээр данс нээх цэсээр дамжуулан хормын дотор хадгаламжаа үүсгээрэй.

Ийнхүү гэрэлт ирээдүйгээ баталгаажуулж, санхүүгийн зөв дадал өөртөө суулгасан 5 харилцагчид NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрх бэлэглэх юм.

Тохирлын хуваарь:

1-р ээлжийн тохирол: 2024.08.12-2024.09.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас 5 харилцагчийг  2024.10.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрхийн бичгээр урамшуулна.

2-р ээлжийн тохирол: 2024.10.01-2024.10.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг 2024.11.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

3-р ээлжийн тохирол: 2024.11.01-2024.11.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг  2024.12.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

4-р ээлжийн тохирол: 2024.12.01-12.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг  2025.01.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Шууд дамжуулалтыг хөндлөнгийн аудит болон харилцагчдын төлөөллөөс бүрдсэн багийн хяналт дор явуулна.

Тохирлын эрх шалгах:

Харилцагч та ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараас 131917 тусгай дугаарт tohirol, Tohirol, Tokhirol, tokhirol текстийг мессежээр илгээн тохирлын тоог шалгах боломжтой. Дэлгэрэнгүй тохирлын дугаарыг банканд бүртгэлтэй и-мэйл хаягтаа хүлээн авна.

Тохирлын эрх хасагдах нөхцөл:

Аяны хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан бол;

Болзол хангасан хугацаатай хадгаламжийн дансыг гэрээт хугацаанаас өмнө цуцалсан бол;

Өмнөх ээлжийн тохирлуудад шалгарсан харилцагч дараагийн ээлжийн тохирлуудад дахин хамрагдах боломжгүй.

Харилцагч та ХААН Банкны онлайн хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон хуримтлуулж хэвшээрэй. Дэлгэрэнгүй нөхцөл, мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

“ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй” буцаан олголттой урамшуулалт аян эхэллээ
ХААН Банк ЮнионПэй карт эзэмшигч харилцагчдадаа зориулан худалдан авалт бүрд буцаан олголт авах боломжтой “ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй” ээлжит урамшуулалт аянаа зарласныг дуулгахад таатай байна.

2024 оны 9-р сарын 1-нээс 12-р сарын 31-нийг дуустал үргэлжлэх энэхүү аяны хүрээнд ХААН Банкны ЮнионПэй (UnionPay) карт эзэмшигчид БНХАУ дахь ПОС төхөөрөмж болон Хятадын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 5%-ийг буцаан олголт хэлбэрээр авах боломжтой.

Аяны онцлох нөхцөлүүд:

Гүйлгээний дээд дүн: 5,600,000₮

Гүйлгээний доод дүн: 30,000₮

Буцаан олголтын дээд дүн: 280,000₮

Буцаан олголтын доод дүн: 1,500₮

Буцаан олголт нь сар бүрийн 10-ны өдөр ХААН Банкны гүйлгээ хийсэн картын данс руу автоматаар шилжин орно. Жишээ нь та 9-р сарын 1-нээс 9-р сарын 30-ны хооронд Хятадын онлайн худалдааны платформоос нийт 2,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол 10-р сарын 10-нд таны данс руу 100,000 төгрөгийн буцаан олголт автоматаар орох юм. Урамшуулал зөвхөн хувь хүний ЮнионПэй картад хамаарах тул байгууллагын ЮнионПэй карт эзэмшигчид хамрагдахгүй.

Харилцагч та өөрийн ЮнионПэй картыг Интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр дамжуулан хялбархан удирдах боломжтой. Тухайлбал карт захиалах, сунгах, нөхөн авах, идэвхжүүлэх, төлөв өөрчлөх, хуулга харах, ПИН код солих, блок гаргах зэрэг үйлчилгээг авах боломжтой.

"ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй" урамшуулалт аян нь ХААН Банкны харилцагчдад олон улсын худалдан авалтыг илүү ойртуулж, санхүүгээ хэмнэх боломжийг санал болгож байна. ХААН Банктай хамт илүү олон боломжийг нээцгээе!

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Бизнес эрхлэгчдэд зориулсан “Хөгжлийн хөтөлбөр-2024”-ийн элсэлт эхэллээ
Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч та бүхэн олон улсад шалгарсан менежментийн арга барил, амжилттай бизнес эрхлэгчдийн туршлагаас суралцан, хувь хүний ур чадвараа сайжруулж, эрхэлж буй бизнестээ мэдэгдэхүйц хөгжил дэвшлийг авчирмаар байна уу?

Тийм бол таныг ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас Швейцарын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигч BPN Монгол сантай хамтран 6 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хөгжлийн хөтөлбөр” сургалтад хамрагдахыг урьж байна.

Хөтөлбөр 2024 оны 9-р сарын 10-ны өдрөөс хичээллэж эхлэх бөгөөд энэ оны хамгийн сүүлийн элсэлт тул бизнес эрхлэгч та бүхнийг 9-р сарын 3-ны өдрийн дотор амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна.

Уг сургалтанд хамрагдсанаар жижиг дунд бизнес эрхлэгчид байгууллагынхаа стратеги, алсын харааг зөв тодорхойлж, өөрийн бизнесийн загварыг бүрэн зургаар харах, бизнесийн гадаад, дотоод орчны нөлөөлөл, зах зээлийн өрсөлдөөний тактик, судалгааны арга зүй зэрэг маш чухал сэдвүүдийн хүрээнд үнэ цэнтэй сургалт, зөвлөгөөг ойлгомжтой, сонирхолтой, зөв системтэйгээр авахаас гадна хөнгөлөлттэй бизнесийн зээл, санхүүжилтээр хангагдах боломж бүрдэх юм.

Сургалтын түвшинг харгалзан оролцогчдод тавигдах шаардлага:

ХААН Банкны харилцагч ААН-ийн захирал байх (Байгууллагын үүсгэн байгуулагч эсвэл Гүйцэтгэх захирал)

Нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байх

Сүүлийн 2 жил бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан байх

5-аас дээш ажилтантай байх (үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарсан цөөн ажилтантай байх тохиолдолд ажилтны тоог харгалзахгүй)

Бизнесээ дараагийн шатанд гаргах хүсэл эрмэлзэлтэй байх

Хөтөлбөрт бүрэн хамрагдах, цаг гаргах боломжтой байх

Хугацаа: 2024.09.10-2024.10.08-ны хооронд нийт 5 долоо хоног үргэлжлэх ба 7 хоног бүрийн мягмар гарагт 09:00-17:00 цагийн хооронд хичээллэнэ.

Байршил: СБД, Хүүхдийн 100, ХААН Банкны Сөүл оффис, 3 давхар, Жижиг дунд бизнесийн академи

Бүртгэл: 2024.09.03-ны өдрийн дотор доорх линкээр нэвтрэх эсвэл QR кодыг уншуулан бүртгүүлээрэй.

Линк: https://survey.zohopublic.com/zs/JED3F3

Холбоо барих: smeacademy@khanbank.com

Ташрамд дурдахад, ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академи нь Монгол болон олон улсын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран жижиг, дунд, бичил болон хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт хөтөлбөрүүдийг тогтмол явуулдаг тул өөрийн бизнесийн цар хүрээ, зорилго зорилттой уялдуулан тохирох сургалтад сонгон хамрагдах бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.

АМЖИЛТ ТӨГӨЛДӨР!

#KhanBusiness  #АмжилтТөгөлдөр #SucceedTogether