Онцлох - Өвөрхангай аймаг

Н.Учралын Засгийн газар огцрохгүй, яагаад гэвэл дараагийн засгийг бүрдүүлэх хугацаа гаргахгүй
Н.Учралын Засгийн газар огцорно, Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их Засаг Кингс Скүүл” сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд суулгасан нь түүнийг огцроход хүргэнэ.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн бэлгийн цүнхнээс хамаагүй үнэтэй байна. Тийм учраас энэ Засгийн газар бараг “де факто” огцорчихсон гэж шуурч байгаа. Гэвч улс төр гадарладаг хүмүүс “Н.Учралын Засгийн газар огцрохгүй. Яагаад гэвэл дараагийн Засгийн газар бүрдэхгүй удна. Хэдэн тийшээ харсан энэ Их хурлаас тийм юм хүлээгээд хэрэггүй. Тэгж хэрүүл хийсээр байгаад нэг сар болно. “30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол Улсын Их Хурал (УИХ) өөрөө тарах” хуулийн зохицуулалттай. Энэ хугацаанд яаж ийж байгаад Засгийн газрыг томилуулахгүй байх хүсэл сонирхолтой хүч бодитой байна” гэцгээж байна. Улс төрөө уншдаг, түүнийг далдуур залуурддаг хүч хаа газрын улстөрчдийн дунд байдаг нь нууц биш. Тэдний энэ гаргалгаа бараг бодитой байх шиг. Тэд ямар ч байсан он гартал үгүй ядахдаа цас орж хүйтэртэл Н.Учралын Засаг тэсэж чадна гэж үзэж байна. Тэгдэг нь ямар учиртай юм гэхээр хэн хатуу өвлийн дундуур хахир хүйтнээр сонгууль хийнэ гээд явж байх вэ дээ. Ээлжит бус сонгууль хийх боломжтой хугацаа өнгөртөл тэснэ гэсэн утга юм гэлээ. Он гараад Ерөнхийлөгчийн сонгууль эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр ямар тэнэг нь Засгаа унагааж тоглох билээ. Тэгээд хавар болно. Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дараа нь УИХ-ын сонгууль яригдаж эхэлнэ. Ингэхээр Засгаараа тоглох хугацаа байхгүй болох гэнэ. Ямар ч мунхаг гишүүн (уучлаарай, зүгээр л хийсвэр жишээ авч байна) УИХ-аа тарааж дараа нь “сайхан шударга их хуралтай болно” гэж явдаггүй л байхгүй юу гэнэ дээ. Яагаад гэвэл яг одоо л Засагтай ноцолдуулж байгаад УИХ-ыг тараачих “алтан цаг хугацаа” юм байна. УИХ-ыг тарааж чадвал хүйт орохоос өмнө “ээлжит бус сонгууль” зарлах хугацаа байгаа аж. Хэрэв УИХ-ыг тарааж чадвал хэнд ашиг тус очих нь бараг ил харагдаж байна гэцгээх нь ортой мэт.

МАН-ынгишүүд намын хуваагдлын буруутан нь генсек Я.Содбаатар гэж үзэж байгаа гэнэ үү

МАН-ын УИХ дахь жаран найман гишүүн 30,38-аараа хуваагдаад удсан. Л.Оюун-Эрдэнийн болон Г.Занданшатарын гээд хоёр ч Засгийн газрыг огцруулсан. Одоо бас Н.Учралын Засгийн газрыг огцруулна гээд байж байна. Ардчилсан намын дөчөөд гишүүн огцруулах гарын үсэг зурсан, өргөн барих нь цаг хугацааны асуудал гэцгээж байгаа. Хэрэв АН-ын УИХ-ын гишүүд огцруулах бичгээ өргөн баривал намынхаа сөрөг хүчин болсон гэгдээд байгаа 30 гишүүн дэмжинэ гэсэн таамаг улс төр бичдэг хэвлэл бүр хэлээд байна. Ингэхлээр Н.Учралын Засгийн газар хэр эмзэг байгаа вэ гэдэг нь харагдана.

Яг ийм эмзэг хүнд үед МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга буюу генсек Я.Содбаатар “Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гишүүнийг намаасаа хөөнө” гэж мэдэгдэв. Өнгөц харахад энэ мэдэгдэл нь намын сахилга батыг сахиулах гэсэн хууль ёсны зүйл. Харин урд хоёр ч Засгийн газрыг огцруулахад ийм юм хэлж хийгээгүй байж одоо ингэж хэлдэг нь буруу байна. Зориуд намын гишүүдийн дургүйг хүргэж сөрөг бодол тээхэд хүргэж байгаа нь Засгаа хамгаалаад байна уу, харин ч бүүр “морийг нь эмээллэж” өгөв үү гэж хардахад хүргэж байгаа бололтой. Үүнээс үүдэн энэ намын дотор “манай генсек ер нь засаг л унагаад байхаас өөр юм хийж байгаа юм уу. Д.Амарбаясгалан генсекийн үед хэзээ ийм байлаа” гэсэн шүүмжлэл “хөвдөн доорх түймэр” мэт яваад эхэлжээ. Ийнхүү МАН-ын гишүүд генсекдээ дурамжхан байгаад зогсохгүй УИХ-дахь намын гишүүдийн хуваагдлын буруутан гэж хардаж байгаа гэнэ.

Д.Нацаг

ӨДРИЙН СОНИН

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Арвайхээр хотын дулааны станц барих төслийн санхүүжилтийг 2027 оны төсвийн хүрээнд шийдвэрлэж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо. Тус төсөл 45 хувийн гүйцэтгэлтэй, сүүлийн нэг жил бүтээн байгуулалтын ажил нь бүрэн зогсоод байжээ. Засгийн газар Оюутолгой төслөөс авах ногдол ашгаас есөн аймгийн дулааны станцын ажлыг бүрэн дуусгахад зарцуулахаар төлөвлөсөн. Мөн нийслэлд дулааны VI станцын санхүүжилтийн 30 хувийг төсвөөс буюу Оюутолгойн ногдол ашгаас, 70 хувийг хувийн хэвшлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, 2027 оны улсын төсөв батлагдсанаар эрчим хүчний асуудлаа манай улс бүхэлд нь шийдвэрлэнэ. Архангай аймгийн Дулааны станцын ажил эхлээгүй тул төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэлээ.

Засгийн газар таван аймагт сэргээгдэх эрчим хүчний нээлттэй аукцион анх удаа зарлаж, хувийн хэвшлийнхэн ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арван хоёрдугаар сард батарей хуримтлуур, нарны станцуудаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний нэг болох Өвөрхангай аймгийн Хархорин дахь 50МВт нарны станцын төслийн гүйцэтгэл 45 хувьтай үргэлжилж буйг орон нутгийн удирдлагууд хэллээ.

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны төсвийн хүрээнд хөгжлийн томоохон төслүүдийг урагшлуулж, бодит үр дүн гаргах, эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхэд чиглэж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт /2026.09.19/ ажиллаж байна. Энэ үеэр Өвөрхангайн Нарийнтээл, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Баянхонгорын Шаргалжуут, Архангайн Хашаат сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлэснийг хүлээлгэн өглөө. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын Тамгын газарт автомашин олголоо.

Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад ажлын амжилт хүсээд, эдгээр автомашин хөдөө орон нутгийн иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээний чадавхыг сайжруулж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, шуурхай, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Арвайхээр хотын дулааны станц барих төслийн санхүүжилтийг 2027 оны төсвийн хүрээнд шийдвэрлэж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо. Тус төсөл 45 хувийн гүйцэтгэлтэй, сүүлийн нэг жил бүтээн байгуулалтын ажил нь бүрэн зогсоод байжээ. Засгийн газар Оюутолгой төслөөс авах ногдол ашгаас есөн аймгийн дулааны станцын ажлыг бүрэн дуусгахад зарцуулахаар төлөвлөсөн. Мөн нийслэлд дулааны VI станцын санхүүжилтийн 30 хувийг төсвөөс буюу Оюутолгойн ногдол ашгаас, 70 хувийг хувийн хэвшлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, 2027 оны улсын төсөв батлагдсанаар эрчим хүчний асуудлаа манай улс бүхэлд нь шийдвэрлэнэ. Архангай аймгийн Дулааны станцын ажил эхлээгүй тул төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэлээ.

Засгийн газар таван аймагт сэргээгдэх эрчим хүчний нээлттэй аукцион анх удаа зарлаж, хувийн хэвшлийнхэн ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арван хоёрдугаар сард батарей хуримтлуур, нарны станцуудаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний нэг болох Өвөрхангай аймгийн Хархорин дахь 50МВт нарны станцын төслийн гүйцэтгэл 45 хувьтай үргэлжилж буйг орон нутгийн удирдлагууд хэллээ.

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны төсвийн хүрээнд хөгжлийн томоохон төслүүдийг урагшлуулж, бодит үр дүн гаргах, эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхэд чиглэж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

ТАНИЛЦ: Аймаг, сумдын баяр наадмын хуваарь
Аймаг, сумдын баяр наадмын хуваарийг танилцуулж байна.

Баруун аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын баяр наадмыг 08 дугаар сарын 1 хүртэл хойшлуулсан байна.

Архангай 7-р сарын 8, 9

Баянхонгор 7-р сарын 25, 26

Булган 7-р сарын 8, 9

Говь-Алтай 7-р сарын 8, 9

Говьсүмбэр 7-р сарын 8, 9

Дархан-Уул 7-р сарын 8-10

Дорноговь 7-р сарын 6, 7

Дорнод 7-р сарын 8, 9

Дундговь 7-р сарын 24-26

Завхан 7-р сарын 24-26

Орхон 7-р сарын 22-26

Өвөрхангай 7-р сарын 8, 9

Өмнөговь 7-р сарын 8, 9

Сүхбаатар 7-р сарын 24-26

Сэлэнгэ 7-р сарын 8, 9

Төв 7-р сарын 8-10

Хөвсгөл 7-р сарын 8, 9

Хэнтий 7-р сарын 8, 9-ний өдрүүдэд тус тус зохион байгуулагдахаар товлогдсон байна.

Баяр наадмын өдрүүдээр холын замд зорчихдоо:

Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоондоо хамрагдах

Автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах

Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх

Хурд хэтрүүлэхгүй, аюулгүй байдлаа эрхэмлэх

Хүүхэд болон зорчигчдын хамгаалалтын бүсийг тогтмол зүүхийг уриалж байна.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"
Цахилгаан хэрэгсэл бидний өдөр тутмын хэрэглээний салшгүй хэсэг болсон ч түүнийг буруу ашиглах нь гал түймэр гарах эрсдэлийг дагуулдаг.

Сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2024 оноос 2026 оны тавдугаар сар хүртэл улсын хэмжээнд ахуйн хүрээний нийт 9537 гал түймэр бүртгэгджээ. Үүнээс орон сууцны барилга байгууламжид 1265 гал түймэр гарсан нь нийт дуудлагын 13.3 хувийг эзэлжээ. Гал түймрийн дуудлагын дийлэнх хувийг ил галаас үүдэлтэй хогийн цэгийн хог шатах, айлын тагтан дээр хадгалсан эд зүйлс шатах, мөн цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдсэн тохиолдлууд эзэлж байна.

Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Урантөгсөөс дараах тодруулгыг авлаа.

Тэрбээр "Иргэд цахилгаан хэрэгсэл ашиглахдаа хэт ачаалал үүсгэх, чанаргүй уртасгагч хэрэглэх, цахилгаан хэрэгслийн утсыг уртасгаж холбох, холболтыг буруу хийснээс богино холбоо болон шилжилтийн эсэргүүцэл үүсгэх зэрэг нь цахилгаан ашиглалтын нийтлэг алдаа болдог. Мөн цахилгааны угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэхгүйгээр өөрсдөө дур мэдэн хийж гүйцэтгэх нь угсралтын буруугаас үүдэлтэй гал түймэр гарах нийтлэг шалтгаан болж байгаа" гэв. .

-Дүүргийн хэмжээнд гарч буй ахуйн гал түймрийн нийтлэг шалтгаан нь юу байна вэ?

-Ил галын буруу хэрэглээ, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй байдал, яндангийн ашиглалтын зөрчил, мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос үүдэлтэй гал түймэр нийтлэг бүртгэгдэж байна.

-Иргэдийн галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг учраас ийм нөхцөл байдал үүсдэг байна. Энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулдаг вэ?

– Иргэдэд чиглэсэн сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэх, галын аюулгүй байдлын сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг тогтмол хэрэгжүүлж байна.

Тухайлбал, нэг залгуурт олон төрлийн цахилгаан хэрэгсэл зэрэг холбох, стандартын шаардлага хангаагүй уртасгагч ашиглах, цахилгаан хэрэгслийг удаан хугацаагаар хараа хяналтгүй ажиллуулах зэрэг нь гал түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Мөн хуучирсан цахилгааны утас, гэмтэлтэй залгуур, таслуурыг цаг тухайд нь сольж шинэчлээгүйгээс богино холбоо үүсэх тохиолдол цөөнгүй байдаг байна.

Иймд айл өрхүүд цахилгааны аюулгүй байдлыг хангаж, цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, ашиглаагүй үедээ унтрааж хэвших, мөн аврах зам гарцыг чөлөөтэй байлгах шаардлагатай байгааг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Өвөрхангай аймагт ажиллалаа
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргалаар ахлуулсан баг 2026 оны 05 дугаар сарын 18-нд Өвөрхангай аймагт ажиллаж, Хүүхэд хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцаж, хүүхэд хамгааллын тогтолцоон дахь тулгамдаж байгаа асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явууллаа.

Тус аймаг нь хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр олон шинэ санаачлагыг орон нутагт анх удаа, үр дүнтэй хэрэгжүүлсэн онцлогтой юм.

Тухайлбал, одоогоос 25 жилийн өмнө сум, багууддаа хүүхдийн ажилтны орон тоог бий болгож,  хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг нэвтрүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тээвэрлэх үйлчилгээ, хүүхдийн оролцоог хангах тогтолцоог бүрдүүлэх, хүйтний улиралд хурдан морины уралдааныг хориглосон шийдвэр гаргасан зэргээрээ анхдагч аймагт тооцогддог ажээ.

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 25 дахь илтгэл"-д тусгасан "Хүүхэд хамгааллын тогтолцоонд тулгамдаж буй зарим асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын дарга С.Бямбацогт нээж, цахимаар хэлсэн үгэндээ, хүний эрхийн илтгэл болон УИХ-ын шийдвэрүүдийн хэрэгжилтийн биелэлтийг хангуулах, хүүхэд хамгааллын асуудлыг орон нутагт хэлэлцүүлж, бодит шийдлийг боловсруулах нь чухал ач холбогдолтойг онцоллоо.

Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн ЕБС-иудын сурагчид оролцож, өөрсдийн эрх зөрчигдөж буй асуудлаар дуу хоолойгоо хүргэлээ.

Тэд хичээл сургуульдаа явахдаа харанхуй, гэрэлтүүлэг муутай газраар, явган хүний зориулалтын бус замаар, айдастай зорчдог, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин хомс, сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт элбэг, насанд хүрэгчдийн архидалт түгээмэл байдаг нь зэрэг асуудал нь айдас дагуулж, сэтгэл зүй болоод аюулгүй байдалд сөрөг нөлөөтэйг дурдаж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр хүүхэд хамгааллын тогтолцооны асуудлаар танилцуулсан илтгэлд байгууллагуудын уялдаа холбоо сул, мэдээлэл солилцоо хангалтгүй, орон нутагт үйлчилгээний хүртээмж дутмаг, мэргэжлийн хүний нөөц, санхүүжилт хүрэлцээгүй, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сул байгааг дурдсан бөгөөд хүүхдийн асуудлыг хүүхдүүдийн дуу хоолойд тулгуурлан шийдвэрлэх, асуудал гарсны дараа бус урьдчилан сэргийлэхэд чиглэх шаардлагатайг онцолсон юм.

Мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагааг танилцууллаа. Уг төв нь хамгаалах байр ажиллуулах, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, сургалт, нөлөөллийн ажиллагаа явуулж, хохирогчдод бодит дэмжлэг үзүүлдэг бөгөөд цаашид үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх, орон нутагт хамгаалах байр, зөвлөгөө өгөх төвийг өргөжүүлэх, төр болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэв.

Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд орон нутгийн удирдлагуудын гүйцэтгэлийн гэрээнд хүүхдийн оролцоог тусгах, аймаг, сумдын түвшинд хүүхдийн орчны үнэлгээнд тулгуурласан төлөвлөлт хийх, хувийн хэвшлийн оролцоог “Бизнес ба Хүний эрх” зарчмаар нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг дэмжих санхүүжилтийг өсгөх, урьдчилан сэргийлэх үүднээс сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох зэрэг асуудлаар нэгдсэн санал боловсруулж, бодлого, шийдвэрт тусгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Томилолтын үеэр Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын төлөөлөлтэй хамтран зарим айл өрхийн амьжиргаа, хүүхдийн өсөж торниж буй орчин, нийгмийн үйлчилгээний хүртээмжийн үнэлгээг хийлээ. Холбогдох байгууллагууд хамтран зүй ёсны дэмжлэг, үйлчилгээг үзүүлэх шаардлагатайг үнэлгээний дүн илтгэсэн тул арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

4,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлж, 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны эхний 5 сарын байдлаар авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс 489 гомдол мэдээллийг хүлээн авч, хяналт шалгалт явууллаа.

Хяналт шалгалтаар 68 гомдол, мэдээлэлд зөрчил тогтоогдсон ба Авлигын эсрэг хууль зөрчсөн үйлдэлд 12 албан тушаалтан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн 30 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэж, зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах чиглэлээр 43 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтаар илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Тухайлбал, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан нь аж ахуйн нэгжид хууль бусаар давуу байдал олгосон тухай мэдээллийг шалгах явцад татвараас зайлсхийсэн зөрчлийг тогтоож, холбогдох хяналт шалгалтыг хийлгэснээр 4,5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов.

Аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал нь албан тушаалын байдал, албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж, сургуулийн спорт заалыг бусдад түрээслэн, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг байгууллагын нярвын дансаар төвлөрүүлэн авсан боловч түүнийг буцаан бэлнээр гаргуулан авч, хувьдаа захиран зарцуулсан, түүнчлэн багш, ажилчдаас хууль бусаар сар бүр мөнгө татан авч, зориулалт бусаар захиран зарцуулсан зэрэг нийт 37,0 сая төгрөгийн зөрчлийг хяналт шалгалтаар тогтоон Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлээд байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын нэр бүхий 3 албан тушаалтан нь хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлснийхээ хариуд сувиллын газарт өөрсдөө үнэ төлбөргүй, гэр бүлийн гишүүддээ хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тогтоон Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.

Цэцэрлэгийн эрхлэгч эрх мэдлээ урвуулан ашиглаж 1.6 сая төгрөгийг хувьдаа авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллагаас тавдугаар сарын 15-ны байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 94 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Нийслэл болон Өвөрхангай, Увс аймгийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 11-15-нд анхан шатны шүүхээр долоон хүнд холбогдох зургаан хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс долоон хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.

Нийслэлийн прокурорын газраас:

Ш.Н нь нийтийн албан тушаалтан буюу ... дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2025 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар Б.Э-г сэтгэлзүйчээр томилж, хөдөлмөр эрхлээгүй байхад нь 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 2.7 сая төгрөгийн цалин бодож, гарт олгогдсон 1.9 сая төгрөгөөс 1.6 сая төгрөгийг иргэн Э.Б, Д.А нарын дансаар дамжуулан хувьдаа авсан.

Мөн “С...” ХХК-тай 2025 оны наймдугаар сарын 18-ны өдөр 3 сая төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2025 оны наймдугаар сарын 20-ны өдөр тус компанийн данс руу 3 сая төгрөг шилжүүлж, 2.7 сая төгрөгийг бэлнээр гаргуулан хувьдаа авч өөртөө эдийн давуу байдал бий болгож, 33 дугаар цэцэрлэгт нийт 5,7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс Ш.Н-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, 3.7 сая төгрөгийн хохирол төлөгдсөн талаар дурдаж шийдвэрлэсэн байна.

ИТХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно. Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН нам, Их нам (ИХН), Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН) оролцохоо илэрхийлсэн.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам нэр дэвшүүлэх болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа  өнөөдрөөс 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал явагдана. Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш 3 хоногт багтаан (2026.05.16-ны дотор) баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.

Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм.

Улмаар нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол 2026 оны 6 дугаар сарын 6-ны өдөр тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.