Нийгэм - Өвөрхангай аймаг
Нөөцийн үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мах бэлтгэдэг ААН-үүдтэй уулзаж байна. Шатахууны үнийн өсөлт зэрэг цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн компаниуд үнэ нэмэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх зэрэг асуудлыг удаа дараа уламжилсан юм.
Нийслэлийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг тогтворжуулах асуудлаар Хотын захирагч Х.Нямбаатар мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн байдаг. Уулзалтаар махны хангамж болон үнийн өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэрүүдийг гаргасан ба төрөөс татаас авах эсвэл борлуулалтын үнийг нэмэх шаардлагыг компаниудын зүгээс тавьсны дагуу өнөөдрөөс эхлэн махны жижиглэнгийн үнэд дараах өөрчлөлт орохоор болсон юм. Тодруулбал,
Үхрийн мах: 15,000 төгрөгөөс 18,000 төгрөг (3,000 төгрөгөөр нэмэгдсэн)
Хонины мах: 13,000 төгрөгөөс 15,000 төгрөг (2,000 төгрөгөөр нэмэгдсэн)
Хотын захирагчийн зүгээс махны үнэ үүнээс цааш дахин нэмэгдэхгүй бөгөөд одоогийн бэлтгэсэн нөөц нь 4 болон 5 дугаар сарын хэрэгцээг бүрэн хангана гэдгийг онцоллоо.
Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн орчинд гарч байна
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Нөхөрсөг үе тэнгийнхэн” төслийн үндэсний сургагч багш Т.Пүрэвжаргалтай ярилцлаа.
-Саяхан ахлах ангийн хүүхдүүд бүлэглэн нэгнийхээ бие махбодод халдаж, гутаан доромжилж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан шүү дээ. Ер нь сурагчдын дунд өрнөж буй дээрэлхэлтийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Ерөнхийдөө сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал байсаар ирсэн ч сүүлийн үед огцом нэмэгдсэн. Жишээ нь, 2014 онд 108 хүүхдийн тусламжийн утас байгуулагдахад жилдээ долоогоос найман удаагийн дуудлага бүртгэгддэг байлаа. Гэтэл 2024, 2025 онд 1400-1600 орчим үе тэнгийн дээрэлхэлт эсвэл зөвлөгөө, тусламж хүссэн, хүүхдийн эрх зөрчигдсөнтэй холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гадна далд хэлбэрээр ч үе тэнгийн дээрэлхэлт үйлдэгдэж байгаа шүү дээ. Зарим тохиолдлыг аваад үзвэл хүүхдүүд надад ийм зүйл тохиолдсон гэхээсээ илүү манай найзад гэх байдлаар ханддаг. Үүнийг нь илүү тодруулаад, ярилцаад үзэхээр ихэвчлэн өөрт нь тохиолдсон байх жишээтэй. Ер нь энэ төрлийн дуудлага мэдээлэл ч их ирдэг болсон.
-Үе тэнгийн дээрэлхэлт орон нутгаас илүү нийслэлд их байна уу?
-Хөдөө орон нутаг болон нийслэлийн хувийн, улсын сургуулиудад үе тэнгийн дээрэлхэлт тодорхой хэмжээнд байгаа. Харин их, бага хэмжээгээрээ ялгаатай. Бид сургалт ороод явахад захын гэр хороолол, эсвэл хөдөө орон нутгийн сумын сургуулиудад нөхцөл байдал харьцангуй гайгүй байдаг. Саяхан гарсан кейс шиг сурагчид зориудаар нэгнийхээ бие махбод болон сэтгэл санаанд хүнд гэмтэл учруулсан тохиолдол бараг байхгүй. Харин хотын төв рүү чиглэсэн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид дунд өрнөж буй дээрэлхэлт нь ерөнхийдөө санаа зорилготой, дахин дахин давтагдаж үйлдэгдсэн байдаг. Бие махбод, сэтгэл санаанд учруулсан хохирлын түвшин өндөр байгаа нь ажиглагдсан.
-Ихэвчлэн ямар шалтгааны улмаас үе тэнгийн дээрэлхэлт үйлдэгдэж байна вэ?
-Үе тэнгийн дээрэлхэлт гарч буй ерөнхий шалтгаан нь ар гэрийн амьдрал тааруухан, эсвэл гадаад үзэмж, биеэ авч яваа байдлаас үүдэлтэй байдаг. Ер нь хүүхдүүд бие биеийхээ ялгаатай байдлыг сайн хүлээн зөвшөөрч чаддаггүй гэдэг ч юм уу. Бүх хүүхэд ийм л байх ёстой гэж өөрийнхөөрөө бодоод байдаг. Гэтэл хүн бүр өөр өөрийн гэсэн онцлог зан чанар, гадаад төрхтэй шүү дээ. Үүнийг ойлгоогүйгээс л үе тэнгийн дээрэлхэлт ихэвчлэн үүсдэг. Нөгөө талд гэр бүлийн орчин нөлөөлдөг. Гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад байдаг зарим хүүхэд бол янз бүрийн үг хэллэг ашиглаж бусдыгаа доромжилж, тохуурхан шоглох, гадуурхах тохиолдол гардаг
Үүнийгээ хүүхэд энгийн, хэвийн зүйл мэтээр ойлгох нь ч бий. Мөн эцэг эхийн хараа хяналт сул байх нь үе тэнгийн дээрэлхэлтэд нөлөөлдөг. Энэ нь амьдралын түвшин, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоогүй. Анхаарал, халамж дутагдсан хүүхэд зарим тохиолдолд өөрийнхөө дураар аашилж, найз нөхдийнхөө дунд дээрэнгүй зан авир гаргадаг.
-Хүйсийн хувьд аваад үзвэл охидын дунд дээрэлхэлтийн асуудал их гарч байна уу?
-Хүйс хамаарахгүй дээрэлхэлт их байна. Сүүлийн үед ажиглаад байхад охид хөвгүүдийн биед шууд халдаж, хүний эрхийн зөрчил гаргах асуудал ихэссэн. Биднийг сургалт ороод явахад хөвгүүд “Бид ч гэсэн тэгш эрхтэй биз дээ” гэдэг. Монголчууд бид хөвгүүдээ эмэгтэй хүний биед халдаж болохгүй хэмээн хүмүүжүүлдэг шүү дээ. Энэ нь зөв ч нөгөө талд охидоос ирж буй янз бүрийн халдлагаас өөрийгөө хамгаалж чадахгүй байдалд хүргэж байна. Үснээс нь зулгааж, түлхэж, чимхэхэд ямар ч хариу үйлдэл хийдэггүй гэж байгаа юм. Охидын дунд бие биеэ үг хэлээр доромжлох, нэр төрд нь халдах асуудал түгээмэл болчихсон. Түүнчлэн бидний туршлагаас харахад, зургадугаар ангиас л үе тэнгийн дээрэлхэлт эхэлдэг. Эцэг эхийн хараа хяналт суларч, хүүхдүүд олон цагаар хичээллэж, олон багш ордог энэ үед л дээрэлхэлтийн суурь тавигддаг. Ийнхүү цаашаа даамжирсаар ахлах ангид орохоороо асуудал ноцтой болж ирдэг.
-Сургуулиудаар сургалт ороод явахад дээрэлхэлтийн ямар хэлбэр түгээмэл байна вэ?
-Миний ажигласнаар дээрэлхэлтийн хоёр хэлбэр түгээмэл гарч байна. Нэгдүгээрт, цахим дээрэлхэлтийн асуудал бараг хяналтаас гарчихсан. Дунд, ахлах анги гэлтгүй сурагчид нэгнийхээ чат, мессэж, эмзэг зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж дарамт, заналхийлэл учруулж байна. Түүнчлэн нэгнээ мөрлөх, түлхэх, үснээс нь зулгаах бол энгийн үзэгдэл болчихсон. Сургалт ороод явж байхад зарим сургуульд дээрэлхэлтийн шинэ үг хэллэг, арга барил бий болсон байгаа юм. Сурагчид нэгнээ “Шалны алчуур” гэж нэрлэж, “Өнөөдөр хэнээр шал арчих вэ” хэмээн тухайн хүүхдийг дамжлаад хувцсаар нь шал арчдаг. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил. Ийм дээрэлхэлтэд өртсөн хүүхдийн өөртөө итгэх итгэл нь хатуухан хэлэхэд, яг л шалны алчуур шиг доод хэмжээнд хүрдэг.
Маш их ганцаардаж, өдөр бүр айдас түгшүүр мэдэрдэг. Энэ нь удаан үргэлжилж, хэн нэгэн туслахгүй, арга хэмжээ авахгүй бол сэтгэл гутралд орно. “Би энэ байдалтайгаа эвлэрэх үү, эсвэл хэнд ч хэрэггүй юм чинь амиа хорлох уу” гэх мэт буруу сэдэл төрдөг. Нөгөө талд ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээс үүдэн дээрэлхэлт үйлдэж буй хүүхэд өөрийгөө зөвтгөж эхэлдэг. Ийм зүйл хийгээд байж болох юм байна хэмээх бодол төрж, үүнийгээ үйлдэл болгож байна.
-Олон нийтийн зүгээс үе тэнгийн дээрэлхэлт газар авч байхад сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар юу хийж байсан бэ гэх асуулттай байна шүү дээ?
-Сургууль хүүхэд бүрд ээлтэй байх ёстой ч арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн орчинд үйлдэгдэж байна. Арван хүүхэд тутмын долоо нь дээрэлхэлтийн ямар нэгэн хэлбэрт өртсөн байдаг. Уг нь хүн бүр хүүхэд хамгаалагч байх ёстой. Тухайн сургуулийн жижүүрт ч энэ асуудал хамаатай. Тиймээс хүүхдийн орчинд насанд хүрсэн хүн бүр нүд, чихээ нээлттэй байлгах ёстой гэдэг. Гэтэл орчин үед зарим сургуулийн багш нар зөвхөн хичээлээ зааж, хуваарьт ажлаа л хийх байдал ажиглагдах болсон.
Хүүхдийн сурч боловсрох орчин маш эрсдэлтэй байна шүү дээ. Энд сурагч нэг бүрийг үргэлж анзаарч, хайхарч байх ёстой үүрэг орхигдоод байна. Сурагчид үе тэнгийн дээрэлхэлт байгаа талаар ангийн багшдаа хэлсэн ч цааш холбогдох газарт нь мэдээлээгүйгээс үүдэн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдол ч гарсан. Тиймээс сургуулийн орчинд хүн бүр ажиглагч, анхаарагч байх ёстой.
А.Даваадулам
Хуурамч архины нийлүүлэлтийн суваг “дижитал жижиглэн” хэлбэрт шилжсэн үү?
"“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор" нэртэй эрэн сурвалжлах бүтээлээ “Зууны мэдээ” сонины 2026 оны хоёрдугаар сарын 11-ний дугаарт хүргэсэн билээ. Энэ нь бизнес ашиг орлогоос илүүтэй хүний эрүүл мэнд, амь нас цаашлаад улс эх орны оршин тогтноход ч нөлөөлөх эрсдэлтэй асуудал юм. Тиймээс бид энэ асуудлыг багасгах, таслан зогсоох гарц бий эсэхийг үргэлжлүүлэн сурвалжиллаа.
Баянгол дүүргийн иргэн Ж.Э ярихдаа “...манай байрны гадаах найман нэрийн барааны дэлгүүр байнга хямд үнэтэй нэр ус нь мэдэгдэхгүй гадаад, дотоодын үйлдвэрийн архи болон виски зардаг. Анх эднийх жижигхэн ТҮЦ -нд үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо томорсоор супермаркетын хэмжээнд очсон. Эзэн хүүхэн нь том машин авч унасан.
Ингэж томрох шалтгаан нь импортын болон бусад согтууруулах ундааг хямдаар зарж ашиг олсон. Эднийхийг томруулсан улс нь энэ хавийн архичид. Үүнд нь манай нөхөр ч орно. Эднийх архиа ихэвчлэн урд, хойд хил чөлөөт бүсээс авдаг сүлжээтэй юм билээ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хуурамч архины нийлүүлэлтийн сүлжээ жижиглэнгийн хэлбэрт шилжсэн нь үүнийг гэрчилнэ. Улсын хэмжээнд жижиглэнгийн хэлбэрээр архи борлуулдаг 7000 орчим цэг бий. Тэдний дийлэнх нь ийм хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг уу гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, найман нэрийн барааны дэлгүүрт архи болон согтууруулах ундааны зүйлийг борлуулах эрх олгосонтой нь холбоотой. Тэд архи болон тамхи борлуулах эрхгүй бол ашиггүй байдаг тухай ч ярьдаг. Жил бүрийн цагаан сар болон тэмдэглэлт баярын үеэр тэд гол ашгаа хийдэг гэж болно. Түүнчлэн дотоодын хуурамч архи борлуулах нэг объект нь. Ялангуяа гэр хороолол болон захын дүүргүүд, алслагдсан хөдөө сумдад хяналт сул, иргэдийн мэдээлэлгүй байдлыг ашиглан тэднийг онилдог гэсэн үг.
Энэ жилийн Цагаан сарын баярын өмнөх өдрүүдэд Цагдаагийн байгууллага олон тооны хуурамч архи үйлдвэрлэж захын гэр хорооллын дэлгүүрүүдээр дамжуулан борлуулж байсныг илрүүлсэн.
Тодруулбал, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хуурамч архи, согтууруулах ундааг худалдан борлуулж, хууль бус орлогоо нууж мөнгө угаах үйлдэл хийсэн байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг иргэдийн мэдээллийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр нэгжлэгийг тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэр, агуулах мөн “М” болон “А” нэртэй хүнсний дэлгүүрүүд явуулсан юм. Нэгжлэгээр зохих зөвшөөрөлгүй,стандартын бус, албан ёсны шинжилгээ хийгдээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байж болзошгүй 730 шил архи, Хятад, Казахстан, ОХУ-д үйлдвэрлэсэн хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй есөн нэр төрлийн 270 шил виски, 5000 ширхэг хуурамч архины шошго хураан авсан. Шалгалтын ажиллагаа эхэлсэн тул нэрийг мэдээлэх боломжгүй гэж албаны эх сурвалж хэлсэн. “А” аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх эрх нь 2024 онд Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бөгөөд тухайн компани өөрсдийн хамаарал бүхий “Б” аж ахуйн нэгжийн үйлдвэрт “Шүншиг”, “Mongol Empire vodka” нэртэй архи үйлдвэрлэж Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн захын хүнсний дэлгүүрүүдэд дамжуулан 0.75 литрийн савлагаатай архийг 8500 төгрөгөөр худалдан борлуулж байсан нь тогтоогдсон юм. Энэ нь найман нэрийн барааны дэлгүүрүүдийг ийнхүү ашиг олох суваг болгон онилдог нь батлагдаж буй аж.
Түүнчлэн Алтанбулагийн чөлөөт бүсээр ажиглалт хийж явахдаа нэг бүр нь 10000 төгрөгийн үнэтэй ОХУ-д үйлдвэрлэсэн 0.5 л “Маккалистер” виски зарж байхдаа таарч худалдан авсан юм. Уг вискиг “Итирнатитур” хэмээх аж ахуйн нэгж оруулж ирсэн байв. Онцгой албан татваргүй учраас хямд байлаа.
Мөн 8000 мянган төгрөгийн үнэтэй 0.5 л ийн водка мөн тухайн дэлгүүрт борлуулагдаж байсан. Тухайн согтууруулах ундааны спиртийн агууламж, хэмжээнээс хамаарч онцгой албан татварын хэмжээг тогтоодог. Эдгээрийг Татварын ерөнхий газрын улсын байцаагчид өгч гурван төрлийн төхөөрөмжөөр шалгуулахад татварын тэмдэг бүхий акцтай учраас хуурамч гэдэг нь нотлогдоогүй. Гэхдээ эцсийн хэрэглэгчдэд очихдоо 3-5 нугалсан үнээр худалдаагддаг нь тогтоогдсон юм. Нөгөөтээгүүр, Монголчуудын гадаад архи хэн нэгэндээ бэлэглэх гэсэн сэтгэхүйг ийнхүү хуурамч архи үйлдвэрлэгчид овжиноор ашигладаг болохыг ч үгүйсгэхгүй.
Хуурамч акцыг импортын эрх бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдөө хийх боломжтой
Өөх боловсруулах үйлдвэрийн агуулахад татварын акцгүй, акц хуурамч байж болзошгүй найман нэр төрлийн 70 мянган шилтэй вино хадгалан, нууц далд аргаар худалдан борлуулж байсан үйлдлийг илрүүлсэн байна. Гадуур борлуулагдаж буй зарим согтууруулах ундаа буюу архины бөглөөн дээрх акцыг хуурамчаар үйлдэж буйг татвар болон хууль хяналтын байгууллагуудын хамтарсан шалгалтаар илэрсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүйг албаны эх сурвалж хэлдэг.
Жишээлбэл, Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагч Ж.Мөнхбат Ballantines Finest whisky нэрээр Pinlyand хуурамч архи оруулж ирсэн нь төхөөрөмжөөр шалгаж үзэхэд нотлогдсон байдаг. Уг татварын акцтай гэх архийг төхөөрөмжөөр шалгахад хуурамч гэдэг нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, төхөөрөмжид эрх бүхий байгууллагаас олгосон бодит акц биш гэдэг хариу өгсөн байна. Уг архийг нарийвчилсан шинжилгээнд өгсөн байдаг. Магадгүй тээвэрлэлтийн үед уг хуурамч акцыг наасан байж болзошгүй гэсэн таамгийг ч дэвшүүлж буй. Уг акцад эрх бүхий Үнэт цаасны компани ямар нууц тэмдэглэгээ хийснийг хэн ч мэдэхгүй. Мэдэх ч ёсгүй. Энэ бол Монгол Улсын нууцтай холбоотой. Мэдээж ил байдаг бол хэн ч дуурайлгаж хийх боломжтой. Тиймээс энэ бол нууц байдаг зүйл. Өмнө нь хуурамч акц уу, бодит акц уу гэдгийг гэрэл тусгаж үздэг байсан бол өнөөдөр тусгай төхөөрөмжөөр илрүүлдэг болж улам боловсронгуй илүү хялбар болсон хэмээн улсын байцаагч ярьж байв. Нөгөөтээгүүр, е-баримт апплэйкейшнээр утаснаасаа тухайн акцыг уншуулахад тухайн архины нэр, хэмжээ, оруулж ирж буй аж ахуйн нэгжийн мэдээлэл гарч ирж буй ч төхөөрөмж дуугарахгүй байх тохиолдол байдаг байна. Энэ нь зөрчилтэй байна гэсэн дохио. Дахин хоёр дах, гурав дахь төхөөрөмжөөр шалгаж үзэхэд хуурамч акц болох нь тогтоогддог байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр хуурамч акцыг хаана хийсэн бэ гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа гэв.
Яг батлагдаагүй байгаа ч эхний мэдээллээр хуурамч акцыг “Өөх боловсруулах үйлдвэрийн агуулахад татварын акцгүй, акц хуурамч байж болзошгүй найман нэр төрлийн 70 мянган шилтэй вино хадгалан, нууц далд аргаар худалдан борлуулж байсан үйлдлийг илрүүлсэн байна.
Үүнээс 34 мянган ширхэг нь онцгой албан татварын акцтай, 36 мянган ширхэг нь акцгүй байсныг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж. Гэхдээ энэ мэдээлэл татварын байгууллага болон гаальтай тулгалт хийж байгаа юм байна.Тиймээс виноны талаарх мэдээлэл батлагдаагүй байгааг эх сурвалж анхааруулсан. Чөлөөт бүсээр оруулж ирж буй архи, согтууруулах ундаанд акцтай болгосон. Одоогоор хуурамч акцтай архи илрээгүй. Тэгэхээр дээрх хуурамч акцын зөрчил нь Монгол улсад мэдүүлээд орж ирсэн архинаас илрээд байгаа нь архи, согтууруулах ундааг импортоор оруулж худалдан борлуулах эрх бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдөө татвараас зугтахын тулд Онцгой албан татварын тэмдэг болох акцыг хуурамчаар олшруулж байна гэсэн хардлага төрүүлж буйг эрх бүхий улсын байцаагч хэлж байгаа юм. Архи импортоор оруулж ирж буй компаниуд хэчнээн шил архийг хил, гаалиар мэдүүлж оруулахаар байна түүндээ тохирсон акцыг Татварын ерөнхий газраас авч улмаар Гаалийн байгууллагад мэдүүлдэг. Тодруулбал, “...манай компани Ballantines гэдэг 1.0 литрийн архийг ийм үнээр, ийм газраас төдий хэмжээгээр оруулж ирнэ” гэсэн хүсэлтээ илэрхийлж Татварын ерөнхий газар уг хүсэлтийн дагуу акцыг олгоно. Улмаар бараа бүртгэлийн нэгдсэн системээр бүртгэгдэж хаана, хаана борлуулагдахаар байгаа нь тодорхой болно. Тэгвэл хуурамч акц ямар архи дээр наагдаж байна вэ гэвэл гаалиар мэдүүлээгүй архи дээр наагдаж байна гэсэн үг.
Магадгүй зарим компани хилээр оруулж ирэх архины тоогоо 1000 гэж мэдүүлснээ цаанаа 1200 ширхгийг оруулж ирэх байдлаар хуурамч акц хийгдэж байна гэсэн хардлага байгаа юм. Ер нь бол гаальд мэдүүлсэн тоо, акцын тоо хоёр мөргөх ёстой.
Өөрөөр хэлбэл, 200 ширхэг 1.0 литрийн Ballantines виски нэг бүрийн Онцгой албан татвар 49 мянган төгрөг гэж үзвэл 100 ширхэг нь 4.9 сая төгрөгийн татвараас бултуулж оруулж ирж байна гэсэн үг аж. Үүний төлөө Хятадад эдгээр 100 ширхэг хуурамч акц хуулбарлуулах зардал мөн асуудал дагуулна. Тэгэхээр дотоодын аж ахуйн нэгжүүд өөрсдөө хуурамч акцыг хийж байна гэсэн хардлага төрүүлж байгааг мэргэжлийнхэн хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн компани эрх бүхий байгууллагаас өгч буй лац, ломботой QR кодыг өөрсдөө л мэдэх боломжтой. Тэд мэдэж байгаа учраас хуурамчаар олшруулж байна гэсэн үг. Түүнээс биш хэн нэгэн иргэд, бүлэг этгээдүүд хуурамчаар үйлдэх боломжгүй. Ер нь хуурамч акцтай архи борлуулж буй эсэхийг мэдэхийн тулд иргэд хяналтаа сайжруулж е.баримт аа тухай дэлгүүрээсээ заавал авч байх нь чухал. Өөрөөр хэлбэл иргэд тухайн QR код буюу акцыг уншуулснаар Татварын ерөнхий газрын бараа бүртгэлийн нэгдсэн системд орж тухайн бүтээгдэхүүн хаана, хэдий хэмжээгээр зарагдсан вэ гэдэг нь тодорхой хугацааны дараа ил болох аж. Энэ систем бүрэн ажилласнаар хуурамч акцтай архи худалдаалагдах явдал хумигдах болно гэдгийг Татварын ерөнхий газрын улсын байцаагч Б.Отгонбаяр хэллээ. Одоогоор архи согтууруулах ундаа импортлох эрхтэй 54 аж ахуйн нэгж байна.
Хуурамч архи худалдаалах нь залилах төрлийн гэмт хэрэгт багтдаг
Цагдаагийн байгууллагаас Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлиг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Татвар, Гаалийн ерөнхий газартай хамтран “Цахим-архи худалдаа” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 16-ны өдрийн хооронд зохион байгуулжээ.
Шалгалтаар оюуны өмч, онцгой албан татварын тэмдэг болон хаяг шошгын зөрчилтэй, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундааны зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, үйлдвэрлэх, хадгалах, цахим орчинд худалдах үйлдлийг таслан зогсоох, хуурамч цахим хаягийг устгуулах ажиллагааг зохион байгуулсан байна.
Үүний үр дүнд цахим орчинд мэдээлэл солилцох фэйсбүүк, инстаграм зэрэг платформд мониторинг хийж, гарал үүсэл нь тодорхойгүй, оюуны өмч, онцгой албан татварын тэмдгийн зөрчилтэй согтууруулах ундаа худалдан борлуулах, хүргэлтийн үйлчилгээний талаар мэдээлэл байршуулсан, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл илэрсэн 51 групп, 14 хувь хүний цахим хаягийн эзэмшигчдийг тогтоожээ. Мөн холбогдох мэдээллийг устгуулах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж, 31 групп, хаягийг устгуулсан байна.
2026 оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаа рсарын 13-ны байдлаар:
8805 аж ахуйн нэгж, 21586 иргэнийг шалган, 13 гэмт хэрэг, 353 зөрчлийг илрүүлэн, чанарын шаардлага хангахгүй, хаяг шошго, онцгой албан татварын тэмдгийн зөрчилтэй 2414 ширхэг /2449 литр/ архи, 3855 ширхэг /3219 литр/ шар айраг, 564 ширхэг /320 литр/ бусад согтууруулах ундаа виски, коньяк зэргийг хураан авч, 24 аж ахуйн нэгжийг 65.5 сая, 46 иргэнийг 22.9 сая төгрөгөөр торгож, 132 зөрчлийг харьяаллын дагуу татварын байгууллагад шилжүүлсэн байна.
Залилах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд 48-61 хувиар нэмэгджээ
Харин Гаалийн байгууллагаас арга хэмжээний хүрээнд улсын хилээр нэвтрүүлж буй архи, согтууруулах ундаанд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, импорт, экспортын хяналтыг сайжруулах, зорчигчийн хувийн хэрэглээний хэмжээнээс хэтрүүлсэн барааг илрүүлэх, гаалийн татвар, тарифын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэн, аж ахуйн нэгжид хууль тогтоомжийн мэдээлэл, зөвлөмжийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүргэх ажлыг зохион байгуулжээ.
2026 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн байдлаар 749.5 литр архи, согтууруулах ундаатай холбоотой нийт 12 зөрчил илрүүлж ажилласан байна.
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудаас согтууруулах ундааны хууль бус худалдаа, хүргэлтийн үйлчилгээг таслан зогсоох чиглэлээр 929 чиглэлд 6510 иргэн, 4850 аж ахуйн нэгж, 20719 тээврийн хэрэгслийг шалган, нэг гэмт хэрэг, 109 зөрчил илрүүлжээ. Мөн 1081 ширхэг /2116 литр/ архи, 1356 ширхэг /1214 литр/ шар айраг, 70192 ширхэг /603.5 литр/ бусад согтууруулах ундааны зүйлийг хурааж, дөрвөн аж ахуйн нэгжийг 20 сая, 43 иргэнийг 20.6 сая төгрөгөөр торгожээ. Ийнхүү архи согтууруулах ундаа хуурамчаар үйлдэж буй зөрчлийг бусдыг залилах гэмт хэрэг хэмээн үздэг байна. Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг ийнхүү жилээс жилд 48-61 хувиар нэмэгдсэнийг статистик мэдээ харуулсаар байна. Тэгвэл үүнийг таслан зогсоох, багасгах ямар гарц, шийдэл байгааг тодотгоё.
Институтын сул тал руу хуурамч бүтээгдэхүүний логистик “ус шиг урсах” эрсдэлтэйг анхааруулсаар
Сүүлийн 10 жилд Монгол Улсын хяналт-шалгалтын тогтолцоо “нэг төвд төвлөрсөн хяналт” загвараас “салбарчилсан тухайлбал, яамд, нутгийн байгууллагад тархсан хяналт” загвар руу хурдтай шилжсэн. Үүний гол огцом үе шат нь хил дээрх мэргэжлийн хяналтын чиг үүрэг, боомтын байгууллага, лаборатори, орон тоог Гаалийн ерөнхий газар руу шилжүүлсэн шийдвэр нь нэг байгууллага дахь хяналтын ачааллыг нэмэгдүүлсний сөрөг нөлөөлөл хуурамч архи хилээр ихээр орж ирэх шалтгаануудын нэг болсныг мэргэжлийн эксперт хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2022 онд Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан шийдвэрийн сөрөг тал үүгээр илэрч буй дохио гэлтэй.
Энэ өөрчлөлт нь анхдагч зорилго нь орон тоо, хяналт шалгалтын давхардал багасгах, эрсдэлд суурилсан хяналт руу шилжих, бизнесийн дарамт бууруулах гэж тайлбарлагддаг ч практикт хүнсний аюулгүй байдал, согтууруулах ундааны хуурамч бүтээгдэхүүнтэй тэмцэх талбар дээр гурван төрлийн эрсдэлийг зэрэг өсгөсөн дүр зураг ажиглагдаж байна гэв.
Нэгдүгээрт, зохицуулалтын цоорхой ба хариуцлагын бутрал. Төвлөрсөн байгууллага татан бууснаар стандарт, эрх олголт, лабораторийн баталгаажуулалт, хяналтын төлөвлөгөө, зөрчлийн мөрдөн шалгалт зэрэг нь олон эзэнтэй болж “хэнд буруу очоод байна вэ” гэдэг асуултад институтийн хариулт өгөхөд төвөгтэй болсон. Үүний хамгийн тод жишээ нь хоол хүнсээр дамжсан халдварын дэгдэлтийн үеэр “эрүүл мэндийн салбарын хяналт–нийтийн хоол–аж ахуйн нэгж” гэсэн олон зангилааны уялдаа богино хугацаанд шалгагдах шаардлагатай болдог. Гэвч энэ байдал алдагдсан.
Хоёрдугаарт, хил дээрх эрсдэлийн бүтэц өөрчлөгдсөн нь боомтын мэргэжлийн хяналтын чиг үүрэг, лаборатори, 504 орон тоо гаалийн системд шилжсэнээр гаалийн байгууллага зөвхөн татвар, тарифын хяналт бус хүнс, хорио цээр, эрүүл ахуйн эрсдэлийн нэг хэсгийг давхар үүрэх болсон. Энэ нь боломж нэг цэгийн хяналт авчрахын зэрэгцээ шинэ ачаалал тухайлбал, шинжилгээ, шинжээч, тоног төхөөрөмж, эрх зүйн уялдаа үүсгэсэн нь нэг байгууллагад дахь ачаалал эрс нэмэгдсэн.
Гуравдугаарт, хуурамч архины нийлүүлэлтийн суваг илүү “дижитал+жижиглэн” хэлбэрт шилжиж, хилээр татваргүй, хэтрүүлсэн хэмжээ шошго брэндийн зөрчилтэй хэлбэрээр жижиг багцаар орж ирээд цахим сувгаар тарах эрсдэл тодорч байна. Үүнийг Гаалийн 2025 оны жилийн тайланд “цагаан сарын өмнө архи, согтууруулах ундаа хууль бусаар нэвтрүүлэх зөрчил ихсэх хандлагатай” гэж албан ёсоор дурдсан, мөн сэрэмжлүүлэг мэдээлэл, чиглэл хүргүүлсэн албан бичгээр нотлогдож буй тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хийсэн судалгаа харуулж буй юм. Түүнчлэн 2025, 2026 оны эхний саруудад гарсан хуурамч архи нэвтрүүлэхийг завдсан зөрчлийн тоо, литрийн мэдээлэл олон нийтэд хүрсэн мэдээллээс тодорхой. Түүнчлэн хуурамч архитай холбоотой илрүүлэлт, хураалт, ял шийтгэлийн нэгдсэн жилийн статистик мэдээлэл /жил бүр нэг маягаар гарсан/ нийтэд хангалттай тогтмолжоогүй байна. Гэсэн ч Цагдаагийн ерөнхий газраас 2025 онд 10.5 тонн хуурамч архи, вискиг устгалд оруулсан тухай мэдээлэл нь дотоод зах зээл дээрх эрсдэлийн хэмжээг бодитоор илтгэнэ. Эцэст нь бодлогын түвшинд хамгийн чухал нь Монгол Улсын хяналтын шинэ архитектур нь зорилгоо биелүүлэхийн тулд хил, дотоод зах зээл, лабораторийн баталгаажуулалт, шүүх, прокурор, өгөгдөл солилцоо, эрсдэлийн профайл, хариу арга хэмжээний стандарт ажиллагааг нэг мөр болгож, хариуцлагын эзнийг илүү тодруулах шаардлагатай болсон байна. Эс тэгвээс системийн сул тал руу хуурамч бүтээгдэхүүний логистик “ус шиг урсах” магадлал өндөр байна хэмээн мэргэжлийн судлаач анхааруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих бие даасан байгууллагаа устгасан нь цаашид Монгол хүний амь нас, эрүүл мэндэд шууд нөлөөлөх хуурамч, архи болон согтууруулах ундаа бусад хүнсний бүтээгдэхүүнд тавих хяналт суларсаар байх магадлалыг улам ихэсгэнэ гэж үзэж байна.
Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“НИСЭХИЙН АЛДАР” МЕДАЛИЙН АНХДАГЧИД ТОДРОВ
Шинэ бүтэц зохион байгуулалтаар ТӨХХК болж өөрчлөгдсөн Иргэний нисэхийн үндэсний төв салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр ур чадвартай ажилтнуудаа урамшуулах “Нисэхийн алдар” медальтай болсон билээ.
Тэгвэл шинэ оны босгон дээр нэр бүхий гурван ажилтан “ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар энэхүү медалиар энгэрээ мялааж, “Нисэхийн алдар”-ын салхийг хагаллаа.
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Аэродромын үйл ажиллагаа хариуцсан менежер Дашзэвэгийн Цогнямд энэхүү медалийн анхныхыг, №1 гэрчилгээний хамт гардуулан өгч баяр хүргэлээ.
Мөн “Нисэхийн алдар” медалиар Агаарын навигацийн үйлчилгээний газрын технологич мэргэжилтэн Самдангийн Отгонбаяр, Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны менежер Октябрийн Ууганбаатар нарыг шагнасныг “ИНҮТ” ТӨХХК-ийн удирдлагууд гардуулан өглөө.
Компаний хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа 12-оос дээш жил эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гаргасан амжилт бүтээл нь салбартаа үнэлэгдсэн, өндөр ур чадвартай ажилтанд “Нисэхийн алдар” медалийг олгож байх юм.
“ИНҮТ” ТӨХХК-ИЙН АЖИЛТНУУД ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЛЭЭ
Шинэ оны босгон дээр “ИНҮТ” ТӨХХК-ийн ажилтнууд төр, засаг, байгууллагын шагналаар шагнуулж, хөдөлмөрөө үнэлүүлснийг “ИНҮТ” ТӨХХК-ийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тус тус тохиолдуулан зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын Аврах гал унтраах хэсгийн дарга Халзангийн Болд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 187 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор энгэрээ мялаалаа.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын Нислэг үйлдвэрлэлийн хэлтсийн шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч Даваацэрэнгийн Аврах, гал унтраах хэсгийн ахлах мэргэжилтэн Санжаадоржийн Банзрагч, Дулаан сантехник, агааржуулалтын хэсгийн бохирын слесарь Дангаасүрэнгийн Гантулга, Дорлигийн Булганаа, Терминал үйлчилгээний хэсгийн Терминал үйлчилгээний хэсгийн жижүүр Мягмаржавын Баярмаа, Саранхүүгийн Батхуяг, Захиргаа, санхүүгийн хэлтсийн  хуулийн мэргэжилтэн Лхагвасүрэнгийн Болдбаяр нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнууллаа.
Түүнчлэн "Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр "Жаргалант" сэргээн засах амралтын тогооч Цэрэндамбын Өгөөмөр, Нисэхийн спорт сургалтын цогцолборын биеийн тамирын арга зүйч, ахлах мэргэжилтэн Эрдэнэдалайн Тэмүүлэн, "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын терминал үйлчилгээний хэсгийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан Намсрайн Дашнамжил, Зам, тээврийн яамны "Хүндэт жуух бичиг”-ээр Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Бүсийн удирдлагын үйлчилгээний хэсгийн ахлах нислэгийн хөдөлгөөний удирдагч Ганболдын Нямбат, Нисэхийн сургалтын төвийн ахлах багшлах мэргэжилтэн Дорлигсүрэнгийн Анарзул нарын 12 хүн, ИНЕГ-ын “Хүндэт ажилтан" тэмдгээр Агаарын навигацийн үйлчилгээний газрын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны  шуурхай мэдээллийн хяналтын мэргэжилтэн Жамсрангийн Оюунгэрэл, Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны навигацийн хэсгийн ахлагч инженер Дамирангийн Отгонхүү, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн эрүүл мэндийн мэргэжилтэн Юүлэн Одгэрэл нарын 14 хүн, "Жуух бичиг”-ээр Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Орон нутгийн аэродром, нисэх буудлын технологи үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Батцагааны Шаравжамц, Захиргаа, санхүү удирдлагын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Хүрэлчулууны Долгорсүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ариунбуянгийн Билгүүн нарын 12 хүн шагнуулж, Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн шалгалт тохируулгын ахлах инженер Осоржавын Тэсээ, Жаргалант сэргээн засах амралтын үйлчилгээний ажилтан Уранчимэгийн Алтанчимэг нарын 10 хүн ИНЕГ-ын Хүндэт дэвтэрт бичүүлэх дурсгалын гэрчилгээ гардлаа.
"Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн “Хүндэт өргөмжлөл”-өөр Бодлого төлөвлөлтийн газрын Нисэхийн музейн эрхлэгч Пүрэвжавын Наранчимэг, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх хэлтсийн ахлах инженер Бямбын Оюунчимэг, Захиргаа, санхүү удирдлагын газрын олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Наянбуугийн Өлзийжаргал нарын 15 хүн шагнуулсан байна.
“ИНҮТ” ТӨХХК АЖЛАА ДҮГНЭЖ, БАЯРЫН ХУРЛАА ХИЙЛЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК 2025 оны ажлаа дүгнэж, баярын хурлаа хийлээ.
“ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх хурлын эхэнд хэлсэн үгэндээ 2025 онд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хамт олон олз омог ихтэй, ирээдүйн хөгжлийн олон олон гарц, үүдийг нээсэн жил байсныг цохон тэмдэглээд юуны өмнө Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхт 100 жилийн ойгоо нэр төртэйгээр тэмдэглэн өнгөрүүлж, салбарынхаа түүхэн хөгжлийг нэгэн зуунаар нэгтгэн дүгнэж, дараагийн зуунд шилжин орсон түүхэн оныг үдэн өнгөрүүлж буйг онцоллоо.
Салбарын хамт олны түүхэн цаг үед бүтээсэн амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан, Олон улс, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг өртгөтгөх, ашиглалтыг сайжруулах чиглэлээр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хүндэт зочны танхим, дээвэр, гадна фасад, автомашины зогсоол, замуудад их засварын ажлыг  хийж гүйцэтгэж, Гурвансайхан нисэх буудлын аэродромын хөөрч буух хучилттай зурвас, явгалах замыг шинэчилж, “Өндөрхаан” нисэх буудлын шинэ барилга байгууламжийг ашиглалтад оруулснаар орон нутгийн иргэд, жуулчдад иргэний агаарын тээврийн үйлчилгээг шат ахиулан ойртуулж, орон нутаг төдийгүй улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Цамхаг болон ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагын дадлагажуурын ажлын байрны техник болон программ хангамжийн иж бүрэн шинэчлэлтийг хийж, үйлдвэрлэл, сургалтын үйл ажиллагаанд ашиглаж эхэлснээр нислэгийн удирдагчдын давтан сургалт, онцгой нөхцөл байдлын бэлэн байдлын бэлтгэл, ажлын байрны дадлагын өмнөх сургалтад өргөн хүрээтэйгээр ашиглагдах боломжийг бүрдүүлсэн, Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудал, Дорноговь аймгийн Сайхандулаан дахь нисэхийн байгууламжид автомат хамааралтай ажиглалтын ADS-B станцуудыг шинээр суурилуулан ажиглалтын үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж, үйлчилгээний найдваржилтийг сайжруулсан, Монгол Улсаас Япон Улсаар дамжин Америкийн Нэгдсэн Улс руу нислэг үйлдэхтэй холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “Юнайтэд Эйрлайнс” ХХК хооронд “Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г үзэглэсний дагуу United Airlines агаарын тээвэрлэгч нийт 61 удаагийн нислэг үйлдэж, нийт 6476 зорчигчид аюулгүйн үзлэг хийж, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн, Буянт-Ухаа” ОУНБ-д буух гадаадын агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлөгт талбайн үйлчилгээг бие даан үзүүлж, өнгөрч буй онд Туркменстан, Узбекистан, Казакстан улсын тусгай нислэг, ОХУ-ын Стрижи багийн онгоцнуудад газрын үйлчилгээг цогцоор нь үзүүлсэн, “Монгол–Солонгос 2 улсын иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, эдийн засаг, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх үүднээс Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” олон улсын нисэх буудалд "Чонжү-Мөрөн" чиглэлийн олон улсын анхны нислэг үйлдэх ажлыг амжилттай зохион байгуулсан, гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх чиглэлээр Францын Төрийн хөрөнгө оруулалтын банк, Үндэсний иргэний нисэхийн их сургууль, дэлхийн хэмжээний технологийн шийдэл нийлүүлэгч Thales Group зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан, БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газартай “Техникийн хамтын ажиллагааны тухай” харилцан ойлголцлын санамж бичиг, Тайландын хаант улсын Аэронотикал Радио Тайланд ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо болон Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран сургалт, техникийн хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан, Нисэхийн сургалтын төв ICAO-ийн багшлах эрхтэй сургалтыг өөрсдийн гэрчилгээжсэн үндсэн багштайгаар дотооддоо амжилттай зохион байгуулсан, Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн хөгжлийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэх, давтан сургах замаар нисэхийн аюулгүй ажиллагааг сахин хамгаалах чиг үүрэгтэй Нисэхийн сургалтын төв олон жилийн нөр их хөдөлмөрөөрөө 2025 онд “Алтан” ангиллын гишүүнчлэлтэй болсон гээд олон ажил хийж, хэрэгжүүлснийг тэрбээр онцлон дурдлаа.
“ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх энэ бүх ажлыг хийж хэрэгжүүлэн, нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, иргэдийн ая тух, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө хүчин зүтгэсэн хамт олондоо талархал илэрхийлээд угтан золгож буй 2026 ондоо хүрсэн амжилтаа улам бататгаж, шинэ шинэ ахиц дэвшлийг хамтдаа хийн, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөлөө.
“ИНҮТ” ТӨХХК-ИЙН 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Тайлангийн хурлын эхний өдөр Аюулгүй байдал, чанарын удирдлагын газар, Дотоод аудитын газар, Агаарын навигацийн үйлчилгээний газар, Нисэх буудлуудын үйлчилгээний газар, Төслийн нэгдсэн удирдлагын газар ажлаа тайлагнах бол маргааш Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Бодлого төлөвлөлтийн газар, Захиргаа, санхүү удирдлагын газар, Захиалагчийн хяналтын газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс тайлангаа тавих юм.
Б.Иса: Өсвөр насны хүүхдүүд орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэх тохиолдол өсөх хандлага ажиглагдаж байгаа
Гэмт хэрэг, Зөрчил шалгах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Исатай ярилцлаа.
-Энэ оны байдлаар орон байрны хулгайн гэмт хэргийн гаралт ямархуу үзүүлэлттэй байна?
-Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар улирлын байдлаар Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 124.380 бүртгэгдсэн. Үүнээс бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 80.608 буюу 65 хувийг эзэлж байна. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 70.331 буюу 87.3 хувь нь нийслэлд, 10.277 буюу 12.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 661 буюу 1.3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.
-Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь ямар арга, хэлбэрээр үйлдэгдэж байна вэ?
-Бусдын орон байрнаас эд зүйл хулгайлсан гэмт хэргийг иргэд ихэвчлэн орон байрны хулгай хэмээн ярьдаг шүү дээ. Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийг ялангуяа бусдын орон байрнаас эд зүйл хулгайлсан үйлдлийг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, эсвэл энэ төрлийн гэмт хэргийг хүн байнга амьдардаг, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” бол гэж тодотгож өгсөн. Орон байр гэх ойлголтыг илүү ойлгомжтой байдлаар хуульчилж өгсөн гэсэн үг. Харин энэ төрлийн гэмт хэрэг нь орон нутгаас илүү нийслэлд ихээр үйлдэгддэг. Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийн үйлдлийг тусгайлан зохицуулсан байдаг. Гэмт этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ эхлээд тухайн объектоо урьдчилан маш сайн судалдаг. Өөрөөр хэлбэл, тухайн объект буюу айл, агуулах, сав, тусгайлан хамгаалсан байр нь хэдээс хэдэн цагийн хооронд хүнгүй, харуул хамгаалалтгүй байдаг. Ойр орчимд нь хяналтын камер, бусад хяналт байгаа эсэхийг явж судлаад гэмт хэргээ үйлддэг. Зарим хүн энэ төрлийн гэмт хэргийг шөнийн цагаар үйлдэгддэг гэж боддог. Гэтэл судалгаагаар өдрийн цагаар илүү их үйлдэгддэг болох нь тогтоогдсон.
Гэр хорооллын айл өрхүүдийн хувьд ихэвчлэн вакум цонхыг нь түлхэж орох, эсвэл түлхүүр тааруулдаг газартай хамтрах, нэвтрэх боломжтой хэсгийг эвдэлж ороод бусдын эд хөрөнгийг хулгайлдаг. Тоо мэдээлэл, дүн шинжилгээнээс харахад, гэр хороолол, зуслангийн бүсийн орон байранд үйлдэгдсэн хулгайлах гэмт хэрэг нь орон сууцны орчимд үйлдэгдсэн гэмт хэргээс их бүртгэгддэг. Үүний шалтгаан нь орон сууцны ойр орчим хараа хяналт сайн байдагтай холбоотой. Харин гэр хороолол, зуслангийн бүсэд хараа хяналт сул байдаг. Орон нутгийн хэмжээнд иргэд цаг үе, улирлын нөхцөл байдалтай холбогдуулан өвөлжөөнөөс хаваржаа, зуслан руу нүүдэг. Тиймээс эзэнгүй орхигдсон орон байр, агуулахад нэвтэрч гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдол бий.
-Гэмт этгээдүүд ихэвчлэн ямар эд зүйл хулгайлдаг вэ?
-Ихэвчлэн зөөвөрлөхөд хялбар, овор хэмжээ багатай эд зүйлсийг хулгайлах нь түгээмэл. Үүнд бэлэн мөнгө, мөнгөн аяга, алт мөнгөн эдлэл, гар утас, нөүтбүүк зэрэг шууд худалдан борлуулах боломж өндөртэй эд зүйлс багтдаг. Өөрөөр хэлбэл, онцгой, содон тэмдэглэгээ багатай, зах зээлд амархан зарагдах эд зүйлсийг сонгон хулгайлдаг. Түүнчлэн гэмт этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаж, нэг байршлаас нөгөө байршил руу шилжих буюу аймаг, сум дамжин бүлэг зохион байгуулалтайгаар хулгайн гэмт хэрэг үйлддэг. Мөн хулгайн эд зүйлээ худалдан, борлуулах зорилгоор бусадтай үгсэн тохиролцох зэрэг олон аргыг ашиглаж байна.
-Иргэдийн хувьд гэмт этгээдүүдэд ямар нэгэн байдлаар сэдэл өгч байна уу?
-Зарим тохиолдолд гэмт этгээдүүдэд гэмт хэрэг үйлдэх сэдэл өгч байна. Ер нь орон байрны хулгайн гэмт хэргийн гол шалтгаан нөхцөл нь иргэд өөрсдийн эд хөрөнгөндөө хараа хяналтгүй, хариуцлагагүй, хамгаалалтгүй байдаг. Энэ нь гэмт хэрэг үйлдэх магадлалыг нэмэгдүүлдэг сул талтай. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэх тохиолдол өсөх хандлага ажиглагдаж байгаа. Үүний гол шалтгаан нь эрх зүйн мэдлэг дутмаг, насны онцлогоос шалтгаалан бусдын нөлөөнд амархан автдагтай холбоотой. Мөн өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд дахин гэмт хэрэгт холбогдох нь түгээмэл байна. Үүний зэрэгцээ тогтмол ажил орлогогүй, архины хамааралтай иргэд ч энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг гэдэг нь статистик мэдээллээс тодорхой харагдаж байна. Нэмж хэлэхэд, орон байрны хулгайн гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь 26–35 насны иргэд байдаг.
-Та иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Энэ жилийн хувьд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх нь”, “Тор” зэрэг арга хэмжээнүүдийг улсын хэмжээнд зохион байгуулсан. Үүний үр дүнд энэ төрлийн гэмт хэрэг нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар буурч, илрүүлэлт 3.7 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байгаа. Түүнчлэн урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг цахим орчинд болон биет байдлаар тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас хүргэж байгаа мэдээ, мэдээллийг иргэд, олон нийт бас хүлээн авч, энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх аргыг хамтдаа хэрэгжүүлж буй тохиолдол ч бий гэдгийг хэлмээр байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд та бүхэн орон байр, эд хөрөнгөндөө тавих хараа хяналтаа сайжруулах нь хамгийн чухал юм. Эд хөрөнгөө хайрлах, хамгаалах нь таны үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэснээрээ иргэд учирч болох эрсдлээс эд хөрөнгөө хамгаалах боломж бүрдэнэ гэдгийг хэлмээр байна.
А.Даваадулам
ӨДРИЙН СОНИН
ИЛ ХАРААНЫ НИСЛЭГИЙН ГАЗРЫН ЗУРАГ (VFR SECTIONAL CHART)-ИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзориг: Хяналтгүй агаарын зай дахь ил харааны нислэгийг "Журам"-аар бус "Зураг"-аар зохицуулна. "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзоригоор ахлуулсан ажлын хэсэг "Ил харааны нислэгийн газрын зураг"-ийн төслийг танилцууллаа. Тус танилцуулга уулзалтад ажлын хэсгийн гишүүдээс гадна "ИНҮТ" ТӨХХК-ийн АНҮГ, НБҮГ-ын удирдлагууд болон үйлдвэрлэлийн албадын төлөөлөл, "Монголиан Эйрвэйс" ХХК, "Геосан" ХХК, "Оранж Эйр" ХХК, "Монголын нисэхийн академи" ХХК, "Скай Жет" ХХК, Монголын уулын шүхрийн холбооны удирдлага, нисгэгч нар оролцлоо.
Уулзалтад оролцсон нисгэгч нарын төлөөллөөс Ил харааны нислэгийн газрын зураг боловсруулагдаж байгаа нь цаг үеийн бодит хэрэгцээ шаардлагад нийцэж, Өргөн уудам Монгол оронд нислэг үйлдэхэд шинэ залуу нисгэгч, нисэхийн сургуулийн сонсогч нарт төдийгүй, туршлагатай нисгэгч нарт ч зайлшгүй байх ёстой, алслагдсан сум, сууринруу нисэхэд цаг агаарын сайн нөхцөлд ч, замын агаар гэнэт муудах үед ч газарзүйн байршил тогтооход туслах чухал бичиг баримт гэдгийг онцолсон юм.
Монгол Улсад бага оврын агаарын хөлгийн парк, нислэгийн тоо, давтамж жилээс жилд нэмэгдэж байгаа өнөө үед хяналттай болон хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх ил харааны нислэгийн аюулгүй байдлыг хангах нислэгийн үндсэн баримт бичиг нь "Ил харааны нислэгийн газрын зураг" юм. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт шаардлагын дагуу АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA), (Transport Canada) Канадын ил харааны нислэгийн зураг, Бүгд найрамдах Чех улсын ил харааны нислэгийн зураг зэргийг жишиг болгон Монгол орны газарзүй, байгалын онцлог, геодезийн мэдээ мэдээллүүд, байгалын болон байгалын бус саадын мэдээллүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нэгтгэж боловсруулсан байна.
"Ил харааны нислэгийн зураг"-ийн төсөлд нийт 200 орчим түр зурвасаас гадна төрийн болон хувийн хэвшлийн нисдэг тэрэгний зогсоолын мэдээллүүд багтах юм. Мөн түүнчлэн Агаарын спорт, уулын шүхэр буюу параглайдинг, дрон, цэргийн сургуулилтын идэвхитэй бүсүүдээс гадна хориотой бүсүүдийн мэдээллийг оруулж өгснөөр ил харааны нислэгийн аюулгүй байдлыг хангах, нисгэгч, нислэгийн удирдагч, нисэхийн мэдээллийн ажилтнууд, бага оврын агаарын хөлгийн болон дрон операторууд, агаарын спортынхонд ил харааны нислэгийн бодит мэдээллийг өгөх юм. Уулзалтын үр дүнд нисгэгчдийн саналыг төсөлд тусган, холбогдох байгууллагаар батлуулж хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.
Төслийн танилцуулгыг "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга Д.Үлэмж, Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны дарга Т.Батбаяр нар хийлээ.
АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН АЛБА НЭГЖҮҮД 2025 ОНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан менежер Э.Энхзориг болон Агаарын навигацийн үйлчилгээний газрын дарга Д.Баяртогтох, менежер, ахлах мэргэжилтэн нар 2025 оны 12 сарын 11-ны өдөр тус газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба (ИНД-172), Нисэхийн холбоо навигаци ажиглалтын алба (ИНД-171), Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба (ИНД-175), Нислэгийн журам боловсруулалт шалгалтын нислэгийн алба (ИНД-173), Нислэгийн урсгал төлөвлөлтийн албадын 2025 оны ажлын гүйцэтгэл, тайлангийн нэгдсэн хуралдааныг амжилттай зохион байгууллаа.
Тус тайлангийн хурлаар агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн насжилттай холбоотой техник, технологийн шинэчлэлт болон агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээрх хүний нөөцийн бэлтгэл, сургалтын асуудлуудыг нислэгийн аюулгүй байдлыг хангах түвшинд анхаарал хандуулах, шийдвэрлүүлэхийг онцлон тэмдэглэлээ, Мөн Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлгийн тоо 2024 онтой харьцуулахад 19 хувийн өсөлттэй байгаа нь агаарын навигацийн үйлчилгээнд гарч буй томоохон амжилт, өсөлт хэдий ч цаашид нислэгийн эрчимжилт, өсөлтөд агаарын навигацийн үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй, үр ашигтай, тасралтгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулах шаардлага үүсэж байна.
Хуралдааны төгсгөлд агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр 2026 онд үйлдвэрлэл, технологи үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, бэхжүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлүүдэд хийж хэрэгжүүлэх шаардлагатай томоохон ажлуудын талаар санал солилцож, гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөлд тусган хэрэгжүүлэхийг зөвлөмж болголоо.