Уул уурхай - Өвөрхангай аймаг

Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа
Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа учраас экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймээс тус ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, шийдвэрүүдийг гаргах юм.

2025 оны төсөвтөө нэг тонн нүүрсийг 105 ам.доллароор нийт 83 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Гэсэн хэдий ч он гарсаар эхний хоёр сарын байдлаар нүүрсний үнэ тонн нь 80 гаруй ам.долларт хэлбэлзэж, 20 орчим хувиар буураад байгаа юм.

Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд боомтуудад ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, төмөр замын нүүрсний тээврийн үнийг 50 хувь бууруулах, Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Эдгээр арга хэмжээний үр дүн 1-2 сарын дараа мэдрэгдэж эхлэх аж.

Сангийн сайд Б.Жавхлан: Ханги, Гашуунсухайт боомт манай биржийн арилжааг нэвтрүүлж байгаа гол хилийн боомтууд. Тэнд биржийн арилжаатай холбоотой асуудлууд байна. Шивээхүрэн боомтын тухайд хувийн компаниуд нүүрсээ гаргаж байна. Тэнд нөхцөл байдал арай өөр байна. Хувийн компаниуд оролцсон боомтын бүтээн байгуулалтын ажил маш сайн явсан байна.

Нүүрсний үнэ унаад байгаа түр зуурын асуудлаас шалтгаалж экспорт багассан. Боомтын наана, цаана овоолгууд үүссэн. Тиймээс биржийн шинэ арилжаанууд хийгдэж чадахгүй болчихоод байгаа. Цаашдаа биржийн асуудлыг шат дараатай шийдээд явна. Төр төмөр зам, боомт талаас бүхий л боломжит өртгүүдийг бууруулж байна. Хамгийн нэгдүгээрт бид газар дээр нь очоод Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замын Гашуунсухайт, Ханги чиглэлийн төмөр замын тээврийн үнийг авто тээврийн үнэтэй өрсөлдөхүйцээр буурууллаа. Тухайлбал, Ханги чиглэлийн төмөр замын тээвэр 92 ам.доллар байгаа бол төмөр замынхыг 90 ам.доллар бууруулсан. Цаашдаа ч бууруулах боломжийг эрэлхийлж ажиллана.

Б.Дэлгэрсайхан: Цаашдаа экспорт нэмэгдэнэ

Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан: Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт боомтууд дээр ажиллаад ирлээ. Манай ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд хил боомтод ямар гацаа байна, хаана өртөг зардал өндөр байна вэ гэдгийг хараад, гурван боомтод ажиллалаа. Зам тээврийн яамны хувьд төмөр замын нүүрсний тээврийг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний тарифыг 50 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлт машины тээвэртэй өрсөлдөхүйц хэмжээнд очсон. Гэвч газар дээр нь очоод харахад тарифыг бууруулах олон боломж харагдаж байна. Уурхайн амнаас нүүрсийг зөөгөөд ачилтын талбайд авчирдаг зардал өндөр байна. Үүнийг хямдруулах боломж бий. Мөн хилээр гарч байгаа гарцыг нэмэгдүүлэх боломж байна.

Цаашдаа экспорт нэмэгдэнэ. Боомтуудаар явахад Ханги-Мандал боомтоор гэхэд экспорт чөлөөтэй гарч байна, боломж байна. Гашуунсухайт дээр Ганцмодны агуулах дүүрсэнтэй холбоотойгоор Хятадын талын татан авалт нэлээд багассан байна. Гэхдээ ямар ч байсан бид тээврийнхээ өртөг зардлыг хямдрууллаа. Шивээхүрэн боомт дээр нүүрс хэвийн гарч байна. Ямар нэгэн тээврийн гацаа байхгүй байна.

Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтыг шийдсэний дараа Сэхээ-Шивээхүрэн боомтын төмөр замыг холбоно. 300 метр л дутуу байна. 300 метр төмөр зам тавьчихад бараг Ганцмод-Гашуунсухайтаас өмнө ашиглалтад орох боломж байна.

Ц.Туваан: Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Манай улсын экспортын 93-94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буураад ирэхээр Монгол Улсын төсвийн орлого доголддог. Тиймээс манай ажлын хэсэг маш чухал байгаа юм. Нүүрсний арилжааг манай улс Уул уурхайн биржийн тухай хуулиараа явуулдаг. Бирж дээрээ зараад 3-4 сарын дотор нүүрсээ хүргэдэг байсан. Өнөөдөр манай хилээр гарч байгаа нүүрс өмнө нь зарагдсан нүүрс гэж ойлгож болно. Тэнд үндсэн гацаа үүсэж байгаа.

Манай хамгийн гол нүүрсний экспортыг гаргадаг боомт дээр Хятадын талдаа агуулах нь дүүрчихсэн байна. Тиймээс нүүрс хүлээж авах зайгүй байгаатай холбоотойгоор тээвэрлэх, борлуулах асуудал доголдоод байгаа юм. Мөн нүүрсний үнэ унасантай холбоотойгоор Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Яагаад гэхээр энэ хууль үнэ өсөлттэй үед батлагдсан. Унахаар хэрхэн зохицуулах асуудлыг шийдээгүй байсан учраас биржийн арилжаан дээр гацаа үүсэж байна. Тиймээс маршаагийн Засгийн газрын хуралдаан дээр Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаа яриад УИХ-д өргөн барина.

Уул уурхайн бирж дээр маш олон удаагийн арилжаа амжилтгүй болоод байна. Үнэ унаад байгаа учраас өнөөдөр худалдаж авсан үнэ нь маргааш дахиад унавал яах вэ гэдэг боломжлолоос болоод арилжаанд орохгүй байна. Тиймээс хуулиараа индексжүүлж өгснөөр тодорхой хугацааны дотор үнийг буулгаж өгөх боломж бүрдүүлнэ.

Энэ жил манай улс 83 сая тонн нүүрсийг 105 ам.доллароор борлуулна гэж төсөвтөө тусгасан. Үнэ унасан учраас экспортлох хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Ерөнхий сайдын түвшинд болон Хятадын Хөгжил шинэтгэлийн хороотой уулзахдаа Монгол Улсын нүүрсний экспортыг 100 сая тонноос дээш гаргах зорилготой уулзалт, хэлцэл хийгээд явж байна.

Түүнчлэн, Биржийн журамд өөрчлөлт оруулсан. Нүүрсний үнэ өндөр байх үед биржийн хатуу нөхцөлтэй худалдаа хэвийн үргэлжилж байсан бол үнэ буурсан үед үнийн хатуу нөхцөлийг урт хугацаагаар тулгах нь худалдан авагч талд их хэмжээний алдагдал үүсгэж байгаа учраас нүүрсний татан авалтууд гацаж хилийн наана болоод цаанаа хэт их овоолго үүсээ, ачаалал үүссэн. Тиймээс нүүрсний үнэ өссөн үед өсгөж, буурсан үед буулгах үнийн индексийг боловсруулж, журмаа шинэчилсэн. Үүний үр дүнд эхний ээлжинд 1 сая тонн нүүрс худалдан авах захиалга орж ирсэн талаар сайд нар мэдээллээ. Цаашид энэ байдал үргэлжилвэл богино хугацаанд биржийн арилжаа сэргэнэ гэж тооцож байгаа аж.

Баялгийн санд падлийгүй стратегийн ордууд буюу “савнаасаа холдсон сааль”
“Эрдэнэс Монгол” компанийг анх байгуулсан шалтгаан болох Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийг төлөөлөх үүргээ биелүүлж чадаж байна уу. Ер нь энэ компанийн дамжуулж ямар ямар ордоос Баялгийн санд орлог төвлөрөх вэ. Энэ маш бүрхэг харагдаж байна. Уг нь “Эрдэнэс монгол”-ын мэдэлд Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордууд бүгд байх ёстой.

УИХ-ын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай"   2007 оны 27 дугаар тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж үзсэн.

1. Тавантолгойн чулуун нүүрсний орд

2. Нарийнсухайтын нүүрсний орд

3. Багануурын хүрэн нүүрсний орд

4. Шивээ Овоогийн хүрэн нүүрсний орд

5. Мардайн ураны орд

6. Дорнодын ураны орд

7. Гурванбулагийн ураны орд

8. Төмөртэйн төмрийн хүдрийн орд

9. Оюу толгойн зэс, алтны орд

10. Цагаан суврагын зэс, молиб­дений орд

11. Эрдэнэтийн зэс, молибдений орд

12. Бүрэнхааны фосфоритын орд

13. Бороогийн алтны орд

14. Төмөртэйн овооны цайр, хар тугалганы орд

15. Асгатын мөнгөний орд

Өдгөө “Эрдэнэс Монгол” компани эдгээр 15 ордоос Эрдэнэтийн зэс, молибдений орд, Төмөртэйн төмрийн хүдрийн орд, Асгатын мөнгөний ордыг 100 хувь, Багануурын хүрэн нүүрсний ордын 75 хувийг, Тавантолгойн чулуун нүүрсний ордын 81.5 хувийг, Оюу толгойн зэс, алтны ордын 34 хувийг, Шивээ овоогийн хүрэн нүүрсний ордын 90 хувийг эзэмшиж байна.

Харин фосфоритын 192 сая тн-ын нөөцтэй Бүрэнхааны орд, ураны 1 948.1 тн-ын нөөцтэй Мардайн орд, ураны 28 888 тн-ын нөөцтэй Дорнод орд, ураны 8 580.3 тн-ын нөөцтэй Гурванбулагийн орд, цайрын 7.8 сая тн-ын нөөцтэй Төмөртэйн овоо орд, зэсийн 1.7 сая тн, алтны 11.1 тн, молибдений 68 мянган тн нөөцтэй Цагаан суваргын орд, чулуун нүүрсний 587 585.1 тн-ын нөөцтэй Нарийн сухайтын орд “Эрдэнэс Монгол”-д хамааралгүй байна. “Монгол орны стратегийн 15 ордыг нэгэн дээвэр дор нэгтгэж, төр эзэмшилдээ оруулсан” гэх боловч өнөөдөр хэд хэдэн стратегийн ордын лиценз хувь хүний нэр дээр байна. Өөрөөр хэлбэл, Баялгийн сангийн эх үүсвэр болох баялгийн дийлэнх нь хэдэн хүн, хэдхэн гэр бүлийн мэдэлд очжээ. Харин удахгүй батлагдах Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар байгуулагдах баялгийн санд Эрдэнэт, Төмөртэй, Асгат, Багануур, Тавантолгой, Оюу толгой, Шивээ овоогийн ордоос л тодорхой орлого орж байхаар байна. Ялсангуяа Эрдэнэт, Тавантолгой хоёроо л өөд уруугүй мөлжсөн Баялгийн сан бий болох нигууртай болоод явчихлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Өвөрхангайн “Баянтээг” Өмнөговийн “Тавантолгой” шиг болчих вий?!
“...Яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ” гэж Д.Сэнгээ найрагч шүлгээрээ яг хэлсэн байгаа юм. Баялаг бол байна. Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт, Цагаан суварга, Асгат, Салхит, Төмөртэй гээд л үргэлжилнэ. Эднийгээ ашиглаад л байдаг. “Эзэд” нь харин таг хоосон хэвээрээ л байна. “...Баялагтаа эзэн Монгол” гээд л байсан.

Хүн амынх нь ердөө ганцхан хувь хамаг баялгийнх нь эзэн болчихсон. Судалгаа ингэж хэлдэг. Судалгаагүй ч мэдэгддэг. Халаасаа ухаад үз, тэгээд л ойлгогдоно. Харамсалтай гэхээсээ эмгэнэлтэй юм даа, бид. Хажуугаар нь “...Төрийн” хэмээх компаниуд эрх мэдэлд хүрсэн улстөрчдийн хувийн өмч болчихдог гашуун “хууль” манайд байна. Хүн улс төр рүү дайрдгийн цорын ганц шалтгаан энэ юм л даа. Гэхдээ өөрийн юм шиг идэж, уусан нь эхнээсээ дэлбэ үсэрч байна. Тэгвэл нэг хэсэг нь төрийн буюу орон нутгийн өмчтэй, үлдсэн нь хувьд байдаг компаниудад ийм асуудал байдаг. Хэтрэх тал руугаа ороод эхэллээ.

Том жишээ нь жижиг “Тавантолгой” ХК юм. Тус компани Тавантолгойн нүүрсний орд дээр ашиглалтын 287А тусгай зөвшөөрөлд хамрагдах 169 га-д үйл ажиллагаа явуулдаг  Гурван том хувьцаа эзэмшигчтэй. Өмнөговь аймгийн ИТХ нь  26 859 252 ширхэг хувьцаа буюу 51 хувийг эзэмшдэг. Хувийн хоёр компани дээр 19 328 128ширхэг хувьцаа буюу 36.04 хувь нь байдаг.  Энэ нь нийт хувьцааны 87.04 хувь болно. Үлдсэн 6 827 250 ширхэг хувьцаа буюу 12.96 хувь нь  3206 “жижиг” хувьцаа эзэмшигч дээр байдаг.   “Тавантолгой” ХК-ийн нийт хөрөнгө нь 386 700 013 850.02 төгрөгөөр, эргэлтийн хөрөнгө нь 367 760 480 549.73 төгрөгөөр үнэлэгддэг. 2023 он гарсаар өнөөдрийг хүртэл 36 083 562 199.87төгрөгийн цэвэр борлуулалттай ажилласан. Үүнээс 12 439 544 026.79 төгрөгийн цэвэр ашиг олжээ. Харин тус компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хилийн зурваст хууль бусаар олборлолт явуулсан. “...Хэдэн жилийн өмнө мөргөцөг хулгайлсан” асуудалд холбогдсон. Энэ хохирлыг барагдуулахаар хоёр компани 2015 онд акт үйлдэж хүлээлцэхээр тохиролцсон байдаг. Тодруулбал, “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас давж олборлосон нийт 340092.98 тонн нүүрсээс 2017, 2021, 2022 онуудад 70.127 тонн нүүрсийг биетээр хүлээлгэн өгсөн. Энэ нь дуусаагүй байсан юм. Түүнээс болж эзэмшигчид, удирдлагууд нь хууль хяналтынханд шалгуулж байна. Хамгийн гол нь энэ үйл явдал “Тавантолгой” ХК-д тун хүнд тусаад байгаа юм. Дээрхтэй холбоотойгоор Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд тус компанид БЭТ томилсон. БЭТ нь 20 хоног ажиллаад “Тавантолгой” ХК-ийн данснаас 19.9 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 48 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” руу шилжүүлчихээд яваад өгсөн.

Эндээс нэг харамсалтай зүйл харагдаж байгаа юм. “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудын арваад жилийн өмнөх үйл ажиллагаанаас болоод өнөөдөр данснаасаа 48 тэрбум төгрөгийг нэг дор өрөнд өгч байна. Энэ мэдээж компанийн үйл ажиллагаанд шууд нөлөөтэй “зарлага юм. Болж буй үйл явц, хууль хяналтынхны буруутгаж буй хүмүүсийг харвал үүний хохирогч нь Өмнөговь аймгийн ИТХ болон “жижиг” хувьцаа эзэмшигчид болж таарахаар байна. Гэхдээ төрийг төлөөлж буй дарга нар толгой дохиогүй бол хувийн компаниуд нь дур мэдээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хил дотор мөргөцөг ухна гэж байхгүй л дээ. Тэгэхээр Өмнөговийнхны өмчит хувьцаа хүчгүйдэж, өгөөж нь үнэгүйдэж байгаа юм.

Өмнөговийн жижиг “Тавантолгой” дээр ийм эргэлзээтэй асуудал үүсээд нэгмөр шийдэгдээгүй байтал Өвөрхангайн “Баянтээг”-тэй холбоотой ноцтой мэдээллүүд яригдах боллоо. Баянтээгийн нүүрсний орд бол Өвөрхангай аймгийн баруун өмнө хэсэгт Нарийнтээл сумын нутагт оршдог. Уурхай нь 1961 онд байгуулагдсан. 1995 оны есдүгээр сараас Аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу “Баянтээг” ХК болж өөрчлөгдсөн. Баянтээгийн нүүрсний орд газарт MV-000367 дугаартай, 581.74 га талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Өнөөдөр тус компанийн 176 825 ширхэг хувьцаа бүхий 70 хувийг Өвөрхангай аймгийн ИТХ, 59 452 ширхэг хувьцаатай 23.54 хувийг нэр бүхий хувийн компани, үлдсэн 16 331 ширхэг хувьцаатай 6.46 хувийг 240 хүн эзэмшдэг байна. “Баянтээг” ХК-ийн нийт хөрөнгө 17 144 977 479.00 төгрөг, эргэлтийн хөрөнгө нь 11 239 926 134.00 төгрөг аж. Энэ жилийн цэвэр борлуулалт одоогоор 5 715 298 387.00  төгрөг, үүнээс цэвэр ашиг нь 2 380 229 424.00 төгрөг болжээ. Гэвч энэ мэт нь нэлээд дарагдсан “тоо” байх магадлалтай байна. Учир нь “Баянтээг” ХК-ийг энэ нутгийн үе үеийн улстөрчид “саалийн үнээ” болгож иржээ. Тэр нь хэрээс хэтэрч, иргэд нь өөр хоорондоо ярьсаар хэдэн жилийн нүүрийг үзсэн. Одоо энэ нь савнаасаа хальж, зөвхөн Өвөрхангайнхан бус улс даяараа ярьдаг болов. Их олон асуудал байна. Аудитын байгууллага бараг жил бүр “...Ноцтой байна шүү” гэдэг анхааруулдаг. Тоодоггүй. Тэр бүрийг тоочин бичихэд уртаас урт жагсаалт болно. Ерөөсөө л энэ компанид хууль хийгээд санхүүгийн хатуу чанад хяналт хэрэгтэй болсон байгаа юм. Нэг үгээр хэлбэл, 70 хувийг нь эзэмшдэг Өвөрхангайн ИТХ буюу иргэдээс далдуур их олон хууль бус гэж болох үйл ажиллагаа өрнөдөг. Ганцхан жишээ дурдахад л, Өвөрхангайгаас төвийн хэдэн аймгийг Улаанбаатартай хамт дамжаад урагш хил давдаг авто зам дагуух “Баянтээг”-ийн нүүрсний ханган нийлүүлэлтэд тулгалт хийхэд нэлээд “но” илрэхээр байна. Өөрөөр хэлбэл, Өвөрхангайн “Баянтээг” Өмнөговийн “Тавантолгой” шиг болох магадлал бий болчихоод байгаа бололтой. Тэр утгаараа, энэ бол орхиж болохооргүй “сэдэв” юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

900 тонны хайрцаг дам нурууг амжилттай босголоо

“Гурвансайхан” компани Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна
Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн төвөөс хойш арав хүрэхгүй км-т орших энэ нутагт хөрсөн дорхи ураны баялаг ордыг гучаад жилийн өмнө илрүүлснээс “Хайрханы” гэх энэ орд нэлээд уудам нутгийг хамран буй нь олны анхааралд өртөж эхэлсэн билээ. Уул ордыг хайгуул хийх зөвшөөрөл авсан Монголын “Гурвансайхан” компани одоо Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдаж байна.

Энэ стратегийн ордод хайгуул, олборлолт хийх зөвшөөрлийн түүхийг сонсвол, Орос, Америк, Чех улсад дамжин зарагдаж ирсэн нь Монгол улсын одоо мөрдөж буй хууль тогтоомжид нийцэхгүй байгаа юм. Уран гэх химийн элемент ямар хор хөнөөлтэй билээ. Түүнийг эдийн засгийн үр ашиг талаас авч үзвэл атомын цахилгаан станцын, хүн төрөлхтөнд заналхийсэн аюул талаасаа бол цөмийн зэвсгийн үндсэн түүхий эд гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Харин энэ нутагт үе залгамжлан нутаглаж ирсэн хүн ардын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж ундны ус, бэлчээр нутаг хордсоноос мал сүрэг олон цөөнөөр өвчилж үхэх, хүн амын доторхи өвчлөлд хорт хавдрын тохиолдол нэмэгдсээр байна гэсэн нутгийн иргэдийн хардлагыг буруутгах аргагүй юм.

Аль 1994 онд энэ талбайд ураны хайгуулын зөвшөөрөл олгогдсон цагаас нутгийн иргэд эсэргүүцсээр хор хөнөөл захаасаа мэдрэгдээд ирснийг хорь гаруй жил ярьж, эсэргүүцэж төр, засгийн байгууллагад удаа дараа албан бичиг, хэдэн зуун иргэнийн гарын үсэгтэй шаардлага явуулж уламжилсан ч тусыг эс олж бүр ч ашиглалтын зөвшөөрлөө авч амжсан төдийгүй, кемпдээ ажиллагсдын хэдэн арван гэр барьж ажилчдаа элсүүлэн одоо энд арван өрөмдлөг зэрэг хийн уран олборлолт үндсэндээ эхлэх нь тов тодорхой болжээ. Өрөмлөгийн өрмийн хошууг хөргөх технологийн ус хангамжийн гүний худгийг зөвшөөрөлгүй гаргасан бөгөөд технологийн ашигласан усны урсацаас хонь мал ундаалан зарим нь хордож үхээд эхэлчихэж.

Нутгийн иргэд “Цацрагт хордсон мал хоол унднаас гарч арваад хоноод үхдэг, ийнхүү хордсон малын сэг зэмийг махчин шувууд цуглаж идэхгүй, бүр ойртдогчгүй” хэмээн нотлон ярьж байна. Манай сурвалжлах баг Дундговь аймгийн Өлзийт суманд болоод байгаа "Гурван сайхан" ХХК болон иргэдийн дундах зөрчилдөөн ямархуу байр байдалтай байгааг газар дээрээс нь мэдээллээ. Биднийг очиход Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Захирамжаар ИТХ-ын дарга С.Од-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон тухайн газарт хяналт шалгалтын үйл ажиллагаа эхлүүлэн мөн иргэдтэй санал бодлоо солилцсон юм.

Энэхүү бүс нутагт Уран олборлохыг эсэргүүцэн олон жил ажиллаж байгаа “Хөрх булаг” ХХК-ий захирал Нэргүйн Батбаяр, Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандорж нар энэхүү тэмцлээ аль болох хуулийн хүрээнд явуулж Төр, Засагт үг, шаардлагаа соёлтойгоор хүргэн үр дүнд хүргэхийг малчдад анхаарууллаа. Тэмцэлд оролцогч малчид УИХ, Засгийн газарт хүргэх “Шаардлага”-д гарын үсгээ зурж илгээсний зэрэгцээ Улаанбаатар хотод хийх Хэвлэлийн хуралд оролцох төлөөллүүдийг сонголоо.

WWW.BOLOD.MN

“Бадрах энержи” ХХК-тай нийлж иргэдээ туршилтанд оруулж байгаа төрдөө малчид гомдолтой байна
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын экологийн асуудал сүүлийн жилүүдэд эрс доройтож, мал амьтны гаж төрөлт, үхэл хорогдол эрс ихсэж байсан бол эцэстээ ард иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учрах болжээ. Үүнийг нутгийн иргэд Бадрах энержи ХХК-ийн уран олборлолтын үйл ажиллагаатай холбон ярьдаг юм. Яг л ураны хор хохирлоос үүдсэн гамшгийг харуулсан баримтат кино, нэвтрүүлэг дээр гардаг шиг зүйл бидэнд тохиолдож байна гэж нутгийнхан учирлаж яриад олон жилийн нүүрийг үзсэн байдаг.

Гэвч тэдний нөхцөл байдлыг нүдээр үзэх байтугай зовлонг тоож сонсох албан тушаалтан, эрх баригчид ч олддоггүй гэнэ. Малчдын гомдлын сургаар “Бадрах энержи” ХХК дээр очиж баахан ажилласан “нэр зүүгээд” буцдаг бололтой. Дүр эсгэсэн хяналт шалгалтын дүн бүрхэг гарах нь тодорхой. Ийм дүр зурагтайгаар олон жилийг үдсэн улаанбадрахчуудад уранаас өөр хардах зүйл байхгүй. Тиймээс тэд гадныхантай нийлж иргэдээ туршилтанд оруулж байна гэсэн гомдлыг төр засагтаа дайж байна.

Учир нь ураныг олборлож, газрын хөрснөөс ялгаж эхэлсэн нөхцөлд аюултай болж эхэлдэг бөгөөд өөрөө хүнд металл ихтэй чулуулаг газар ихээр тааралддаг учраас уран олборлож эхэлсэн цагт уран нь биш юм аа гэхэд, бусад хүнд металлууд нь орчин тойронд хор хөнөөл үзүүлж эхэлдэг. Мөн уран олборлолтын явцад газрын гүнд олборлолт явуулж байгаа тохиолдолд гүний ус хордож, ил уурхайн олборлолт бол хортой тоосонцор болон тархах аюул маш өндөр байдаг. Уран олборлолтын үед хамгийн ихээр хордож, хамгийн ихээр хохирдог нь жирэмсэн эхчүүд ба нярай хүүхдүүд гэх мэт олон улсын олон талын мэдээллүүд байна.

Эрдэмтдийн анх тооцоолсноор Монгол Улсын газрын дор 1.5 сая орчим тонн ураны нөөц байгаа хэмээн таамаг дэвшүүлсэн байдаг аж. Нийт ураны нөөцөөр тооцвол 70.8 их наяд ам.доллар олох боломжтой, цаашид дэлхийд ураны ханш өсөх тусам энэхүү ашиг нэмэгдэнэ гэж тооцоолсон гэдэг. Тэгвэл ашгаас гадна эрсдлийг хэрхэн тооцсон бэ? Ялангуяа хүний эрүүл мэнд, амь настай холбоотой эрсдлийн талаарх судалгаа, мэдээлэл, баримт байгаа бол нутгийн иргэдэд яагаад тайлбарлаж танилцуулдаггүй, тэдэнтэй бүр нүүр тулахыг ч хүсдэггүй юм бэ? Уран малчдын амьдралд нөлөөлөөгүй гэдгийг яагаад нотолж, зоригтой дуугарч чадахгүй байна вэ?

Арева компанийн 40 жилийн турш уран олборлолт явуулж буй Нигер улсын туршлагаас үзэхэд, тус улсад хамгийн ихээр түгсэн хүүхдийн өвчин эмгэг нь удамшлын гаж төрөлт, цус багадалт, төрөл бүрийн хорт хавдар болон амьсгалын замын архаг өвчин байдаг бөгөөд үүнийг уран олборлолттой холбож үздэг байна.

Тэгвэл манайд ч үүний эхлэл байж мэдэх үйл явдал болоод байна. Цувралын өмнөх хэсгүүдэд бид ундны ус, мал амьтан, эрүүл мэндийн байгууллага зэрэг асуудлыг хөндсөн. Харин энэ удаад уран урагт нөлөөлсөн байж болзошгүй асуудлыг онцоллоо. Хэвлий дэх үрд нь тохиолдсон хүнд асуудал бэрхшээлийг өөрийн биеэр мэдэрч яваа залуу малчин бүсгүйн яриаг товч тоймлон хүргэж байна.

Цуврал№8

Эх сурвалж: BOLOD.MN

Улаанбадрахын малыг "алсан" гэх селений стандарт хэмжээг хэн өөрчилсөн бэ?
Монголын малд селений илүүдэл хордлого гэж урьд өмнө нь хэзээ ч гарч байгаагүй. Харин Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Б.Норсүрэнгийн малд хийсэн шинжилгээгээр ураны уурхайн нөлөөлөл байгааг илрүүлж, хаягдлын цэгүүдэд байх ёстой хэмжээнээс хүнд металлын хордлого болон цацрагийн хэмжээ өндөр гарсан нь малын үхэлд нөлөөлсөн, селений илүүдэл хордлого байгаа нь илэрсэн гэж 2014 онд Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторийн дэд захирал, Ерөнхий эмч МЭУхааны доктор С.Цэрэнчимэд ярьсан байдаг. Гэвч тухайн дүгнэлтээ Ерөнхий сайд Н.Алтанхуягт  танилцуулаад 3 хонож байтал гэнэт дахин комисс томилж судалгаа хийлгээд селений илүүдэл байна, гэхдээ урантай холбоогүй гэсэн мэдээлэл гаргаж байжээ. “Ер нь эрүүл мэндийн гол индикатор нь мал” гэж С.Цэрэнчимэд доктор хэлсэн байдаг.

Б.Норсүрэн малчны 20 тугал 2012 онд эмнэлзүйн тодорхой шинж тэмдэггүйгээр үрэгдсэн, түүнээс хойш улаанбадрахчуудын мал олноороо зулбах, зулбан төл гарах болсон гэх зэргээр малын өвчлөл, хорогдол эрс ихэсчээ. Улмаар тухайн үед “Бадрах-Энержи” компанийн “Хил хязгааргүй мал эмнэлэг” малаас дээж авч аймгийн мал эмнэлэгт өгч хэсэг хугацаанд дарж байгаад эцэст нь шаардлага хангахгүй байна гэх шалтгаанаар устгалд оруулж мөн л малын өвчлөлийн шалтгааныг тогтоож чадаагүй гэнэ.

Энэ мэтчилэн малчдад хардлага төрүүлэх олон шалтгаан байдгийг хэлж байна. Байгаль орчинд халтай, тодруулбал маш их хэмжээний загийг үгүй хийж ажиллагаагаа эхлүүлсэн гэх уран олборлох төслийг малчид эрс эсэргүүцэж ирсэн бөгөөд усны хомсдолд орсон говь нутгийн амьтад, тэр дундаа идэш тэжээлээс болж Улаан номонд орсон тэмээ ч устах аюул нүүрлэхийг үгүйсгэх аргагүй хэмээн тэд халаглаж сууна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Бадрах-Энержи” ХХК-иас эдийн засгийн дэмжлэг болгож нутаг оронд нь 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэх боловч энэ мөнгөний багахан хэсгээр сумын төвд барилгын засварын ажил хийгдсэнээс өөр нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйл хийгээгүй хэмээн нутгийн иргэд ярьж байсан юм.

Селен гэдэг элемент нь хүн, амьтны биед маш бага хэмжээгээр хэрэгтэй боловч өчүүхэн төдий ихдэхэд хор, багасвал аюултай болдгийг нэгэн судлаач тайлбарласан байдаг юм. Тэгвэл дээр дурьдсан шинжилгээгээр селений хэмжээ их гарсан гэдэг нь ураны давхарга гүний усны судлын доор байрладаг тул уран олборлотын явцад гүний ус хордсон байх өндөр магадлалтай аж.

Дорноговийн ураны орд нь геологийн талаасаа “Roll Front” гэх ангилалд багтдаг бөгөөд ийм ордын ураны хүдэр нь Ferroselit (FeSe2), Cелен (Se) зэрэг селений нэгдлүүдтэй хамт байдаг юм байна.

Эх сурвалж: bolod.mn

"Улаанбадрахын усны сөрөг нөлөөгөөр ураг эндэх, ургийн гажигтай хүүхэд төрөх болсон"
Дорноговь аймгийн нутагт уран олборлож эхэлснээс болж ургийн гажигтай хүүхдүүд төрж буй талаар яг гурван жилийн өмнө иргэний нийгмийн байгууллагууд хамтран мэдээлэл хийж байв. Тэдний хэлснээр 2012 оноос эхэлж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд гажигтай төл гарч эхэлсэн бол яваандаа энэ нь малчин эмэгтэйчүүдэд нөлөөлж ургийн эндэгдэл, ургийн гажигтай төрөлт бий болжээ. Тухайлбал, нэг голын дөрвөн эмэгтэйн жишээг дурдаж болно. Мөн малчин Г.Ариунболдын охины хоёр ихэр ураг хэвлийдээ амьгүй болж байсан. Харин дараа нь ургийн гажигтай хүүхэд төрсөн бөгөөд бяцхан үр нь өнөөдөр хоёр дахь хагалгаандаа орохоор эцэг эхтэйгээ Улаанбаатарт ирээд байгаа юм. Энэ бол “Бадрах-Энержи” компанийн хэрэгжүүлж буй төсөл, ураны нөлөөлөл байх өндөр магадлалтай гэж нутгийн иргэд үздэг юм билээ. Хэрэв үүнд уран буруугүй бол түүнийг нотлох шаардлагатай. Улаанбадрах сумын малчид, иргэд нутаг оронд нь хэрэгжиж буй ураны төсөл хүн, малын ургийн гажигтай холбоогүй юм бол түүнийг нотлох нотолгоог л шаардаж байна.

2020 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн тушаалаар байгуулагдан ажилласан ажлын хэсгийн дүгнэлтээр тухайн бүс нутгийн худгийн 90 хувьд нь хүнцлийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байжээ. /Хүнцлийн тухай ЭНД дарж үзнэ үү/ Гэхдээ энэ бол урантай холбоогүй гэж тайлбар хийсэн байдаг. Тэгвэл тэдгээр бохирдуулагч элементүүд хаанаас эх үүсвэртэй юм бэ гэдгийг баталгаажуулсан баримттай тайлбар алга. Тиймээс энэ асуудлыг эцэслэж төрөөс дорвитой арга хэмжээ авахгүй бол малчид тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Цуврал №6

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: bolod.mn

Б.Хөхөө: Төр дүр эсгэсэн хяналт, шалгалтаар малчдыг 10 жил мэхэлж байна
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн нутагт ураны Зөөвч-Овоо ордын төслийг хэрэгжүүлж буй “Бадрах Энержи” ХХК-ийн туршилтын үйлдвэрлэл/олборлолтын үйл ажиллагаатай холбоотой олон ноцтой асуудлыг малчид гэрчилдэг. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан холбогдох мэргэжлийн байгууллага, хууль хяналтынхнаас бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт буюу зургадугаар сарын 24, 25-ны өдөр “Бадрах-Энержи” ХХК-ийн ажилтай танилцаад буцсан. Тухайн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Дорноговь аймгийн “Эвийн хүч эх нутгийн төлөө” ТББ-ын тэргүүн Б.Хөхөө ажлын хэсэг ямар байдлаар ажилласан талаар ярьсан юм. Мөн ажлын хэсгийнхэнд бодит байдлын талаар ойлголт өгөх зорилгоор малчид өвчилсөн мал авчирсан байв. Гэвч тэд малчдын нөхцөл байдалтай бус зөвхөн "Бадрах-Энержи" ХХК-ийн үйл ажиллагаатай л танилцах төлөвлөгөөтэй иржээ. Тиймээс эдгээр малыг нийслэлд авчран төхөөрч, шинжилгээнд өгөхөөр болсон юм. Ерөнхийдөө улиг болсон шалгалт, шинжилгээний дүгнэлт, түүнчлэн малчдад ирдэг дарамт шахалт малчдыг халшрахад хүргэдэг байна.

Бусад орнууд ураны байгаль орчны үнэлгээ хийдэг мэргэжлийн хүрээлэн, институттэй. Дор хаяж 5-10 жил судалгаа явуулж байж үйлдвэрлэл, олборлолт хийх зөвшөөрөл олгодог аж. Гэтэл манайд байгаль орчин болоод хүн амд цацрагийн хор нөлөөлөл ямар байх талаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийдэг ураны мэргэжлийн байгууллага байхгүй гэнэ. Чадвар муутай үнэлгээний компаниуд үнэлгээ хийсэн байдлаар явдаг юм байна.

Цуврал №5

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: bolod.mn

Б.Энх-Амгалан: Төрөөс "Бадрах-Энержи" ХХК-тай холбоотойгоор малчдын эсрэг бодлого явуулж байна
Мал мутацилагдах, малын гаж төл гэх мэт зүйлийг ярихаар нөгөө л Улаанбадрах гэнэ.

Гэтэл чухам юуны учраас ийм асуудал гараад байна вэ гэхээр тодорхой хариу өгөх хүн байхгүй. Энэ асуулт малчдын дунд арван жил хариултгүй явж ирлээ. Тухайн малын үхэл, хорогдолын шалтгааныг тодруулахаар мал эмнэлэг, мэргэжлийн хяналтад малчид хандахаар нэг бол шаардлага хангахгүй дээж байна гэнэ, эсвэл тухайн дээж ор сураггүй алга болдог байна. Аймгийн эмнэлгээс гаргадаг энэ мэт шалтгууд нь эцсийн дүндээ Улаанбадрахын ард иргэдээс ураныг буюу "Бадрах-Энержи" ХХК-ийг бодлогоор хаацайлж байна гэх хардлагыг төрүүлэх болжээ. Асуултын хариулт мухарлагдаагүй цагт уран хэзээд учир шалтгаан нь байх болно.

Цуврал №4

Үргэлжлэл бий...
Эх сурвалж: bolod.mn