Өвөрхангай аймагт 3 хүн тарваган тахлаар өвчилжээ

40
Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй 3 хүнийг тусгаарласан. ЗӨСҮТ-өөс шинжилгээний хариу ирэхийг хүлээж байгаа ба өнөөдрийн байдлаар эмнэлгээс хүн гаргаж, оруулахгүй, тасаг хооронд явуулахгүй байгаа талаар мэдээлэл гарсан. 
Тэгвэл ЭМЯ-наас энэ талаар мэдээлэл хийлээ.  ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдөр өглөө Өвөрхангай аймагт гурван хүн тарваган тахлын сэжигтэй гэгдэж эмнэлэгт хэвтсэн байгаа. Ээж хоёр хүүхдийн хамтаар эмнэлэгт хэвтсэн юм байна. Энэ сарын 17-18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Богд суманд байхдаа тарвагны мах идсэн гэсэн өгүүлэмжтэйгээр бөөлжиж, суулгасан оноштой байгаа аж.  Тиймээс тарвагны мах идэхгүй байхыг сануулж байна. Эхний хурдавчилсан оношлуураар ээжээс нь тарваган тахал илэрсэн" хэмээлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn