Цэвэр хотын соёлтой иргэдийг тодрууллаа

34



Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ-аас 2020 оны “Соёлтой иргэн-Цэвэр хот” зорилтот жилийн хүрээнд зарласан болзолт уралдааны шилдгүүдээ шалгарууллаа.

Хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмрээ оруулж, орчин тойрондоо шинэлэг, бүтээлч ажлыг хийсэн иргэн, өрх айл, багийг шилдгээр шалгаруулсан байна.  2020 оны “Шилдэг тохижилттой цэмцгэр байгууллага”-аарАрвайхээр сумын 3 дугаар цэцэрлэг шалгарчээ. 2020 онд тус цэцэрлэг нь байгууллагынхаа орчны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, гэрэлтүүлэгтэй хаяг, хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан тоглоомын талбай зэргийг байгуулсан байна. Мөн “Эрүүл хүнс-Эрүүл ирээдүй” төслийг хэрэгжүүлж, хүлэмж, зоорь, хүнсний ногооны талбайтай болсон ба цэцэрлэгийн хүүхэд, багачуудаа эрүүл, чанартай хүнсээр хангаж байгаа юм. 

“Шилдэг тохижилттой баг”-аар шалгарсан Их уул - Ягаан толгойн 6 дугаар баг нь "Наг хашаа-Нэг 00" төслийг хэрэгжүүлж, багийнхаа айл өрхүүдийн жорлонгийн асуудлыг эко түвшинд хүргэсэн ба гэр хорооллын жишиг гудамж бий болгоход анхаарч ажиллажээ. 

Зорилтот жилийн “Шилдэг хэсгийн ахлагч”-аар 2 дугаар багийн иргэн Б.Гэрэлмөнх, 6 дугаар багийн иргэнТ.Батмаа, 7 дугаар багийн иргэнЧ.Энхтуяа“Шилдэг тохижилттой өрх”-өөр 1 дүгээр багийн иргэн Ц.Борхүү, 2 дугаар багийн иргэн Р.Ганбат, Б.Энхтогтох нар тус тус тэргүүн байрт шалгарсан байна. Хашааныхаа өнгө үзэмжийг сайжруулж, ахуйн хог хаягдлыг ангилан ялгах, зориулалтын хогийн савтай болох, бие засах болон муу усны цооногийг тогтмол ариутгадаг байх, бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээнд улирал бүр оролцох, байгальд ээлтэй, ногоон орчин бий болгох, тэжээвэр амьтан,нохойн бүртгэл, мэдээллийг багийн Ажлын албанд өгч, судалгаанд хамрагдах зэрэг үзүүлэлтээр дээрх иргэдийг шалгаруулжээ.




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn