Иргэнийхээ үүргийг хүндэтгэлтэйгээр биелүүлсэн эцэг, эхчүүдийг алдаршууллаа

32

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах иргэнийхээ үүргийг хүндэтгэлтэйгээр биелүүлж, үр хүүхдээ хугацаат цэргийн албанд нь хариуцлагатай мордуулж байсан эцэг, эхийг алдаршууллаа.

Арвайхээр сумын иргэн Д.Эрдэнэ-Очирын /гэргий Г.Рэнцэндулам/ гэр бүл таван сайхан хүүгээ 1982-2002 оны хугацаанд эр цэргийн албанд нь илгээж байсан бол Хужирт сумын иргэн Ю.Сурмаагийн /гэргий С.Ичинхорлоо/ гэр бүл зургаан хүүгээ 1984-1992 оны хугацаанд эх орноо хамгаалах эрхэм албанд нь мордуулж байжээ.

Мөн Төгрөг сумын иргэн С.Цэдэнсодномын /гэргий Ш.Долгоржав/ гэр бүл 2002-2020 оны хугацаанд таван хүүгээ эх орных нь дуудлагаар торгон хилийн манаанд илгээсэн байна.

Эр хүн болж төрснөө эх орондоо батлан гэрчлэх зөв хүмүүжил, төлөвшлийг үр хүүхдэдээ олгосон дээрх эрхэм эцэг, эхчүүдийг аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнан урамшууллаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn