Өнөөдөр төрийн байгууллагууд ажиллахгүй

27
Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар халдварыг богино хугацаанд хумих, батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг илрүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
Иргэд төрийн байгууллагуудаар үйлчлүүлж, бөөгнөрөл үүсгэн, эрсдэлийг нэмэгдүүлж байгаа учир маргааш буюу 3 дугаар сарын 26-ны өдөр тусгайлсан чиг үүргийн байгууллагуудаас бусад төрийн байгууллага, банк санхүүгийн газрын үйл ажиллагааг хязгаарлахаар боллоо.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд ажиллаж байгаа тул хүнсний дэлгүүр, эмийн сан, ус түгээх цэгүүд хэвийн ажиллана.
Иймд иргэд баасан, бямба, ням гарагуудад шаардлагатай тохиолдолд гэрийн ойролцоох хүнсний дэлгүүр, эмийн сан, уст цэгээр үйлчлүүлнэ үү.
Энэ хугацаанд аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд хавьтлуудыг илрүүлэх, халдварыг хумих ажлыг шуурхай зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn