Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгалаа

286
Аймгийн Шуурхай штабаас олон нийтэд хандан мэдээлэл өглөө. Энэ үеэр дараах шийдвэрийг танилцуулсан юм.
Улаанбаатар хотоос зөвшөөрөлгүйгээр, PCR шинжилгээний хариу авалгүйгээр, хяналтын постуудыг явганаар тойрч нэвтрэх байдлаар Арвайхээрт ирсэн иргэнээс “Ковид 19” халдвар илэрсэн. Тухайн иргэнийг БОЭТ-ийн Халдвартын тасагт эмчилж байгаа ба ойрын хавьтал болох 7 иргэнийг тусгаарлаад байна. Тусгаарлах байрны төлбөр хоногийн 50 мянга байдаг бөгөөд эдгээр иргэдийн тусгаарлах байр, хоолны зардлыг дээрх зөрчил гаргасан иргэнээр нөхөн төлүүлэх аж.
4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш гэрийн ажиглалтын дэглэмзөрчсөн 216 иргэнийг цахим бүртгэлийн систем ашиглан олж тогтоосон бөгөөд сануулах арга хэмжээ авсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн гэрийн ажиглалтын дэглэм зөрчсөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтын дагуу 100 мянган төгрөгөөр, хорио цээрийн дэглэм зөрчиж, бусад бүсээс аймаг руу зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг оролдсон буюу нэвтэрсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.2 дахь заалтын дагуу 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна хэмээлээ.
Цаашид гэрийн ажиглалтын дэглэмийг удаа дараа зөрчсөн иргэнийг бусдад санаатайгаар эрсдэл учруулахыг завдсан хэмээн үзэж, нэр, хаягаар нь цахим орчинд ил тод зарлахаас өөр аргагүй байдалд хүрч байгааг аймгийн ОБГ-ын Орлогч дарга, дэд хурандаа Б.Батбилэг хэллээ.
Мөн PCR шинжилгээ өгөөгүй, зөвшөөрлийн бичиггүйгээр аймаг руу нэвтрэн орж, халдвар тараасан тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцож, ойрын болон дам хавьтлуудаас гарсан бүх зардлыг тухайн иргэнээр төлүүлэхээр шийдвэрлэжээ. Иймээс хорио цээрийн дэглэм зөрчиж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулах, эдийн засгаараа хохирохгүй байхыг нийт ард иргэдэд анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn