“Гурвансайхан” компани Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдан байна

427

Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн төвөөс хойш арав хүрэхгүй км-т орших энэ нутагт хөрсөн дорхи ураны баялаг ордыг гучаад жилийн өмнө илрүүлснээс “Хайрханы” гэх энэ орд нэлээд уудам нутгийг хамран буй нь олны анхааралд өртөж эхэлсэн билээ. Уул ордыг хайгуул хийх зөвшөөрөл авсан Монголын “Гурвансайхан” компани одоо Чех улсын компанитай хамтран уул бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулахаар завдаж байна.
Энэ стратегийн ордод хайгуул, олборлолт хийх зөвшөөрлийн түүхийг сонсвол, Орос, Америк, Чех улсад дамжин зарагдаж ирсэн нь Монгол улсын одоо мөрдөж буй хууль тогтоомжид нийцэхгүй байгаа юм. Уран гэх химийн элемент ямар хор хөнөөлтэй билээ. Түүнийг эдийн засгийн үр ашиг талаас авч үзвэл атомын цахилгаан станцын, хүн төрөлхтөнд заналхийсэн аюул талаасаа бол цөмийн зэвсгийн үндсэн түүхий эд гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Харин энэ нутагт үе залгамжлан нутаглаж ирсэн хүн ардын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж ундны ус, бэлчээр нутаг хордсоноос мал сүрэг олон цөөнөөр өвчилж үхэх, хүн амын доторхи өвчлөлд хорт хавдрын тохиолдол нэмэгдсээр байна гэсэн нутгийн иргэдийн хардлагыг буруутгах аргагүй юм.
Аль 1994 онд энэ талбайд ураны хайгуулын зөвшөөрөл олгогдсон цагаас нутгийн иргэд эсэргүүцсээр хор хөнөөл захаасаа мэдрэгдээд ирснийг хорь гаруй жил ярьж, эсэргүүцэж төр, засгийн байгууллагад удаа дараа албан бичиг, хэдэн зуун иргэнийн гарын үсэгтэй шаардлага явуулж уламжилсан ч тусыг эс олж бүр ч ашиглалтын зөвшөөрлөө авч амжсан төдийгүй, кемпдээ ажиллагсдын хэдэн арван гэр барьж ажилчдаа элсүүлэн одоо энд арван өрөмдлөг зэрэг хийн уран олборлолт үндсэндээ эхлэх нь тов тодорхой болжээ. Өрөмлөгийн өрмийн хошууг хөргөх технологийн ус хангамжийн гүний худгийг зөвшөөрөлгүй гаргасан бөгөөд технологийн ашигласан усны урсацаас хонь мал ундаалан зарим нь хордож үхээд эхэлчихэж.
Нутгийн иргэд “Цацрагт хордсон мал хоол унднаас гарч арваад хоноод үхдэг, ийнхүү хордсон малын сэг зэмийг махчин шувууд цуглаж идэхгүй, бүр ойртдогчгүй” хэмээн нотлон ярьж байна. Манай сурвалжлах баг Дундговь аймгийн Өлзийт суманд болоод байгаа "Гурван сайхан" ХХК болон иргэдийн дундах зөрчилдөөн ямархуу байр байдалтай байгааг газар дээрээс нь мэдээллээ. Биднийг очиход Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Захирамжаар ИТХ-ын дарга С.Од-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон тухайн газарт хяналт шалгалтын үйл ажиллагаа эхлүүлэн мөн иргэдтэй санал бодлоо солилцсон юм.
Энэхүү бүс нутагт Уран олборлохыг эсэргүүцэн олон жил ажиллаж байгаа “Хөрх булаг” ХХК-ий захирал Нэргүйн Батбаяр, Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандорж нар энэхүү тэмцлээ аль болох хуулийн хүрээнд явуулж Төр, Засагт үг, шаардлагаа соёлтойгоор хүргэн үр дүнд хүргэхийг малчдад анхаарууллаа. Тэмцэлд оролцогч малчид УИХ, Засгийн газарт хүргэх “Шаардлага”-д гарын үсгээ зурж илгээсний зэрэгцээ Улаанбаатар хотод хийх Хэвлэлийн хуралд оролцох төлөөллүүдийг сонголоо.
WWW.BOLOD.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn