Халаагаа өгөхгүй шүү өгсөн ч төрөлдөө

610

1989-1990 оны хооронд үргэлжилсэн улс төрийн өлсгөлөнгийн үр дүнд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын  удирдлага огцорч 1992 оноос Монгол Ардчилалын замаар замнах болсон. Ингэснээр 1992 онд шинэ үндсэн хууль баталж  УИХ-ын сонгуулийг ардчилсан замаар явуулсан. Улмаар тухайн жилийн сонгуульд  МАХН буюу одооны МАН ялалт /МАН нь 2010 хүртэл МАХН нэрээр улс төрийн үйл ажиллагаа явуулж байсан / байгуулж  парламентид 70 суудал авсан. 1996 онд АН үнэмлэхгүй ялалт байгуулсан.  2000 оны сонгуулиар МАХН 72 суудал . 2004 оны сонгуульд МАХН олонхын ялалт байгуулав. 2008 онд МАХН бас л ялалт байгуулсан  ч ард түмэн сонгуулийг шударга бус явагдсан хэмээн үзэж, эсэргүүцлийн жагсаал хийсэн нь сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Улс оронд үүссэн нөхцөл байдлын улмаас МАХН ба АН эвсэхээр шийдвэрлэж хамтарсан Засгийн газар байгуулсан. Ингэхлээр Монгол улсад  30 жилийн турш МАН-АН ээлжилж засагласан гэж хэлж болно.
Засаглал гэдэг бол улс төр, эрх зүйн нэр томьёо юм. Агуулга талаасаа Power and power again буюу нэг этгээд хүссэн зүйлээ нөгөө этгээдээр хүсэл зоригийг нь харгалзалгүй хийлгэж байгаа явдал гэж ойлгох явдал цөөнгүй байдаг. Тэгвэл хууль зүйн нэршилд, power гэдгийг "засаглал" бус, "эрх мэдэл" гэж орчуулдаг агаад Монгол Улсын Үндсэн хуульд "эрх мэдэл" хэмээн нэрлэсэн бий.
МАН-АН засагласан 30 жилийн хугацаанд эрх баригч нам, албан тушаалтнууд ард иргэдийн хүсэл сонирхолыг үл харгалзан эрх мэдлээ урвуулаа ашиглаж. Монгол улсын нэрийг шившиг болгож, дипломатууд нь хар тамхи дамлаж, төрийн ордон яамдуудад аллага хүн амины ноцтой хэргүүд гарсан. Өрийн хэмжээг бууруулна гэж амласан дампуу 76 Монгол улсын иргэн бүрт 25 сая төгрөгийн өр нуруунд нь үүрүүлсэн. Долоон төрлийн татварыг нэмэгдэл, авто зам ашигласны татварыг 5 дахин нэмэхээр завдсан. Алаг үрсийг алагчилж нэг хүүхдэд ноогдох халамжийн 20 мянган төгрөгөө түмнээсээ харамласан г.м бүтэлтэй зүйл ер алга. Экс ерөнхийлөгч, долоогч сайд, түмний итгэлээр шоудсан попууд бүгд шоронгын хар мөртэй. Тэдэнд эх орон ард түмнээ гэсэн сэтгэл алга. Бидний хуруу хумсаа хугалан байж төлдөг татварын мөнгийг хумсалхаа л бодож байна.
Энэ жил буюу ирэх зургадугаар сарын 24-нд УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ сонгуулиар л 30 жил түмнийг холгосон төрийн түшээдийг шинэ боловсон хүчинээр солих боломж. Гэвч төрд шургалсан ах нар халаагаа өгөхгүй бололтой. Өгсөн ч төрөлдөө гэдэг болох нь бараг л Монголын улс төр “ЦУС ОЙРТОХ” нь аав нь хүүгээ, охиноо ах нь дүүгээ, хүргэн,бэрээ төрт улс минь түмний биш төрлийн хэлхээ болох нь.
Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэр бүлээрээ улс төрд хайртай.  Өөрийн хүү болох Монгол Банкны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Э.Батшугарыг улс төрийн марафонд бэлдээд удаж буй. Мөн өөрийн эхнэр н. Цолмонг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхээр сойж байгаа.
УИХ-ын гишүүн асан фортуна Н.Батбаяр өөрийн охин Б.Жаргаланд халаагаа өгөхөөр зэхэж АН-ын дэд даргын суудалд суулгалаа. Б.Жаргалан нэр дэвшинэ гарах эсэх нь иргэдээс сонголтоос хамаарна.
Нарантуул худалдааны төвийн эзэн УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугын дүү Ш.Батсамбуу төрийн сэнтийд залрах хүсэл өвөрлөж ШИНЭ намд элсээд авсан байна. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд төрсөн нутаг Завхан аймгаас нэр дэвшсэн ч АН-ын нэр дэвшигч З.Нарантуяад ялагдсан юм.
Спортын салбараас улс төрд орсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар мөн л гэр бүлээрээ улс төрд шургалах санаатай. Түүний дүү Д.Дагвадорж 2016 оны сонгуульд АН-аас хүч үзэхээр зэхсэн. Мөн дүү улсын начин Д.Сэржбүдээ нь МАХН-ын гишүүн. Хэрвээ эрхэм гурав төрд гарваас төрийн ордон бөхчүүдийн цугларал болох байх.
Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ ээлжит сонгуульд өрсөлдөх нь тодорхой болоод буй. Э.Эрдэнийн хувьд БЗД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнээр ажилладаг. Аавынхаа халааг авахаар эртнээс бэлдсэн хүн.
Нэг айлын хүргэчүүл болох УИХ –ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт, УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл түүний нагац дүү Т.Ганболд, Б.Саранчимгийн төрсөн дүү Б.Наранхүү С.Эрдэнэ Баянгол дүүргийг ах дүү хамтаанаараа дүүргэсэн.  Энэ бол зөвхөн жишээ. Төрд шургалсан төрлүүдийг нэрлэвэл урт жагсаалт хөврөх биз. Эцэг эх ах дүү нь төрөөс хумсалдаг байлаа гээд хүү нь түүнийг нь өвлөх нь хүний ёсноос гажууд. Аав нь сайд улс төрч байлаа гээд төрийн өндөр албыг мөнгөөр хүчилж хаших нь гутамшигтай.
Хэрвээ сонгогчид бид төрөөс төрсөн тэрбумтнуудын үр хүүхэд, залгамж халаад засгийн эрхийг атгуулбал бидний цөөхөн Монголчуудын ирээдүй бүрхэг МАН-АН  бүлэглэлийн нөлөөллөөр хаашаа эргэх вэ ? Иргэн та зөвхөн өөрийн харах өнцгөөр тунгаана уу ?
 
Т.Хуншагай
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn