ХХ их хурлаас дэвшүүлсэн зорилго, зорилтыг биелүүлэхийн төлөө эв нэгдэлтэй ажиллах хэрэгтэй гэжээ

314

ХКН-ын ХХ их хурал дуусаад долоо хоноогүй байхад ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши нарын хамт Шааньши мужийн Янь-Аньд очиж, Янь-Аний хувьсгалын дурсгалт газартай танилцжээ. Тэд дайны үед намын төв хороо Янь-Аньд байсан түүхэн он жилүүдийг санагалзан, ахмад үеийн хувьсгалчдын агуу их амжилт бүтээлийг дурсаж, Төв хорооны шинэ удирдах баг хамтдаа хувьсгалын үзэл санааг залгамжлан, тэмцлийн зүтгэлийг өвлөж, амжилтын шинэ замаар замнахдаа ард түмэнд сайн сайхныг бүтээх гуйвшгүй итгэл үнэмшилтэй байгаагаа мэдэгдэв.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ "Тэмцлийн санаа зоригийг бадраан, намын ХХ их хурлаар дэвшүүлсэн зорилт үүргийг биелүүлэхийн тулд эв нэгтэй хичээн зүтгэх хэрэгтэй" гэжээ.
Хувьсгалын түүхэн дурсгалт газартай танилцсаны дараа Ши Жиньпин чухал илтгэл тавьжээ. Тэрээр "Янь-Ань бол Хятад улсын хувьсгалын дархан газар, шинэ Хятад улсын өлгий билээ. 1935-1945 онуудад ХКН-ын намын төв хороо болон Мао Зэдүн зэрэг ахмад үеийн хувьсгалчид Янь-Аньд амьдарч, 13 жил байлдан тэмцэж, Хятадын хувьсгалын үйлсийг удирдан буурай байснаас хүчирхэгжиж, түүхэн чанартай эргэлт гаргаж, Хятад улсын ирээдүйн хувь заяаг олж авчирсан юм" гэв.
Энэ удаад Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдийн хамт ирсэн нь шинэ удирдах баг цаашдаа "Янь-Аний үед намаас бий болгосон шилдэг хувьсгалын уламжлал хийгээд хэв чанарыг уламжлан хөгжүүлж, Янь-Аний зориг санааг уламжлан бадраахаа мэдэх явдал юм" гэж Ши Жиньпин онцлоод, зөв оновчтой улс төрийн чиглэл бол Янь-Аний үзэл санааны гол тал гэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ "Намын ХХ их хурлаар одоогийн болон хойшдын нам, төрийн их бодлого зарчмыг тууштай боловсруулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг бүх талаар бэхжүүлэх асар том төлөвлөгөө зураглалыг гаргасан. Шинэ аяндаа гарч, тэмцлийн шинэ зорилтын төлөө хичээн ажиллацгаая" гэв.
Ши Жиньпин явахын өмнө тэнд хүрэлцэн ирсэн хуучин намын гишүүд, хуучин улаан арми, хуучин наймдугаар зам, үрэгдсэн баатарчуудын үр сад, Намын сургуулийн боловсон хүчний коллежийн багш нар, дурсгалын ордны хамт олонтой халуун дотно яриа өрнүүлэв. "Хувьсгалт үзэл санааг ахиулж, намынхаа түүхийг сайн ярьж, ард түмнийг намынхаа үгийг тууштай сонсохыг уриалж, намаа дагаж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргая" гэжээ.
Найруулагч:
Saraa
Эх сурвалж:
www.xinhuanet.com
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn