ӨВӨРХАНГАЙ: Мөнгөн тэтгэмжид хамрагдаж чадаагүй 1900 гаруй хүүхэд байна

172


Аймгийн хэмжээнд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах 18 хүртэлх насны 43 мянгагаруй хүүхэд байна. Тэдгээрээс 95 хувь буюу 41171 хүүхэд мөнгөн тэтгэмжид хамрагдаж, үлдсэн 5 хувь буюу 1900 гаруй хүүхдээс 1200 нь өрхийн мэдээллээ шинэчлүүлэх хүсэлт илгээсэн байна. Иргэд хүүхдээ сургуульд суулгахын тулд бусдын хаяган дээр бүртгүүлдэг,өөр хороо руу шилжсэн атал тухайн амьдарч байсан хорооноосоо хасалтаа хийлгээгүй, мөн зарим өрх байр, машинаа худалдсан ч мэдээллээ шинэчлээгүйгээс хүүхдийн мөнгө авч чадахгүйд хүрчээ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэд 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 17.00 цагаас өмнө сум, хороо, дүүргийнхээ халамжийн хэлтэстхандаж,зөрүүтэй мэдээллээ арилгуулах шаардлагатайбайгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn