Украинд энх тайван тогтооход ХОЛ БАЙНА гэв

359

Барууны орнуудын зүгээс дипломат хүчин чармайлт гаргахгүй байгаагаас шалтгаалж Украинд энх тайван тогтооход хол байгаа талаар НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский мэдэгджээ.
Тэрбээр “Одоогоор бид энх тайвнаас нэлээд хол байна гэж бодож байгаа” гэж онцолсон байна.
Түүний хэлснээр Барууны орнууд дорвитой дипломат хүчин чармайлт гаргахгүй байгаа аж.
“Баруунаас зөвхөн Украинд зэвсэг нийлүүлж, зөрчилдөөнийг өдөөж байгаа” гэж НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгчийн орлогч ярьжээ.
Үүний өмнө АНУ-ын Төрийн департамент Украины асуудлаар олон улсын шүүх байгуулахыг дэмжсэн билээ. Тухайн шүүх нь олон улсын хэм хэмжээг ашиглан Украины хууль, эрх зүйн тогтолцоог удирдан чиглүүлэх юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn