Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүллээ. Өнөөдөр Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурна.