Эрдэнэс Тавантолгой компани ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилсан
Засгийн газрын /2024.01.31/хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1,072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргаад буй. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 73% орчим хувийг “Эрдэнэс Монгол” нэгдэл, 26.94% орчим хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн, 0.06%-ийг үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшихээр болсон байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнээс 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж, нэг хувьцааг 108.7 төгрөгөөр тооцон 104,000-ыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн болохыг тус компаниас мэдээлэв.
Тэтгэврийн, халамжийн, НӨАТ-ын буцаан олголтын, хүүхдийн мөнгө авдаг зэрэг төрд байгаа мэдээллийг ашиглан тухайн иргэний дансанд ногдол ашгийн мөнгийг шилжүүлж байгаа аж.
Харин 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн 893,000 орчим хувьцаа эзэмшигчдэд хүүхдийн мөнгөний дансаар шилжүүлж эхэлжээ.