ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 22 хоршоо байгуулагдаад байна

173
Засгийн газрын 4 дүгээр сарын 24-ний хуралдаанаар баталсан “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжиж, аймгийн хэмжээнд 22 хоршоо байгуулагдаад байна. Энэ хүрээнд 3500 гаруй малчинг хоршооны сургалтад хамруулан нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын хөдөлмөрийг хорших, малчдын хоршоог олноор байгуулах, хоршоодыг дэмжих төрийн бодлого, шийдвэрийн мэдээллийг хүргэлээ.

Мөн Зүүнбаян-Улаан сумын “Дэлгэрэх наадмын булаг” 11 гишүүнтэй хоршоонд Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлж, 178 сая төгрөгийн зээл авчээ. Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn