Амрагууд ба туслахууд

205
Х.Тэмүжин өөрийн хүүхдийг гаргасан гэгдэх бүсгүйгээ жагсаалтанд оруулсан нь хэдийгээр сонгогдох магадлал муутай ч улстөр дэх замыг нь засаж байгаа хэрэг. Гэтэл сүүлийн 8 жил АН-ын төлөө бүхнээ орхин зүтгэсэн олон арван залуус санхүүгийн болоод иймэрхүү шалтгаанаар намын “итгэл”-ийн гадна үлдэж байна.
Хэрэв эмэгтэй хүн сонгуулийн хуулиар АН-аас дэвшье гэвэл нэгд залуу, хоёрт царайлаг, гуравт аль нэг даргын хүүхдийг гаргасан байх гэдэг шалгуураар жагсаалт бүрдүүлдэг болжээ. Жагсаалтын 2 дугаарт бичигдсэн С.Одонтуяа С.Эрдэнэ хоёрын явдал л гэхэд аль эртний агаад одоо бүр эл дол, ил цагаан яриа болоод хэн ч тоохоо байсан, гэхдээ нам дотор нь шүү дээ!
С.Эрдэнэ АН-ын даргын ажлаа өгснөөс хойш олон хүний итгэлийг алдсан нүглээр шүүгдэж өөдлөхгүй  байна. Намын даргаа өгснөөс хойш ойрхон хоёр ч удаа цус харвасан оноштой байна. Одоо биеэ бодох хэрэгтэй шүү дээ, юу байна гэж УИХ руу зүтгээд байдаг юм бол? Хэрэв улстөрийн дээд өндөрлөгт хань хамсаатан, үеийнхэн нь цөөрвөл тэрээр өнөө л алдарт элеваторын хэргээр шоронд суух хүн. Нөгөө талаас түүнийг амар жимэр суулгадаггүйн учир Элбэгдоржид ч байдаг байх. С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй тун ойр сэжмээр холбогдсон хүн гэлцэх юм билээ.
С.Элбэгдорж ба П.Цагаан нар хуйвалдаж “Цагалбар” компанийн дансанд сонгуулийн жагсаалт худалдаж авах зорилготой 13 сая ам.доллар байршуулсан нь “гэрэл цохиж” АН-ын жагсаалтанд “Гранд фракц” орох магадлал нь буурсан тухай мэдээлэл тархсан.
Яг тэр зайгаар Лу.Гантөмөр, Х.Тэмүжин нар амрагуудаа чихсэн бололтой байна. Гэхдээ л АН-ын жагсаалт нэг мөр янханы л жагсаалт. Хятадаар банкийг “инхан” гэдэг. XX зууны эхээр Хүрээнд япон, солонгос, хятад хүүхэнтэй дууч эмсийн хүрээлэн байгуулахад хөдөөнөөс ирсэн Монголчууд бараа товараа зарчихаад инхан буюу банкинд очиж ёншгойт болгоод түүгээрээ орж үйлчлүүлдэг байснаас эмсийн хүрээлэнг банк буюу “инханы газар” гэж нэрлэдэг болсон түүхтэй юм билээ.
Асуудал мөнгөнд байсан юм. АН сонгуулийн санхүүжилтээ босгохын тулд гишүүдээсээ хууль бус дэнчин авсан асуудал босоод байна. Горилогч бүрээс 10 саяыг авсан нь илэрч дэвшээгүйд заримд нь буцааж байгаа гэх боловч дэвшсэн хүмүүс нь бүгд хууль бус дэнчингийн мөнгө авчихаад байна.
АН-ын пиар муу байгаа нь өнгөрсөн хугацаанд илэрсэн Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн ихэнхийг МАН авсныг илчилсэнгүйд байна гэж комедчин нөхөр ярьж байх юм. Тэгээд хэн түүнийг илчилсэн юм бэ? Иргэд муугаар яривал АН МАН ялгаагүй гэж байгаа нь АН 12 жилийн өмнө эрх барихдаа тэр бүх сангууд руу гараа лавхан дүрээд зогсохгүй нууж хаалгүй асгаж цутган цусалсан учраас тэр шүү дээ! Их барьсан ч үмхий, бага барьсан ч үмхий.
Гагцхүү МАН дахь залуу үе нь энэ бүх булай булхайг илчилж, дараалсан сонсгол зохион байгуулахад шахаж, илчлээд бүх материалуудыг прокурор, цагдаа, шүүхэд шилжүүлсэн ч өнөө л хууччуул нь бүхий л арга хэрэгсэл, тэр дундаа өөрсдийн томилсон шүүгчдийг ашиглан шийдэлгүй дарж, хугацаа хожижхыг оролдож байгаа биз дээ?
Тэгээд энэ сонгуулиар өөрийн цүнх баригч, долоогчдыг АН-ын нэрээр олноор парламентад шургалуулж чадвал авилга, шамшигдуулалтын бүх хэргийг гацааж, замхруулах зорилготой улайран зүтгэж байгаа нь энэ юм. Гэвч мордохын хазгай болж эхнээсээ бүтэлгүйтсэн нь төрийн таалал буруу эргэснийх биз… Дээд улаан хоолойгоороо биш доод улаан хоолойгоороо бодохоор ийм юм болдог.
Чухамдаа “Эрдэнэт” үйлдвэрийг луйвардаж авахыг оролдсон, Хөтөлийн цемеэнтийн үйлдвэрийг луйвараар хувьчилж сүйрүүлсэн, стратегийн ордуудыг жижиглэж хувьдаа авсан гэх мэт томоохон хэргүүд рүү шинэ үеийхэн, ЗГ дөхөж байгаа учраас яг одоо л таслахгүй бол бүрмөсөн сүйрэхээ мэдэрч тачаадсан хэрэг юм.
Тэр байтугай энэ бүхнийг гардан хийгээд Америкт зулбан гарсан Ч.Сайханбилэг хулгайн мөнгөөрөө өөрийн хүмүүсийг байршуулахаар оролдож санасандаа хүрсэн ба хэрэв нам нь Засгийн эрхэнд гарвал жагсаалтын хойгуур орсон ч тодорхой санхүүгийн эрх мэдэл бүхий албан тушаалд томилуулахаар тохирчээ. Өнөө алдарт Сүндий жагсаалтанд орж чадаагүй ч түүний ах Д.Алтангэрэл жагсаалтанд орж амжсан.
Улстөр дэхь угсаа залгамжлал нь хүргэн, амрагаа дэмшүүлэхээс гадна туслахуудаа шахахаас эхэлдэг. Монголын газрыг гадныхан 100 жилээр ашиглуулах хуулийн хулгайг зохион байгуулсан шуудан Зоригтын туслах Н.Жавзанпагма жагсаалтанд оржээ. Ц.Элбэгдоржийн үнэнч туслах О.Чулуунбилэг жагсаалтанд хойгуур орсондоо чамлаж намаа хэмлэж байна. Г.Батхүүгийн туслах Б.Цолмонбаяр ч бас АН-ын ордныхны тоонд орж жагсаалтанд бичигджээ.
Харин Г.Батхүүгийн дүү П.Батчимэг 12 тэрбум төгрөг төлөөд жагсаалтын 13 дугаарт чүү ай бичигджээ. Жагсаалтад бичигдсэн хүмүүсээс нийт 47 тэрбум төгрөг цуглуулсан гэх мэдээлэл байна. Жишгээр нь тооцвол нэг хүнээс дунджаар 3,5 тэрбум төгрөг авсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Цагалбар”-ын мөнгөөр жагсаалт худалдан авах тооцсон жишигтэй яг адилхан байна гэсэн үг.
Энэ бол бүхэлдээ төрийн эрхийг хууль бусаар, худалдан авах санаархал агаад Үндсэн хуулийг шууд утгаар нь зөрчиж байгаа хэрэг билээ. Ингээд амрагууд хосоороо, авилгачид туслахтайгаа УИХ-д орно, 126 дотор багтахгүй яадаг юм гэх хоосон мөрөөдөлдөө тэд мансуурсаар…
 
АН-ын партизан Р.Сосорбарам
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn