Хархорин сумын нэгдсэн хогийн цагийг ландфилын аргаар булшлах ажлыг зохион байгууллаа

314
Өвөрхангай аймгийн Хархорин сумын удирдлагаас “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр сумын нэгдсэн хогийн цэгийг ландфилын аргаар булшлах ажлыг Девсофт ХХК-тэй хамтран зохион байгууллаа.
Уг ажлын хүрээнд олон жилийн хур хогийн цэгийн 27 га газарт тархсан хог хаягдлыг булшлан, шороон далан бүхий 8.5 га шинэ хогийн цэгийг байгууллаа. Шинээр байгуулсан хогийн цэгт хуурай хог хаягдал, шингэн хог хаягдал, эмнэлгийн хог хаягдал, аюултай хог хаягдал хаях талбайг тус тусад нь бэлтгэсэн байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn