30 тонн шатахуун тээвэрлэж явсан машин осолджээ

34

Өвөрхангай 
аймгийн Хужирт сумын Уужим багийн "Тээлийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/-т Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын чиглэлд шатахуун тээвэрлэж явсан автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу унасан талаар тус аймгийн онцгой байдлын газарт мэдээлэл иржээ. Энэ тухай дуудлагыг 12.11-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан аж. 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь бүлэг, Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Beiben north benz ND4182” загварын автомашины зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу тал руу унаж, тээвэрлэж явсан 30 тн шатахуунаас 5 тн орчим шатахуун тагаараа асгарсан байжээ. Алба хаагчид чиргүүлийг татан босгож, асгарсан шатахууныг саармагжуулах ажиллагааг зохион байгуулав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn