Тарвага агнасан иргэнийг илрүүлж, байгальд учирсан хохирлын 720 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр боллоо

589


Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол гарч аймгийн Онцгой комисс хуралдаж Богд сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч шинжилгээ хийхэд “сөрөг буюу тарваган тахал өвчний халдвар” илрээгүй.
Тарвага хууль бусаар агнасан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2 ширхэг тарвага хууль бусаар агнасан нэг иргэнд 150.000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 720.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа эрсдэлтэй үед хууль бусаар тарвага агнах, мах арьс түүхий эдийг худалдах, худалдан авахгүй байх, тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна.
Холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран хууль бусаар тарвага агнах, мах, түүхий эдийг худалдах, худалдан авах зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.
 
Өвөрхангай аймгийн МХГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn