Малчид нийт 1.5 сая толгой малыг борлуулах хүсэлтэй байна
Сумдын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт, зөвлөгөөн боллоо. Энэ үеэр сумдын хөдөө аж ахуйн салбарын 2019 оны үйл ажиллагааны үр дүн, цаашид анхаарах асуудал, газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.
Аймгийн удирдлагаас мэргэжилтнүүдэд хандан өвс хадлан авах, өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарал хандуулахыг хүсч, отроор явах малчин өрхийн тоо болон зах зээлд мал, мах борлуулах боломж, судалгааг гаргаж малчдад мэдээлэх үүрэг чиглэл өглөө.
Малчид цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малаа их хэмжээгээр борлуулах хүсэлтэй байгаа ба нийт 1.510.152 толгой мал борлуулах урьдчилсан дүн гарчээ.