Ховдын автобус Өвөрхангайд түр зогсолт хийсэнтэй холбогдуулан дараах шийдвэрийг гаргалаа

478

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж явсан автобусны жолоочӨвөрхангай аймгийнӨлзийт сумын Борхошууны багийн төвдшатахуунаа цэнэглэж,энэ үеэрзорчигчидхүнсний дэлгүүрээр үйлчлүүлсэнньцар тахлын өвчлөл тархах өндөр эрсдэлтэйг харуулж байна. Учир нь тус автобусанд зорчиж явсан иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр хүний хариу эерэг гарсан юм.

Үүнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Онцгой комисс, Засаг даргын 2021 оны А/33 дугаар захирамжаардараах шийдвэрийг гаргаад байна. Үүнд,


-Тарны гүүрэн дээр байнгын хяналтын цэгийг төвлөрүүлж, голомтот бүс нутгаас ирж байгаа иргэдийг бүртгэх, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах, тусгай зөвшөөрлийн QR кодыг шалган нэвтрүүлэх


-Улаанбаатар хотоос Бүрд сумыг дамжин өнгөрч, Баян-Өндөр, Есөнзүйл, Сант сум руу зорчих замд хяналтын цэг байгуулах


-Улаанбаатар хотоос бараа, материал ачиж ирсэн тээврийн жолооч нарыг олон хүнтэй уулзуулахгүй, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх баталгааг тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага хариуцаж, ачааг буулгасны дараа, тээврийн хэрэгслийг хяналтын цэгээр буцаан гаргаж, Шуурхай штабт эргэн мэдээлэх


-Улсын чанартай төв зам дагуу хоол үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох


-Шатахуун түгээх станцуудын нийтийн эзэмшлийн талбайг стандартын дагуу камержуулах, ажилтнуудад халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх


-Арвайхээр сумаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг хатуу хяналт дор зогсоолгүйгээр нэвтрүүлэх


-Шатахуун түгээх станцуудын нийтийн эзэмшлийн талбайг стандартын дагуу камержуулах, ажилтнуудад халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхзэрэг шийдвэрийг гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn