Түргэвчилсэн оношлуурын нөөц бага байна

532

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар цар тахлын үеийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Гамшгийн үеийн бэлэн байдал, нөөцийн бүрдүүлэлт, нэн шаардлагатай эмийн хэрэгслийн талаар мэдээлэл авч, зөвлөлдлөө.

Мэргэжлийн анги, байгууллагууд гамшгийн төлөвлөгөөндөө 3 удаа тодотгол хийж, бэлэн байдлыг ханган 24 цагаар ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 684 ор бүхий тусгаарлах эмнэлэг, 3464 ор бүхий тусгаарлан ажиглах байрыг бэлтгэж, эрүүл мэндийн салбарт эмч, сувилагч, үйлчлэгч, жолооч зэрэг 903 хүнийг мэргэшүүлэн дадлагажуулаад байгаа юм.

Мөн коронавирусний халдварын үед ашиглах 14 нэр төрлийн 800 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурилуулсан ба эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцийг нэмж бүрдүүлэх үүргийг аймгийн Засаг даргаас Эрүүл мэндийн газарт өглөө.

Аймгийн хэмжээнд 12 мянган түргэвчилсэн оношлуурыг татан авсан ч өдөрт дунджаар 200 хүнд шинжилгээ хийж байгаа тул 3 сарын 1 гэхэд нөөцгүй болох төлөвтэй байна. Түргэвчилсэн оношлуур нэг ширхэг нь дунджаар 14180 төгрөгийн үнэтэй байдаг аж. Түүнчлэн хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх, тусгаарлан ажиглах байрны нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг Зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn