Хэнтий, Өвөрхангайд гамшигт үзэгдэл болов

510


Цасан болон шороон шуурганы улмаас орон нутагт  байгалийн гамшигт үзэгдэл болохыг цаг уурчид анхааруулж байна. Хэнтий аймгийн Батноров суманд их хэмжээний цас орж, хунгарлажээ. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин суманд өнөө өглөө 10:00 цагийн үед хүчтэй шуурга буюу угалз болжээ.Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэлэхдээ “Өчигдрөөс эхлэн ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч, байгалийн гамшигт үзэгдэл ажиглагдахыг олон нийтэд анхааруулж байна. Ерөнхийдөө салхины хурд, хүчнээс хамаарч угалз болно. Энэ үзэгдэл Өвөрхангай, Булган, Архангай аймагт ажиглагдаж байна. Мөн Говь-Алтай аймагт өнөөдөр салхины хурд 24-28 м/секунд хүрч байна” гэлээ.
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр Өвөрхангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар өнгөрсөн шөнөөс эхлэн салхи секундэд 24-28 метр хүрч ширүүсчээ. Мөн өнөөдөр  Говь-Алтай,  Архангай, Төв аймгийн нутаг, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn