Монголын Залуучуудын Холбоо Монгол банкинд хандлаа

429
Монголын залуучуудын холбооны төлөөлөл өнөөдөр Монгол банкны Ерөнхийлөгчөөс өмнө өгүүлсэн албан бичгийнхээ хариуг авахаар хандлаа. Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од гуравдугаар сарын 4-нд Зээлийн мэдээллийн сангийн асуудлаар Монгол банкнаас мэдээлэл хүсэн, санал солилцох албан бичиг илгээсэн боловч хариу ирүүлээгүй байгаа.
“Цар тахлын улмаас иргэд, ААН-үүдэд санхүүгийн хүндрэлтэй байдал үүссэн. Тэр тусмаа, өнөөдрийн нөхцөл байдлын хувьд зээлийн мэдээллийн санд сөрөг түүхтэй бичигдсэн залуучууд Засгийн газраас зарласан  “Ажлын байрыг дэмжих жилийн 3 хувийн хүүтэй зээл”-д  хамрагдах боломжгүй болоод байгаа. Тийм учраас Зээлийн мэдээллийн санд нэмэлт оруулж болох эсэх талаар залуучуудад мэдээлэл өгнө үү хэмээн төв банкинд хандсан боловч хариулт өгөөгүй, залуучуудаа үл тоомсорлосон байдлаар хандаж байна” гэж Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од үзэж байгаа аж.
Дашрамд сануулахад өмнө нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 8 дугаар сарын 01–нд Иргэний зээлийн мэдээллийн лавлагаанд хамаарах мэдээллийн нөхцөлд  нэмэлт оруулж баталж байсан. Энэ мэтчилэнгээр авч болох ямар арга зам, шийдэл байж болох талаар ярилцаж, гарц шийдэл хайх шаардлагатай гэж Монголын Залуучуудын Холбооныхон мэдэгдлээ. 




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn