"Ирээдүйгээ хамгаалъя" аяныг хэрэгжүүлж байна

337



Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор аймгийн Замын Цагдаагийн тасгаас "Ирээдүйгээ хамгаалъя" аяныг хэрэгжүүлэн ажиллаж байна.Аяны хүрээнд зам тээврийн осол, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгооролон төрлийн ажлыг зохион байгуулж байна.

Тухайлбал, осол аваар давтамжтай гардаг "хар цэг"-үүдэд хяналтын постуудыг байрлуулж,сумдын Цагдаагийн алба хаагчдыгхөдөлгөөнт эргүүлээр ажиллуулж байгаа бөгөөд зорчигчдод заавар зөвлөмж өгч,замын хөдөлгөөнд соёлтой оролцохыгуриалж байгаа юм.  Мөн хол газар олон цагаар явж буй жолоочдыг хэсэг хугацаанд амрааж, дасгал хөдөлгөөн хийлгэж байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнийхууль дүрмээ биелүүлэн, хамгаалах бүсээ тогтмол зүүж, хурд хэтрүүлэхгүй, замын болон цаг агаарын нөхцөл байдалд тохируулан өөрийн болон бусдын амь насыг хамгаалж, замын хөдөлгөөнд оролцохыг аймгийн Замын Цагдаагийн тасгаас анхаарууллаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn