Онги голын дагуу амрагчдад сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

316



Аймгийн  Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Ус, цаг уур,орчны шинжилгээний албанаас хамтарсан хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна.

Долоодугаар сард нийт   нутгаар хэт халах, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох зэргээр байгалийн аюулт үзэгдэл давтагдаж байгаа тулүер, усныослоосурьдчилан сэргийлэх, сонорсэрэмжтэй байхыг ард иргэдэд анхааруулж байгаа юм.

Онги голын эрэг дагуу амралт, аяллаар яваа 600 гаруй иргэнд 1526 ширхэггарын авлагыг тарааж,бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол нуур, цөөрмийн усанд оруулахгүй байх, хийлдэг гудсыг нуур цөөрмийн усанд ашиглахгүй байх, согтууруулах ундаа хэрэглсэн үедээ гол усанд орохгүй байх, үерийн буулт бүхий газар отоглож буудаллахгүй байхыг зөвлөлөө. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn