Эхнэрээ хөнөөгөөд , дараа нь өөрийгөө боомилсон хэрэг гарчээ

413


Энэ сарын 13-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 35 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас барсан байдалтай олджээ. Хэргийг тодруулбал, тус сумын харъяат эрэгтэй өөрийгөө боомилж нас барсан байсныг сумын иргэд олж, цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Урьдчилсан байдлаар тэрээр өөрийн эхнэр болох 32 настай эмэгтэйг хөнөөгөөд , дараа нь өөрийгөө боомилсон байж болзошгүй гэж тогтоогдоод байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар амь хохирогч эхнэр нөхөр нь бага насны гурван хүүхэдтэй байжээ. Тус хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn