"Өвөрхангай түншлэл-2021" үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг шалгарууллаа
Аймгийн ХХААГ, ХАҮТ-аас "Өвөрхангай түншлэл-2021" намрын үзэсгэлэн худалдааг 20 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Гурван өдрийн турш үргэлжилсэн тус үйл ажиллагааны төгсгөлд уламжлал ёсоор шилдгүүдийг шалгаруулан шагналаа.
"Алтан намар" үзэсгэлэн худалдааны газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүнээр Баруунбаян-Улаан сумын тариаланч Д.Цогмаагийн тарвас, “Хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн"-ээр Тарагт сумын тариаланч Н.Баатарцогтын сармис, "Газар тариалангийн шинэ технологи нэвтрүүлэгч"-ээр Арвайхээр сумын "Баян-Ундрах" хоршооны тариаланч Х.Цэцэгмаагийн “Био ялзмагийн бордоо”, "Газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг хамт олон"-оор Хархорин сум "Баяншанх" бүл, "Малын тэжээлийн шинэлэг технологи нэвтрүүлэгч"-ээр "Сарлаг-Эрдэнэ сүү" хоршоо, үзэсгэлэн худалдааны идэвхтэй оролцогчоор Баянгол сумын "Хөдөөгийн амьдрал" хоршоо тус тус шалгарлаа.
Мөн "Хөдөө аж ахуйн уламжлалт тоног хэрэгслийн шилдэг бүтээгдэхүүн"-ээр Хайрхандулаан сумын иргэн Т.Баярбаатар, “Эко сав баглаа боодол үйлдвэрлэгч"-ээр Баян-Өндөр сумын иргэн С.Мөнхбаярыг шагнан урамшуулсан бол үзэсгэлэн худалдааны тусгай байрын шагналыг Арвайхээр сумын "Арвайхээр цэцэрлэгжилт" ОНӨААН, Зүүнбаян-Улаан сумын тариаланч Л.Шоовдор шалгарч, шилдгийн шилдэг шагналыг Хужирт сумын "Хужирт цагаан" ХХК “Сүүн чихэр”-ээрээ хүртэв.
Мөн "Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн"-ээр Арвайхээр сумын Б.Гантулгын сийлбэртэй гэрийн мод, Гучин-Ус сумын иргэн н.Болорчулууны арьсан гутал, "Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн"-ээр Арвайхээр сумын иргэн Н. Ууганбаярын “Өв ур” модон эдлэл шалгарсан байна.