Команд штабын сургуулийг Өвөрхангай аймагт зохион байгуулж байна
Аймгийн Засаг дарга, Монгол Улсын Шадар сайдын хамтран ажиллах гэрээний хүрээнд Гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг Өвөрхангай аймагт зохион байгуулж байна.
ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбаганаар ахлуулсан ажлын хэсэг сругалтыг удирдан чиглүүлж, аймгийн болон 19 сумын Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн ангиуд танхимаар болон цахимаар оролцож байгаа юм.
Өвөрхангай аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог, тарваган тахал болон хүн, малын халдварт өвчний байгалийн голомттой, хүчтэй цасан болон шороон шуурга, үер усны давтамж ихтэй онцлог бүс нутаг. Үүний зэрэгцээ хүн амын тоо олон, хөл хөдөлгөөн ихтэй учраас хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослын тоо ихсэх хандлагатай байна.
Иймд болзошгүй гамшгийн үед өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор тус сургалтыг хийж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх ба маргааш мэргэжлийн ангиуд цагийн байдал дээр ажиллах юм.