Д.Ганбат: Нөхөн сонгуулиар орж ирсэн хоёр залуу УИХ-ын танхимд суухаасаа ичих хэрэгтэй

299

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан болж байна. УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар болон Ц.Идэрбат нар үнэмлэхүй ялалт байгуулсан. УИХ-ын нөхөн сонгуультай холбоотой мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Энэ сонгууль олон дүгнэлт хийх хэрэгтэй болсон гэдгийг харуулж байна. Манайх ардчилсан улс орон мөн үү, ард түмэн төр засгаа бүрдүүлж чадаж байна уу гэж асууя. Өнөөдөр нийт сонгогчдын 50 хувь нь саналаа өгсөнгүй. УИХ-ын гишүүн болж ирсэн хүн нь хаана мөнгө төгрөг байна тэнд очиж дарга хийх гээд явж байна. Ард түмний итгэлийг хаяж байна. Энэ удаагийн сонгууль, сонгууль биш. Сонгууль нэртэй ард түмний татварыг үрсэн, ард түмнийг бухимдуулсан л юм боллоо. Энэ сонгогдож орж ирсэн хоёр залуу УИХ-ын танхимд суухаасаа ичих хэрэгтэй. Би энэ хоёр залуугийн оронд байсан бол ингээд сууж чадахгүй. СЕХ ч гэсэн бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой" гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn