Турк улсад Covid-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ
Турк улсад Covid-19 вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгджээ.
Халдвар авсан хүн нь Европын орнуудаар аялаад буцаж ирсэн Туркийн иргэн байжээ.
Тус өвчтөнийг тусгаарлаж, гэр бүлийнхнийг нь хяналтад авсан байна.
Турк улсын иргэдэд хилийн чанадад зорчихгүй байх, гадаадаас буцаж ирсэн иргэдэд 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлахыг эрүүл мэндийн сайд уриалжээ.
Эх сурвалж: jpost.com