ЗГ: Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар хэлэлцэнэ
![144608871_253261736155861_4390015346768982960_o-810x500](https://updown.mn/wp-content/uploads/2022/01/144608871_253261736155861_4390015346768982960_o-810x500.jpg)
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
- Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
- Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаар,
- Алтны төслүүдийг эрчимжүүлэх талаар,
- Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар зэрэг 30 гаруй асуудлаар хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэх болно.