БОЭТ-д хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг хэлэлцэнэ
Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс “БОЭТ-д хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр дүн, цаашдын чиг хандлага” сэдвээр энэ сарын 28-ны өдөр форум хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэж, тулгамдаж буй асуудлын шийдлийг гаргах, холбогдох талуудын мэдлэг,ойлголтыг дээшлүүлэн нөлөөллийн үйл ажиллагаа өрнүүлэх зорилгоор уг форумыг хийх юм. БОЭТ-д зүрх судас, ДОХ, БЗДХӨ, хүүхдийн хараа, нярай, сүрьеэ, элэг, хөх, умайн хүзүү, цус, ариутгал халдваргүйтгэлд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ба эдгээр сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдах аж.