2022 оны I ээлжийн цэрэг татлага энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ

389

Аймгийн Цэргийн штабаас 2022 оны I ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж эхэллээ. Энэ сарын 19, 20-ны өдөр Арвайхээр сумын 1-6 дугаар багийн 18-25 насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Энэ удаагийн цэрэг татлага хэд хэдэн онцлогтой явагдаж байгаа юм. Тухайлбал, цэргийн төв эмнэлгийн эмч нарын комисс ирж, эрүүл мэндийн шалтгаанаар тайван цагт цэргийн жинхэнэ албанд тэнцэхгүй залуучуудыг цэрэг татлагаас чөлөөлж байна. Мөн Батлан хамгаалах яамны ажлын баг цэрэг татлагын үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөмж өглөө.
Түүнчлэн мэргэжлийн байгууллагуудаас эрүүл мэнд, харилцаа хандлага, цахим хэрэглээ, гэр бүлийн үнэ цэн сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, цэргийн насны залуучуудад хандсан нөлөөллийн ажлыг хийж байна.
Энэ жилийн тухайд төгсөх курсийн оюутнуудаас бусад оюутныг биеэр ирж, цэрэг татлагын комисст бүртгүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагыг тавьж байгаа аж. “2016 онд батлагдсан Цэргийн албаны тухай хуулиар оюутныг цэргийн албанаас түр чөлөөлөх заалтыг хассан учраас зарлан дуудах мэдэгдлийн дагуу биеэр ирж бүртгүүлнэ. Ирээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дэх заалтаар захиргааны хариуцлага тооцно” хэмээн аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа М.Дэлгэрсайхан хэллээ. Цэрэг татлага аймгийн хэмжээнд 8 сумыг хамруулан 4 дүгээр сарын 28 хүртэл үргэлжилнэ. Энэ  удаагийн цэрэг татлагаар Өвөрхангайн залуус цэргийн албаа хилийн цэрэгт хаах аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn