Үер, усны осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг тогтмол сануулж байна

384



Өвөрхангай /МОНЦАМЭ/.Аймгийн Онцгой байдлын газраас тусгай зориулалттай автомашины чанга яригчаар сэрэмжлүүлэг мэдээг тогтмол хүргэж байна.

Амралт, зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг гол усны орчимд хараа хяналтгүй орхихгүй байх, болзошгүй үер, усны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, мөн коронавирусээс урьдчилан сэргийлж, амны хаалтыг тогтмол зүүж хэвшихийг удаа дараа анхааруулсаар байгаа юм.

Мөн болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Онги, Дайргын голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл ажиллуулж,аялал зугаалгаар явж буй иргэдэд цаг агаарын мэдээг танилцуулан гарын авлага тарааж, анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргэсээр байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn