Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нуурын усанд осолджээ

343
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас баруун урд 8 км-т, “Их мойлт” гэдэг газар орших нууранд хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар 4 дүгээр сарын 23-ны өдрийн  05:40 цагт хүлээн авсан байна.
Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс иргэн Б.г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 29 настай, эрэгтэй, иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ "Цээл" хэмээх нууранд унаж осолджээ.
Урин дулааны цаг ирж, голын мөс ханзарч байгаатай холбогдуулан гол ус, шар усны үерээс болгоомжилж, сэрэмжтэй байхыг иргэдэд анхааруулж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn