МАН жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт дэвшүүллээ

385
 

МАН “Хөгжлийн гэрээ 2020-2024” мөрийн хөтөлбөртөө жуулчдын тоог нэг саяд хүргэх боломжтой гэж үзээд, аялал жуулчлалын салбарт хийх ажлуудыг тусгажээ.
Олон улсад үндэсний онцлогоо  шингээсэн  хөтөлбөрөө таниулж чадвал  манай улс соёл, өв уламжлалаараа дэлхийд өрсөлдөхүйц улс болж чадна гэж үзжээ. Мөн цар тахлыг дотооддоо алдахгүй байж чадвал энэ нь  олон улсад Монголыг сурталчлах том хөшүүрэг болох юм.
Монголчууд бидний найрсаг, өгөөмөр зан чанар гаднын жуулчдыг татах нэг өнцөг болдог боловч гадаад хэлний мэдлэг, мэргэжлийн үйлчилгээний соёл, ёс зүй, арга технологио сайжруулах зайлшгүй шаардлагатай.
МАН-ын мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр орсон заалтууд: 
  • Аялал жуулчлалын салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгон үндэсний онцлог, ялгарал бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдийг түшиглэсэн тогтвортой эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
  • Үндэсний аялал жуулчлалын хөтөлбөр, соёлын арга хэмжээг тогтмолжуулж, олон улсын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ.
  • Аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагаа, олон улсын сурталчилгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлж, цар хүрээг нэмэгдүүлнэ.
  • Аялал жуулчлалын үйлчилгээний чанар, эрүүл ахуйн шаардлагыг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
  • Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу тогтоосон 39 байршилд түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулна.
  • Аялал жуулчлалын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж, боловсрол, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлнэ.
  • Торгоны зам, Цайны замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Хэнтийд эзэн Чингис хааны, Орхоны хөндийд Нүүдэлчдийн төрт улсын, Сэлэнгэд Ардын хувьсгалын, Дорнодод Халх голын ялалтын, Төв аймагт археологи, угсаатны, Дундговьд палеонтологийн, Өмнөговьд үлэг гүрвэлийн, Баян-Өлгийд байгалийн, Хөвсгөлд байгаль, ан амьтны, Баянхонгорт хүн төрөлхтний үүсэл гарвалын, Ховдод олон ястны музей, цогцолбор байгуулна.
МАН-ын сонгуулийн штаб
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn