Өвөрхангай аймгийн Хархорин, Арвайхээр сум руу тарваганы мах нэвтрүүлэхийг завджээ

19

Өвөрхангай аймгийн Хархорин, Арвайхээр сум руу хууль бусаар агнасан тарваганы мах нэвтрүүлэхийг завдсан гурван зөрчлийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ.
Уг зөрчилд Мэргэжлийн хяналтын газар арга хэмжээ тооцсон байна. Хууль бусаар тарвага агнасан, худалдсан гурван иргэнд нийт 600 мянган төгрөгийн торгууль ногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 2.5 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ. 
Түүнчлэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа эрсдэлтэй энэ үед хууль бусаар тарвага агнах, мах арьс түүхий эдийг худалдах, худалдан авахгүй байх, тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn