ӨВӨРХАНГАЙ: 450 км замын 20 цэгт алба хаагчид ажиллаж хяналт тавина

532

Улсын онцгой комиссын шийдвэрээр улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээхээр болсон.
Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд олон мянган тээврийн хэрэгсэл нэг зэрэг орон нутгийн зам дээр хөдөлгөөнд оролцох мэдээлэлтэй байна. Ялангуяа Улаанбаатар хотын чиглэлд 40.0 мянган иргэн, 14.0 мянган орчим тээврийн хэрэгсэл зорчих тоо гарсан байна.
Дээрх шийдвэртэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн хэрэгжилт, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын 20 цэгт Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид болон мэргэжлийн анги байгууллагын ажилтнууд замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгслийн жолооч нарт хяналт тавьж, урьдчилан сэргийлж, зөвлөгөө мэдээлэл өгнө.
Энэхүү хяналт шалгалтын хүрээнд 450 км замын 18 цэгт буюу А0301, А0302, Хархорин чиглэлийн А0601, А0602 авто замууд дээр 25 км тутамд замын хяналтын байнгын цэг, 50 км тутамд замын хөдөлгөөнт хяналт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цэг, 100 км тутамд Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар байрлаж, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж ажиллана.
Иймд зам нээгдэж байгаа хэдий ч хяналт, шалгалтыг эрчимжүүлэх тул замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийн дагуу оролцож, шаардлагагүй тохиолдолд хот, хооронд, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарна уу. Мөн Замын хөдөлгөөн нээх өдрүүдэд нийт нутгаар цас орох төлөвтэй байх тул жолооч та бүхэн халтиргаа гулгаатай авто замаар хурдыг тохируулж, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж оролцохыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn