Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийг автомашинаар хангалаа

373

Аймгийн Засаг даргын шийдвэрээр Засаг даргынТамгын газарт ашиглаж байсан "Ланд-200" маркийн автомашиныг Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлж, хүлээлгэн өглөө.

“Хархорин сумнь түүх,соёлын өв уламжлалыгхадгалсан үзвэр, үзмэр ихтэй томоохон суурин учраастөрийн өндөрлөг, гадаад улсын төрийн тэргүүнүүдайлчлан ирэх нь их байдаг. Тэрхүүүйл ажиллагааны үеэр хамгаалалт авахадтуулах чадвар сайтай автомашин чухал байдаг юм” хэмээн тус газрын дарга О.Ганбат хэлэв.

Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах,иргэдэд төрийн үйлчилгээгхурдан шуурхай хүргэхэд нь аймгаас цагямагт дэмжиж, автомашинаар хангах асуудлыг шат дараатай шийдвэрлэсээр байна.

Өнгөрөгч оны сүүлээр Богд сум дахь сум дундын Цагдаагийн тасаг,Уянга сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн албан хэрэгцээнд зориулан аймаг, сумын төсвөөс туулах чадвартай автомашинаар хангасан юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn