Орон нутгийн зарим замыг түр хаажээ

579

Хөвсгөл аймаг Хатгал-Мөрөнгийн чиглэлийн замд Мөрөнгөөс 4 км орчим зайд замын зорчих хэсэг 3 орчим метр сэтэрсэн, Мөрөн-Улиастай чиглэлийн сайжруулсан замд 2 км орчим зайд зам тус тус сэтэрсэн. Сэтэрсэн замыг түр хаах засварлах ажил хийгдэж байна гэж хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.


Мөн өчигдөр /2020.07.13/ 18 цагийн байдлаар Өвөрхангай аймаг А0601-дугаартай Элсэн тасархай-Хархорин чиглэлийн замд хүчтэй аадар бороо орсоны улмаас 331, 332, 333, 337 км-т хөвөө угаагдаж сэтэрчээ. Түүнчлэн тус аймаг дахь цагдаагийн газраас улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "Яараад яахав дээ" аяны хүрээнд орон нутагт зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 50 км хяналтын цэг цагийн менежментээр алба хаагчид ажиллаж, жолооч нарт зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгч, хурдыг хэмжиж байна.








Иймд жолооч та орон нутгшийн замд зорчихдоо зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдмал газар гүйцэж түрүүлэхгүй байх, баталгаат замаар зорчих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй!

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn