“Сэмжид Хужирт” сувилалд бүртгэгдсэн дам хавьтлын 27 хүнээс халдвар илэрчээ

287
 
Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” рашаан сувилалд бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьтлын 166 иргэний PCR шинжилгээний сорьцыг ЗӨСҮТ-ийн лабораторит шинжлүүлэхэд 27 тохиолдол батлагдлаа. Эдгээр батлагдсан тохиолдлоос Сэмжид-Хужирт сувилалд 23, Хархорин суманд 4 тохиолдол бүртгэгдлээ. Мөн тус сувилалд амраад Арвайхээр суманд ирсэн хоёр иргэний орон нутагт хийсэн PCR шинжилгээний хариу эхний байдлаар эерэг гарсныг дахин баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү явуулав.
Хариу арга хэмжээний талаар аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаар хэлэлцэж, халдварыг богино хугацаанд хумих, хавьтлуудыг шуурхай илрүүлэх зорилгоор батлагдсан тохиолдуудыг тусгаарлан эмчлэх болон тархвар судлалын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.Энэ хүрээнд Хужирт суманд ХӨСҮТ, аймгийн БОЭТ-өөс мэргэжлийн багуудыг ажиллуулах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn