Өвөрхангайн Хархорин, Арвайхээр, Бат-Өлзий, Хужирт суманд тэг зогсолт зарлалаа
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид рашаан сувиллын газарт амраад буцсан иргэдээс 4 иргэн коронавирусийн халдвартай болох нь батлагджээ. Үүний дагуу Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж дөнгөж сая дуусчээ.
Онцгой комиссын шийдвэрээр Хархорин, Арвайхээр, Бат-Өлзий, Хужирт сумдад тэг зогсолт хийхээр шийдвэрлэсэн байна.
Амралтад амраад буцсан иргэд нь Увс, Дархан-Уул аймгийн иргэд байсан гэх мэдээлэл байна. Дэлгэрэнгүйг бид үргэлжлүүлэн хүргэх болно.