Өвөрхангай аймагт гадуур ажил хийж байсан хүмүүжигчид оргожээ
Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах ШШГЕГ харьяа Хорих 423 дугаар ангид ял эдлэж байсан С, М нар оргожээ. Тодруулбал, гадуур ажил хийж байсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 8 буюу өчигдөр 22:00 цагийн орчимд алга болсон байна.
Иймд иргэд анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.