Хятад улс коронавирусний халдварыг хэрхэн ХЯНАЛТДАА ОРУУЛСАН БЭ?

573

Хятад улс коронавирусний тархалтыг бүрэн хяналтдаа авснаа албан ёсоор зарласан. Тус улсад бүртгэгдэж буй шинэ тохиолдлууд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна гэдгийг тус улс болон ДЭМБ-ын зүгээс мэдэгдэж байгаа.  БНХАУ дэлхий нийтийг түгшээж буй уг вирусийг хэрхэн яаж барьж тогтоов гэдэг асуудал улс орнуудын анхаарлыг татаж байна. Тэгвэл вирусний  анхны голомт Ухань хотод авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс дурдвал:
 
  • Халдвар ихээр тархсан хотын хөдөлгөөнийг зогсоож, бүхэлд нь хөл хорио тогтоосон.
 
  • Эмийн сан болон хүнсний дэлгүүрээс бусад бүх дэлгүүрийн үйл ажиллагааг түр хугацаанд хаасан
 
  • Нийтийн тээврийн хэрэгслийг зогсоож , хувийн тээврийн хэрэгслийн хувьд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй авто машиныг хөдөлгөөнд оролцуулсан
 
  • Эхний үед  гэр бүлийн бүх гишүүд гэрээсээ гарч худалдан авалт хийх боломжтой байсан ч сүүлдээ хяналт улам чангарч гэр бүлийн нэг л гишүүн хоёр өдөрт нэг удаа гарч худалдан авалт хийх ёстой болсон
 
  •  Ихэнх байгууллага руу нэвтрэхийн тулд бүх хүмүүсийн халууныг хэмжиж нэвтрүүлж байгаа
 
  • Хяналт шалгалт улам бүр чангарч айл өрх бүрт очиж, гэр бүлийн бүх гишүүдээс шинжилгээ авч,  шинж тэмдэг илэрсэн бүх хүнийг  тусгаарласан арга хэмжээнүүд  авч хэрэгжүүлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn