Засаг дарга Г.Ганболд Өвөрхангайд найруулж тавьдаг тендерийн “ЖҮЖИГ“

508

Өвөрхангайг өнгөрсөн дөрвөн жил удирдсан хүн бол Г.Ганболд. Түүнийг засаг байх үед сүүлийн жилүүдэд дуулдаагүй шахуу олон но-той мэдээллүүд Өвөрхангайчуудыг бухимдууллаа.
Сумын барилгын тендэрээс эхлээд уурын зуух, зам гээд Өвөрхангайд авч болох бүхий л тендэрийг мань эрийн гараар орсон. Энэ бүх баримтыг Цензургүй сурвалжилга олон нийтэд ил болгосон.
Тендэрийн хороог Засаг даргын захирамжаар байгуулдаг. Гэтэл 2017 оноос хойш зарлагдсан нийт тендерүүдийн  70 гаруйнх нь үнэлгээний хороог байгуулахдаа аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан Ш.Авирмэд гэдэг нөхрийг оруулсан байгаа юм. Үнэлгээний хороо байгуулсан захирамж нь Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа юм билээ. Ш.Авирмэд гэгч нь тендерийн үнэлгээний хороонд орохдоо “Бүтээлч хөгжлийн хөтөч” гэдэг ТББ-ын төлөөлөл болсон гэх.  Хамгийн сонирхолтой нь түүний “гарын хүн”  Ш.Авирмэд тэр ТББ-д нь ажилладаггүй.
Намын хорооны ажилтан баагий хэрхэн яаж яваад Өвөрхангайн тендэр бүрийн үнэлгээний хороонд орчихов. Яагаад тэр хүн "Бүтээлч хөгжлийн хөтөч" ТББ-ын өмнөөс 70 гаруй тендэрийн үнэлгээний хороонд орчихоод тэр ТББ-даа байдаггүй вэ гэдгийг Өвөрхангайчууд гайхаад барахгүй сууна.
Сумын төвийн дээврээс эхлээд сул гарсан тендэр бүрийг "зохицуулдаг" Өвөрхангайн сүлжээ татвар төлөгчид Өвөрхангайчууд төдийгүй монголчуудын мөнгө, төсвийн мөнгийг хөөрхөн залиллаад өөрийн болгодог нь энэ ажээ. Тэр ч бүү хэл Г.Ганболд гэгчийн жолооч нь компани байгуулчихсан тендэр аваад байгаа нь ашиг сонирхол, эрх мэдлийг давуу тал гэхгүй өөр юу гэх вэ.
Эх сурвалж: toim.mn


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn