Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт эхэлжээ

374

НҮБ-ын Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27 дахь удаагийн чуулган (COP 27) Египет улсын Шарм-эль-Шейх хотноо ням гарагт эхэллээ. COP26-ийн ерөнхийлөгч болох Их Британийн улстөрч Алок Шарма даргын үүргээ Египетийн Гадаад хэргийн сайд Самих Шукрид шилжүүлэн өгсөн байна. Шарма чуулганы нээлтийн ёслолд үг хэлэхдээ, уур амьсгалын асуудлаар юу ч хийхгүй байхын хортой уршгийг тэмдэглээд энэ чиглэлд шийдэмгий алхам хийх шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ. 

Харин Египетийн дипломат албаны тэргүүн Самих Шукри сүүлийн жилүүдэд уур амьсгалын сөрөг өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлт туйлширч байгааг тэмдэглэсэн байна. Шукри хэлэхдээ, өнөөгийн байдал дэлхийн хамтын нийгэмлэгээс яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна гэжээ.  Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх дэлхийн хамгийн том дээд хэмжээний уулзалт болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал 11 дүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ. Бага хуралд 190 шахам орны 100 гаруй төрийн зүтгэлтэн, улстөрч, түүнчлэн 40 мянга гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn